Төлөвлөгөөний мэдээлэл

Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

7 Things The Bible Says About Anxiety

7-с 1 дахь өдөр


Санхүүгийн бэршээлээс, хүчилсэн харилцаанаас ч бай эсвэл ачаалал ихтэй ажлаас ч болсон бай маш олон хэлбэрээр санаа зоволт бидний амьдралд гэтэн орж ирэх боломжтой байдаг. Энэ нь өдрийн турш дахь тайван бус байдал, нойргүй хоносон шөнөөс болоод байдаг л мэдрэмж эсвэл санаа зоволтын дайралт хэлбэрээр байх боломжтой.


Хэрэв та Христитгэлтэн нэгэн бөгөөд санаа зовнилтой нүүр тулж байгаа бол, таны мэдэрч болох хамгийн эхний зүйл бол гэм буруу. "Хэрэв би үнэхээр л Христитгэлт нэгэн юм бол ийм мэдрэмж надад төрнө гэж үү?"гэсэн бодол танд байнга төрдөг байж болох юм. Өнөөдрийн эшлэлд, Дуулал 55:22-ийг бичигч, ачаагаа Эзэнд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ гэж бидэнд хэлдэг.


Амьдралын бүхий л асуудлыг бид мэдсэн байх ёстой гэж энэхүү эшлэл хэлээгүй болохыг анхаарна уу. Бид хэзээ ч санаа зовохгүй гэж хэлээгүй. Ачаатай байхүедээ үүнийгээ Эзэнд даатга гэж хэлдэг.


Сайнмэдээ гэвэл энэ байна: үүнийг хийх замдаа та аль хэдийнээ гарсан! Энэхүү уншлагын төлөвлөгөөг унших замаар, санаа зоволтоо та өөрөө дийлж чадахгүй, харин үүний оронд Тэнгэрлэг Эцгийн тань тусламж танд хэрэгтэй гэдгийг та хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Нөхцөл байдал тань ямар ч байсан хамаагүй, Бурхан руу гүйх-бол хамгийн гайхамшигтай эхлэл мөн.


Өнөөдөр миний таниас асуух зүйл гэвэл энэ байна: Эзэнд ачаагаа үүрүүлэх рүү хандсан дахиад нэг л алхмыгхий. Өгөх санаанууд гэвэл энэ байна:

  • Залбиралд зориулан 5 минут гарга тэгээд юунд санаа зовж байгаагаа Бурханд хандан хэл.
  • Танд ямар мэдрэмж төрж байгаагаа болон эдгээр нь танд ямар нөлөөг үзүүлж байгаа талаар тэмдэглэл хөтлөн бич.
  • Итгэл хүлээсэн Христитгэлт найзтайгаа уулз, санаа зоволтынхоо талаар тэдэнтэй ярилц.

Жордан Вайзмэн

YouVersion Медиа Стратегич


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Anxiety

Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж бу...

More

Энэхүү төлөвлөгөөг YouVersion-ийн багийнхан бичсэн ба тэднээс олгогдсон болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл youversion.com-д зочилно уу.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна