Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнслэг тулаанд тулалдах төлөвлөгөөЗагвар

Spiritual Warfare Battle Plan

5-с 4 дахь өдөр

4 дэх өдөр: Хорслын өгөөш



Би өөрийнхөө шөлөнд буцалж байлаа. Нөхөр минь гадаад улсад өөрөөсөө залуухан эмэгтэйтэй цоо шинэ амьдралыг эхлүүлэхээр хоёр настай хүү, асар их өртэйгөөр намайг цор ганцаар минь орхисон. Би асар их уур хилэн, өс хонзонгоор дүүрэн байлаа. Би хорсолоор дүүрэн-хорсолоос хамаагүй давсан зүйлээр дүүрэн байсан бөгөөд--үүнийг олж харахад аливааг ялган салгах сүнсний билэг авъяас шаардагдаагүй. Би түүнийг үзэн ядаж байсан ба Бурханд би уурласан байв.



Хорсол бол үхэлд хүргэхүйц зүйл. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хорсол сүнсийг маань толботуулж, Бурханы оршихуйг мэдрэх эсвэл Түүний дуу хоолойг сонсох мэдрэмжийг маань багасгах болно. Хэрэв та Бурханд уурласан байгаа бол Түүнтэй шударгаар энэ талаараа ярилц. Түүнд уур хилэнгээ өргө, хэрэв та Түүнд боломж олгох юм бол Тэр уур хилэнг тань амар тайван ба Өөрийнхөө агуу байдлын гайхамшигт илчлэл болгон хувиргах болно.



Эзэн, намайг гомдоосон, доромжилсон, уурлуулсан, намайг үл харгалзан ашигласан эсвэл миний эсрэг бурууг үйлдсэн хүмүүсийг уучлахыг би сонгож байна. Эзэн минь, гомдол, хорсол ба үл уучлалын хавханд намайг хүлэх гэсэан дайсны стратегийг олж харахад надад туслаач. Бусдын нүглийг тэдний эсрэг барихгүй байхад надад туслаач. Зүрх шархалсан байх үедээ шүүлтээр дүүрэн зүрх сэтгэлээр хариу үзүүлэхээс зайлсхийхийг надад зааж өгөөч. Сэтгэл хөдлөлийг минь эдгээж, миний дотор зөвт сүнсийг шинэчилж өгөөч. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.



    


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Spiritual Warfare Battle Plan

Энэхүү хүчирхэг сургаалаар дамжуулан та дайсныг зальдах, ялах мөн амьдралыг тань сүйрүүлэх гэсэн түүний төлөвлөгөөг нураах стратегийг хэрхэн боловсруулах талаар гүн ойлголтыг олж мэдэх болно.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Карисма Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bit.ly/spiritualwarfarebattleplan

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна