Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 5 дахь өдөр

Тэд: Амьдарч буй ертөнцдөө хүрэх



Хэрэв та өөрөөр амьдрах юм бол хожим нь та-өөрөөр амьдрах бас-өөрөөр өгөх боломжтой болно. Та Өвийн аяны эхний алхамд үүнийг харсан. Одоогийн дарамтаас хэрхэн Дараа үе болох ирээдүйдээ анхаарлаа төвлөрүүлэхэд шилжиж болохыг та харсан. Та гэр бүлийнхээ модыг Бид гэсэн үе дээр хэрхэн өөрчлөх боломжтойг мөн харсан.



Сүүлийн алхам нь шинэ түвшинд хүрэх үндэс суурийг шаарддаг бөгөөд энэ нь урт хугацааны өвийн тэсрэлтийг үүсгэн бий болгох боломжууд юм. Таны гэр бүл бат бэх, гэхдээ таны алсын хараа улам өргөжин тэлсээр байдаг. Та эргэн тойрон дахь бүхий л хэрэгцээнүүд, мөн дэлхий дээрх өөрийнхөө үзүүлэх мөнхийн нөлөөг та олж харж эхэлдэг.



Та Тэд гэсэн нэртэй тайзан дээр хүрч ирлээ.



Тэд гэсэн үед таны асарч сувилж байсан алсын хараа нь ганцхан таных байхаа больдог. Та Христийн нүдээр аливаа зүйлсийг харж байгаа учраас энэ нь хаант улсын алсын хараа болж эхэлдэг!



Энэ нь таныг дэлхий даяарх асуудлуудын шийдлүүдийн нэг хэсэг болоход таныг уриалан дууддаг. Африк дахь ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулж болох юм. Та Төв Америкд хорт хумхаа өвчинтэй тэмцэхийн тулд шумуулын тор худалдан авч болох юм. Та Гаити дахь асрамжийн газарт худаг гаргахад зориулж хөрөнгө оруулалт хийж болох юм.



Гэсэн ч та өөрийн арын хашаан дахь гүн хэрэгцээ байгааг олж хардаг байх. Доод гудамжин дахь өлссөн хүүхэд эсвэл хэдэн суудлын цаана суух цахилгаан нь таслагдахаар сууж буй өрх толгойлсон эцэг эхийг та харж байна. Тэдэнд гэсэн үед, тэдний ертөнцийг өөрчлөх нөөц боломжууд танд буй бөгөөд-тэд таныг байсан гэдгийг хэзээ ч олж мэдэхгүй байж магадгүй юм! Энэ бол үнэхээр хөгжилтэй!



Бусдыг ивээснээрээ Бурхан таныг ерөөх боломжийг та Түүнд олгох болно. Сургаалт үгс 28:27-дахь үнэн бол энэ юм-бусдад хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс амжилтанд хүрдэг учир нь Бурхан тэдэнд илүү ихийг даатгах болно.



Та бүхэн үүнийг ямар ч мөнгөгүй үедээ хийж чадахгүй, мөн гэр бүл тань бат бэх болтол та үүнийг хийж чадахгүй. Гэхдээ та Өвийн аянаар алхах үед-Одоогоос Дараа үе рүү, биднээс тэдэн рүүгээ шилжих үедээ-яг одоогийн хэрэгцээнүүдийг харуулахыг Бурханаас гуйж эхлээрэй. Бурханы таныг хааш нь дагуулж буй тэрхүү өвийг босгон бүтээх явцдаа та хаана байна тэр газартаа хаанчлалын өөрчлөлтийг гаргаж эхэл.



Бурхан бүхнийг эзэмшдэг бөгөөд бид зөвхөн менежерүүд юм. Энэ бол Өвийн аяны удирдамж юм. Энэ нь мөнгөө хэрхэн өсгөх, хариуцлагатайгаар хэрхэн захиран зарцуулах, дэлхий дахинд нөлөөлөхийн тулд үүнийг хэрхэн бусадтай хуваалцахыг танд заах болно. Дэлгэрэнгүйг daveramsey.com/legacy руу орж үзнэ үү.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна