Төлөвлөгөөний мэдээлэл

Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

7 Things The Bible Says About Anxiety

7-с 5 дахь өдөр


Амьдралд та олон хүнд бэрхшээлүүдтэй нүүр тулах болно. Энэхүү бодит байдалд та өмнөөс бэлтгэхгүй бол, энэ байдал ирэх үед энэ нь үнэхээр стресстэй байх боломжтой. Санаа зоволттой тэмцэх нэг арга зам бол-энэ үед тань танд туслахуйц хүмүүс болох зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх юм. Бэрхшээл нь ялан дийлэхэд хэт ахадсан мэт байх үед буулгаа бусадтай хуваалцах нь танд туслах тэр ч бүү хэл асуудлыг шийдвэрлэх гарц ч байх боломжтой.


Есүс танд энэхүү амар тайвныг өөр өөр хүрээнд өгч байдаг. Тэр тантай үргэлж, хаа ч бас та хаана Түүнтэй хамт байх хэрэгтэй байна тэр л газарт хамт байдаг Нэгэн. Амьдрал бэрхшээлтэй болох үед, ямар ч саад тотгорыг даван дийлэхэд тань туслахаар Есүс таны яг хажууд байгаа гэдгийг мэдэх нь тайвшралыг авч ирдэг. Та Түүн рүү улам илүү дотно болох үед хүнд хэцүү нөхцөл байдалд ч хүртэл…санаа зовнилтой тэмцэлдэн байх үедээ ч хүртэл-улам илүү амар тайвныг та мэдэрч эхлэх болно.


Өөртөө (эсвэл нөхцөл байдалдаа) тавихын оронд Эзэнд та итгэл найдвараа тавьж эхлэх үед амьдралын зовлон бэрхшээл тийм ч хэцүү зүйл мэт байхаа больж эхэлдэг. Таны санаа зоволт багасч, улам илүү амар тайван болж эхлэх болно, учир нь тантай нүүр тулах ямар ч зүйлсийг Есүс тантай хамт туулж байгааг та мэдэх болно. Мэдлэгээ өргөтгөх нь шалгалтанд эсвэл ямар нэгэн төсөлд нэмэр болдогтой адилхан итгэлээ өсгөх нь Есүсээс хамааралтай байхад тань тусалдаг.


Үүнийг та ганцаараа туулах шаардлагагүй. Есүс тантай хамт байгаа. Тэр таны төлөө анхаарал халамж тавьдаг учраас санаа зовоосон бодлуудаа Түүн дээр авч ир.


Райн Акермэн
YouVersion iOS Боловсруулагч


Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Anxiety

Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж бу...

More

Энэхүү төлөвлөгөөг YouVersion-ийн багийнхан бичсэн ба тэднээс олгогдсон болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл youversion.com-д зочилно уу.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна