Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 9 дахь өдөр

Зөвлөгөө өгөх аюулгүй байдал



Олон жилийн өмнө байшин зарж эхлэх үедээ надад их том асуудал байгааг би ухаарсан юм. Итгэх хэцүүг мэдэж байна л даа, гэхдээ би хэтэрхий их ярьдаг байсан. Би үйлчлүүлэгчдийг онцлогууд, гэрээнүүд, хөршүүдийн талаарх тоо баримтууд болон бүх төрлийн зүйлсийн талаарх нарийвчлан мэдээллээр булдаг байв. Би хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хэдий ч, зарах гэж байсныгаа болих тохиолдол олон гардаг байсан.



Яваандаа, би бусдыг хэрхэн сонсоход суралцсан. Түүнчлэн хэрхэн үйл явцыг ашиггүй үгсээр үерлүүлэх байдлаар түвэгтэй болгохоо зогсоохыг би сурсан.



Хөрөнгө оруулалт иймэрхүү байдалтай болох боломжтой. "Мэргэжилтнүүд" сонголтууд, арга замууд, стратегийн талаар ярьж эхлэх үед таны нүд бүрэлзэх болно. Үүний үр дүнд, та бууж өгдөг эсвэл зөвлөх өмнө чинь тавих нь хамаагүй түүнд гарын үсгээ зурдаг-аль нь ч ухаалаг үйлдэл биш юм.



Үнэнийг хэлэхэд, баялаг бүтээгч хүмүүсийн ихэнх нь аливааг гайхалтай энгийнээр хийдэг. Үнэндээ та ойлгохгүй зүйлдээ хэзээ ч хөрөнгө оруулалт хийх ёсгүй, өөр хэн нэгэнд тайлбарлаж чадахгүй байгаа зүйлээ худалдаж авахгүй байх ёстой.



Энд л Сургаалт үгс 11:14-дэх үнэнийг санхүүгийн төлөвлөлтөд ашиглах нь зөв юм. Мэргэн зөвлөгчид тантай хамт сууж, мэдэх ёстой зүйл, яагаад эдгээрийг мэдэх ёстой гэдгийг танд ойлгоход тусалдаг. Тэд хожим харамсахуйц шийдвэр гаргахаас зайлсхийхэд мөн танд тусалдаг.



Таныг дорд үзэх эсвэл юу ч мэдэхгүй мэт таныг харагдуулах хүмүүсийн талаар би ярьж байгаа юм биш. Таныг сүрдүүлэхийг хүсч байгаа хүний талаар би яриагүй. Ийм хүмүүс хаа сайгүй байдаг бөгөөд тэд таниас хоёрхон үгийг л сонсох хэрэгтэй: "Та халагдсан!"



Харин үүний оронд багшийн зүрх сэтгэлтэй ухаалаг зөвлөгч танд хэрэгтэй. Санхүүгийн зөвлөх нь танай багийн маш чухал гишүүн бөгөөд бүх зүйлийг тайлбарлаж, боломжит хамгийн сайн шийдвэр гаргахад таныг чиглүүлэх тийм хүнийг ол.



Таны өв залгамжлалын талаар яригдаж байна. Таныг зөв зам дээр байлгах зөвлөгчдөд найд.



Багшийн зүрх сэтгэлтэй хэн нэгэнээс хөрөнгө оруулалтын талаарх зөвлөгөө авахыг хүсч байвал бидний Орон нутгийн дэмжигчдийн нэгэнд хандаарай. Эдгээр нь хөрөнгө оруулалтын ирээдүйгээ төлөвлөхөд танд тусалж чадах таны хотын мэргэжилтнүүд юм. Илүү ихийг мэдэхийн тулд daveramsey.com/elpруу зочилно уу.

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна