Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 7 дахь өдөр

Хувийн сахилга бат



Би Америкийн Теннесси мужид өссөн бөгөөд жоохон байхдаа найзуудтайгаа хамт дугуй унах их дуртай байсан. Мэдээж миний дугуй өнөө үеийнхнийх шиг чамин ганган байгаагүй л дээ. Ердөө нэг араатай, нэг л хөдөлгүүртэй: тэр нь миний хоёр бяцхан хөл байлаа. Тэдгээр хөлнүүд маш шаргуу ажиллах хэрэгтэй болдог байлаа. Учир нь Теннессид тал газар ховорхон байдаг юм. Дээшээ эсвэл доошоо л явна.



Би ихэнхдээ дугуй унаж байх үедээ өмнөө зурайх замыг үргэлж харан саадгүй явахыг хичээнэ! Хэрэв толгод хэт өгсүүр байвал баруунаас зүүн тийш сөөлжлөн аль болох эрчээ сааруулахгүйгээр явдаг байв. Толгодын орой руу их мацаж, тэмцэн байж агай хийж гарна. Буцмаар санагдах үе олон удаа гардаг байсан.



Гэхдээ би хэзээ ч тэгээгүй.



Яагаад? Учир нь толгодын оройгоос уруудан буух нь өгсөхөд зарцуулсан энерги бүрийн шагнал болон ирдэг юм.



Тэр бол таны "Өвийн аян"-ы хүрэх ёстой газар. Та доош уруудан буух замаар хүрэхийг хүсч буй газраа сонго. Таны хөрөнгө оруулалт, хадгаламжууд жил бүр ажил хийж олсноос тань илүү ихийг олох тэр халуун цэгт хүрэхийн төлөө тэмүүл.



Түүнийг дээд цэг гэж нэрлэх ба тэнд байхад үнэхээр тааламжтай газар мөн. Гэхдээ тэнд та тийм ч амар хүрэхгүй. Танаас маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөн агуу их сахилга бат шаардана.



Еврей 12:11-д сахилгажуулал нь тийм таатай бус боловч зайлшгүй шаардлагатай зүйл юм гэдгийг онцолсон байдаг. Тухайн үеийн зовлон нь маш бодитой бөгөөд төлөөс төлсөн нэгэн нь эцэстээ ялна.



"Өвийн аян" бол амар хялбар зам биш. Аяны ихэнхийг нь өгсүүр замаар явна. Гэхдээ та оргилд хүрсний дараа нөгөө тал руу гулсаад л буучихна. Нэмж хэлэхэд, таныг итгэмжит зарц нь байсан учраас Бурхан тан руу инээмсэглэн хардаг. Тэрээр дөрөө харшуулан тантай хамт аялахдаа таатай байгаа.



Энэ бол гайхамшигтай мэдрэмж.



Тэгэхээр дугуйгаа жийсээр бай. Сахилга баттай байж, урт хугацааны өвийн төлөө шаардлагатай бүх хүчээ дайчлан ажилла. Энэ нь таны амьдрал-таны ирээдүйг өөрчлөх болно.



Ашигтай хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах болон дээд цэгт хэрхэн хүрэх талаар илүү их мэдээллийг олохыг хүсвэл, daveramsey.com/legacy хаягаар орно уу.

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна