Төлөвлөгөөний мэдээлэл

Авралын эхлэлЗагвар

Salvation Rise

10-с 2 дахь өдөр

Миний Бурхан, Миний Эцэг

"My God, My Father"-г сонс тэгээд дараахыг унш:

Та магадгүй аавтайгаа харилцах үнэхээр сайхан харилцаатай байж болох юм. Эсвэл магадгүй та түүнтэй хэзээ ч танилцаж байгаагүй байж болох юм. Ямар ч аавтай байсан хамаагүй, хэзээ нэгэн цагт бүх л аавууд амласнаа биелүүлэхгүй байх, гэр бүлээ хамгаалж чадахгүй байх эсвэл эдгээрийг бүгдийг нь орхигдуулах тохиолдол гардаг. Хүмүүс төгс биш, гэвч Бурхан Эцэг бол төгс.

Есүсийг дагахаар шийдвэр гаргах нь Бурхантай бид Эцэгийн ёсоор харилцах харилцаатай гэсэн үг. Бидний төсөөлдөг аавуудын хамгийн шилдэг хувилбар нь бол Тэр. Төгс эцэг гэж ямар хүн байх талаар бодоод үз. Тэрээр хүүхдүүддээ хэрхэн хандах бол?

Бурхан Өөрөө биднийг бүтээсэн Нэгэн, бидний бүхий л зүйлийг хамгийн ихээр мэддэг Нэгэн, бас бидний төлөө хамгийн ихээр санаа тавьдаг Нэгэн. Тэр биднийг хамгаалдаг бас биднийг өсч торниход тусладаг. Бид замаасаа хазайх үед, бидний төлөө Бурхан анхааруулж бас биднийг сахилгажуулдаг. Биднийг бүтэлгүйтэх үед Бурхан нүүрээ бууруулдаггүй. Уналт бол зайлшгүй ирдэг боловч Бурханы хайраас зугтах аргагүй.

Нэгэнт та Есүсийг дагахаар буцалтгүй шийдсэн бол, Бурхан хэзээд таны Эцэг байж бас та хэзээд Түүний хүүхэд нь байх болно. Хэрэв та төрсөн эцэгтэйгээс маргаашнаас эхлээд ярихаа боливол , тэр таны эцэг байхаа больчихгүй. Бурхантай харилцах харилцаа маань үүнтэй ч мөн адил. Бидний нөхөрлөл сэвтсэн хэдий ч, харилцаа маань хэзээ ч зогсдоггүй.

Бурхан Өөрийнхөө хүүхдүүдээс хэзээ ч харилцаагаа тасладаггүй. Хүнд хэцүү үед Тэр бидэнд тусладаг бас хүмүүжил хэрэгтэй үед Тэр биднийг хүмүүжүүлдэг. Түүнээс илүү очих хэрэгтэй Нэгэн огт үгүй.

Өөрийнхөө амьдралд Бурханд өгөөгүй байгаа хэсэг таньд байна уу?
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Salvation Rise

NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө  онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи с...

More

Энэ төлөвлөгөөний төлөө NewSpring Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна