Төлөвлөгөөний мэдээлэл

Сүнслэг тулаанд тулалдах төлөвлөгөөЗагвар

Spiritual Warfare Battle Plan

5-с 2 дахь өдөр

2 дахь өдөр: Иезебелийн сүнс



Иезебелийн сүнс уруу татахаар эрж хайдаг бөгөөд ихэнхдээ сургаал ба эш үзүүлгээр ажлаа хийдэг аж. Энэ сүнс ариун хүмүүсийг завхайрал, ёс бусад уруу татдаг. Үүний тулд удирдлага, заль мэхийг ашиглаж болох хэдий ч ингээд л ханачихдаггүй. Иезебелийн гол зорилго бол алж талах байдаг. Гэмийн төлөөс бол үхэл бөгөөд Иезебел бусдыг гэм рүү хөтөлдөг.



Пасторууд эсвэл өөр хэн ч бай бэлгийн гэм нүгэлд унасан л бол Иезебелийн олз боллоо гэсэн үг. Хэрэв та Бурханы төлөө ямар нэгэн зүйл хийж л байгаа бол Иезебел таныг дуугүй болгохыг хүсэж байдаг. Хэрэв Иезебел таныг дуугүй болгож чадахгүй бол өөрийнхөө үйлсийг гүйцэлдүүлэхийн тулд таныг бузар мууд уруу татах замаар дуу хоолойг тань гуйвуулахыг оролдох болно.



Иезебелийг та бүрмөсөн үгүй хийж чадахгүй хэдий ч түүнтэй санал нэгдэхээ больж, түүнийг хүлцэн тэвчихээс татгалзаарай.



Ааваа, би Иезебелийг хүлцэн тэвчиж байснаа Таны өмнө хүлээн зөвшөөрч мөн Есүсийн нэрээр Танаас уучлалт гуйж байна. Зүрх сэтгэлд минь буй ил, ил бус өвдөлт, шарх, гомдол, зовлон, бардамнал, татгалзал, тэрслэл эсвэл миний амьдралд Иезебелийн орсон эсвэл орж болохуйц нээлттэй хаалга байгаа бол эдгээрээс эдгээж, чөлөөлж өгөөч гэж гуйж байна.



Иезебелийн ид шид, хянах хүч, зусардалт, хууран мэхлэлт, хараалын үгс, аймшигт довтолгоо, хуурамч ял зэмлэл, бохирдсон эш үзүүлэг, уран чадварлаг уруу таталт, илбэ, сүрдүүлэг болон өөр бусад бүх хуурамч үйл ажиллагааг би Есүсийн нэрээр нурааж байна. Амен.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Spiritual Warfare Battle Plan

Энэхүү хүчирхэг сургаалаар дамжуулан та дайсныг зальдах, ялах мөн амьдралыг тань сүйрүүлэх гэсэн түүний төлөвлөгөөг нураах стратегийг хэрхэн боловсруулах талаар гүн ойлголтыг олж мэдэх болно.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Карисма Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bit.ly/spiritualwarfarebattleplan

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна