Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 3 дахь өдөр

Дараа нь: Ирээдүйн анхаарал хандуулах зүйлийг сонгон ав



Өвийн аяны хамгийн эхний алхам болох-Одоо-нь даруу байж улмаар санхүүгийн гэр орноо эмх цэгцэнд оруулахад анхаарлаа хандуулахыг таниас шаарддаг. Та төсвөөр амьдрахад суралцаж бас өрөө төлж дуусгахын төлөө маш шаргуу ажиллаж байна. Та тогтвортой өсөлтийг бий болгож байна. Мөн удаан хугацааны туршид анх удаагаа магадгүй найдварыг мэдэрч байж болох юм!



Одоо нь хамгийн чухал асуудлуудаа шийдвэрлэхэд танд тусалдаг. Жишээ нь: та хамгийн түрүүнд 2,500,000₮-ын нөөц санг үүсгэх ёстой. Мөн та өрөө төлж барагдуулах төлөвлөгөөг гаргах ёстой. Өрөө барагдуулах нэг арга зам болох-Өрийн цасан бөмбөлөг гэгддэг арга нь- хамгийн бага өрийг эхлээд дарж, тэр өрөнд төлдөг байсан мөнгөөрөө дараагийн өрийг төлөхийг хэлдэг. Энэ нь өрнөөсөө нэг мөсөн салахын төлөө та хичээн чармайх үед зарим ялалтыг мэдрэх боломжийг танд олгодог. Та өрөө төлж барагдуулсан үедээ нөөц сангаа арвижуулж болох бөгөөд ингэснээр та 3-6 сарын зардалтайгаа тэнцэхүйц мөнгийг хадгалах боломжтой болно.



Дараа нь яах вэ? Таныг удаан хугацааны туршид хянаж байсан зүйлсийг та эргээд өөрийнхөө хяналтад оруулж эхлэхэд юу тохиолдож болох вэ?



Одоогоос бидний нэрлэдэг Дараа руу та шилжинэ.



Дараад дарамт шахалт бага зэрэг багасч, толгой чинь бага зэрэг дээш өргөгдөж эхэлдэг. Та өнөөгийн нөхцөл байдлаас илүүтэйгээр харж эхлэх бөгөөд хэдэн жилийн дараахын талаар бодож эхлэх болно. Дараа нь ирээдүйд анхаарал хандуулах зүйлийг сонгож авахыг танаас шаарддаг.



Дараа нь танд урагшлах хөдөлгүүр болдог. Та тэтгэвэрт гарах болон хүүхдүүдийн коллежийн санд мөнгөө хуримтлуулж эхэлнэ. Та байрны зээлээ төлж эхэлнэ. Хамгийн сайхан нь та дараагийн цалингаас давсан ирээдүй байгаа гэдгийг ойлгож эхлэх болно.



Сургаалт үгс 29:18-д алсын хараа байхгүй аваас ард түмэн мөхөх болно гэж хэлдэг. Дараа нь ирээдүйд цэцэглэн хөгжихүйц алсын хараагаа сонгон авах эрх чөлөөг танд өгдөг. Өөр нэг хувилбар нь мөхөл- бөгөөд хэн ч үүнийг хүсдэггүй!



Өвийн аянаар та аялах үедээ хүсэл тэмүүлэлийг тань бадраадаг алсын хараатайгаар амьдар. Дараа нь, таны урьд нь төсөөлж ч байгаагүйгээр өв хөрөнгөө өргөжүүлэхийн тулд тэр хүсэл тэмүүллээ ашигла.



Удаан хугацааны өв залгамжлалыг бий болгох нь санамсаргүй байдлаар тохиолддоггүй. Та санаа зорилго тавих хэрэгтэй. Өвийн аян нь хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн энгийн төлөвлөлт, өв залгамжлалаа хадгалан хамгаалах, жинхэнэ үе дамжсан баялаг, жинхэнэ өгөөмөр байдлын түлхүүрийг олж авахад илүү гүнзгий ойлголтыг танд өгөх болно. Дэлгэрэнгүйг daveramsey.com/legacy руу орж үзнэ үү.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна