Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 8 дахь өдөр

Эрсдлийг багасгах нь



Багш, зохиолчийн хүнийхээ хувьд миний баримталдаг зарчмуудын нэг бол "$10-ын үгсийг" хэрэглэхгүй гэсэн зарчим юм. Эдгээр үгс нь энгийн зүйлийг илэрхийлэх хэдий ч ухаалаг эсвэл сонирхолгүй сонсогддог тэдгээр үгс юм. Санхүүгийн салбарын ихэнх хүмүүс том үгс хэрэглэх нь тэднийг туршлагатай хүн мэт сонсогддог гэж бодох боловч би аливаа зүйлсийг энгийн бөгөөд тодорхой байлгахыг илүүд үздэг.



Төрөлжүүлэх бол "мэргэжилтнүүд" ухаалаг нэгэн мэт сонсогдохын тулд хэрэглэдэг үгсийн нэг боловч би тэдний завинаас салхийг авч хаяхдаа харамсахгүй. Төрөлжүүлэх гэдэг нь "тараах" гэсэн утгатай. Таны эмээ үүнийг бүр илүү сайн тайлбарласан байж болох юм: "Бүх өндөгнүүдээ нэг сагсанд бүү хий".



Аль аль нь нэг адил санааг илэрхийлдэг. Хөрөнгө оруулалтаа тараах нь эрсдэлийг бууруулдаг.



Энэ тухай бодоод үз. Хэрэв та бүх хөрөнгөө нэг хувьцаанд байршуулсан бол хувьцааны ханш унах үед юу болох бол? Хэн нэгэн нь сагсыг унагавал бүх өндөг хагарах болно! Ялангуяа тэтгэвэрээ бүхэлд нь компанийхаа хувьцаанд хөрөнгө оруулвал ийм эрсдэлд орох аюултай, учир нь компани тань дампуурвал та ажилгүй болоод зогсохгүй тэтгэвэрээ ч мөн алдах болно.



Энэ бол ганцхан миний танд өгч буй зөвлөгөө биш юм. Библи үнэндээ тараах бол ухаалаг санаа гэж хэлсэн байдаг. Номлогчийн үгс 11:2-т бид нөөц баялгаа тараах хэрэгтэй гэж хэлсэн байна, учир нь бид ингэж байж л гай гамшгийн бага хэмжээнд байлгах болно.



Сүүлийн жилүүдэд бид зах зээл дээр гай гамшиг тохиолдохыг үзсэн. Байгалийн гамшиг, терроризм, улс төрийн жүжиг, ажилгүйдэл ихсэх, эдийн засгийн хямрал болон бусад хүчин зүйлүүд олон сагсыг бусниулав. Тэд хагарсан өндөгнүүдийг хаа сайгүй үлдээжээ. Гэвч хэд хэдэн хувилбараар хөрөнгө оруулалтаа тараасан хүмүүс үүнээс хамгаалагдсан.



Энэ талаас нь бодоод үзье: Мөнгө бол бордоотой адил. Нэг газар овоолж үлдээх юм бол үмхий үнэртэж эхэлдэг. Гэвч та үүнийг тараах үед зүйлс, эргэн тойронд ургамал ургаж эхэлдэг.



Та үүнийг хэзээ ч энэ талаас нь бодож байгаагүй байж болох хэдий ч энэ бол үнэн. Тиймээс хөрөнгө оруулалтынхаа төрөлжилтийг үнэл. Хэрэв та нэг цэг дээр хэт их хуримтлуулсан бол хөрөнгө оруулалтаа тараахад итгэдэг зөвлөгчтэй ярилц.



Төрөлжилт нь таны эрсдэлийг бууруулдаг. Энэ нь үүнийг амин чухал-Библийн дагуух-Өвийн аяны нэг хэсэг нь болгодог.

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна