Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнслэг тулаанд тулалдах төлөвлөгөөЗагвар

Spiritual Warfare Battle Plan

5-с 1 дахь өдөр

1 дэх өдөр: Муу ёрын сүнсний эсрэг тулаан



Би аврагдсаныхаа дараа, дөлгөөн усны дэргэдүүр алхан, ногоон бэлчээрт хэвтэж амьдралаа өнгөрүүлэх болов уу гэж төсөөлсөн. Есүсийг авралынхаа ахмад болгох нь Бурханы армийн цэргээр бүртгэгдэж байгаа гэсэн үг болохыг хараахан ухаараагүй байв.



Үүнээс хойш, би итгэгчид бол цэргүүд, Есүс амар тайвныг бус харин сэлмийг авчрахаар ирсэн болохыг сурсан. Би Христ дотор ялагчаас ч илүү нэгэн болохоо олж мэдсэнээр бурханлаг бус, үл үзэгдэх хүчнүүд намайг булаан эзлэхийг хичээж байдаг болохыг ойлгосон юм.



Дараах үнэнээс зуурсаар байгаарай: дайсан алж, хулгайлж, устгахын тулд ирдэг. Муу ёрын сүнс бүр адил зорилготой. Тэд энэ зорилгоо хэрхэн биелүүлэх, мөн тэдний стратеги, тактикууд өөр өөр байдаг. Айдсын сүнс итгэл рүү тань дайрдаг байхад үгүйсгэлийн сүнс хэн болох руу тань дайрдаг. Сатан бол стратеги гаргахдаа гарамгай. Түүний арми өндөр эмх цэгцтэй бөгөөд хаанчлалын зорилгоос нь гажуулахын тулд итгэгчдийн эсрэг тодорхой сүнснүүдийг тэр илгээж байдаг.



Би таныг өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ амьдралын эсрэг байх сүнснүүдийг ялгаж салгах чадварыг олж аваасай, эргүүлэн тулалдах сүнслэг чадвараа хөгжүүлээсэй гэж залбирч байна. Сүнсний боолчлол олон арга замаар оршиж болох хэдий ч ялалт бол биднийх гэдэг бол сайнмэдээ мөн. Бурханаас бидэнд өгөгдсөн эрх мэдэл дотроо алхах замаар бид үр нөлөөтэйгөөр тулалдан, тулаанд ялж чадна.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Spiritual Warfare Battle Plan

Энэхүү хүчирхэг сургаалаар дамжуулан та дайсныг зальдах, ялах мөн амьдралыг тань сүйрүүлэх гэсэн түүний төлөвлөгөөг нураах стратегийг хэрхэн боловсруулах талаар гүн ойлголтыг олж мэдэх болно.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Карисма Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bit.ly/spiritualwarfarebattleplan

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна