Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнслэг тулаанд тулалдах төлөвлөгөөЗагвар

Spiritual Warfare Battle Plan

5-с 3 дахь өдөр

3 дахь өдөр: Айдсын хуурамч мэдрэмжүүд



Хүүхэд байхаас минь л айдас миний сүнсээр наадаж эхэлсэн. Ихэнх шөнө би унтлагын өрөөндөө айдсын сүнсийг харчихаад, ээжийгээ дуудан хашхирдаг байснаа тодхон санадаг юм. Ээж минь миний хэт их төсөөлөл ийм зүйлд хүргэж байна гэж бодон шүүр барин ирээд түүнийг хөөн явуулдаг байв. Гэвч энэ нь үргэлж өс хонзонтойгоор эргэн ирдэг байлаа.



Насанд хүрсэн хойноо, олон сэтгэл сэвтүүлэм үйл явдлыг үзэж туулсны дараа амьдралыг минь айдас ноёрхох болов. Айдсын хуурамч мэдрэмжүүд зүгээр л мэдрэмж төдий байхаа больсон. Айдсын тоо томшгүй олон сүнснүүд амьдралын минь бүхий л хэсгүүдэд нөлөөлөн байсан бөгөөд олон арга замаар илэрхий оршин байлаа.



Айдас бол таны өс хонзонгийн тэнгэр юм. Энэ бол таны амьдрал дахь Бурханы амлалтуудыг эсэргүүцдэг дайсны гар дахь гол зэвсэг мөн. Бурхан доторх өсөлтийг тань зогсоохын тулд айдас тан дээр ирдэг. Гэвч та бодол санаандаа энэ боолчлолоос хараат байж чадна. Сүнсний тань эсрэг босон ирэхээр оролдох үед та айдсыг ялах эрх мэдлээ өөртөө авч болно.



Ааваа, би Есүсийн Нэрээр Таны өмнө ирээд айдсын мэдрэмжүүдэд бууж өгснөө хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Намайг хавхандаа оруулж, итгэлийг минь хулгайлж, амар тайвныг минь дээрэмдэж эсвэл намайг санаа зовнилоор дүүргэх гэж оролдох айдсын сүнсийг би Христийн нэрээр зэмлэж байна. Би итгэл, найдвар, хайрыг сонгож байна. Христийн Нэрээр би зөвхөн Эзэнээс айн эмээж, зөвхөн Эзэнд л найдах болно. Амен.



   

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Spiritual Warfare Battle Plan

Энэхүү хүчирхэг сургаалаар дамжуулан та дайсныг зальдах, ялах мөн амьдралыг тань сүйрүүлэх гэсэн түүний төлөвлөгөөг нураах стратегийг хэрхэн боловсруулах талаар гүн ойлголтыг олж мэдэх болно.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Карисма Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bit.ly/spiritualwarfarebattleplan

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна