Төлөвлөгөөний мэдээлэл

Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

7 Things The Bible Says About Anxiety

7-с 4 дахь өдөр


Ром номонд Паул, та Есүсийг Аврагч Эзэнээ хэмээн хүлээн зөвшөөрөх мөчид Түүний гэр бүлд үрчилэгддэг бөгөөд Тэр таны Эцэг болдог хэмээн хэлдэг. Бурхан бол энгийн л нэг эцэг биш. Таны энэ дэлхий дээрх аав тань махан биетэй гэм нүгэлт хүн, энэ нь тэрээр таны урамыг хэзээ нэгэн цагт хугалсан…ирээдүйд ийнхүү хэзээ нэгэн цагт урамыг тань хугалах болно гэсэн үг.


Бурхан бол төгс бөгөөд сайн Нэгэн. Тэрээр таны урамыг хэзээ ч хугалахгүй. Зефаниа 3:17 таныг гэсэн Тэнгэрлэг Эцгийн тань хайрыг тодорхойлсон байдаг. "Тэр хайр дотроо чимээгүй байна."


Дуулал 139, эхийнхээ хэвлийд анх таныг бүрэлдэн байх үеэс Бурхан тантай хамт байсан бөгөөд таныг хаа ч явсан Тэр тантай хамт байх болно гэж хэлсэн байдаг. Та Түүний гарын ураар бүтээгдсэн бүтээл, Таныг хэн байхаар бүтээсэн тэрхүү зорилгуудыг олж нээх, тэдгээрийн дагуу амьдрах үед тань Тэр бол таны хамгийн агуу дэмжигч Нэгэн.


Төсөөлөөд үз: Шөнийн туршид аянга цахилгаан цахилж байхад хүүхэд тайван амгалан унтаж байна. Гэнэтийн цахилгаан, аянгын нүргэлээн хүүхдийг цочоон сэрээхэд, хүүхэд айсандаа тусламж эрэн уйлахад, хайртай аав нь гүйн ирж, хүүхдийг тэврэн авчээ. Яг л тэр аав шиг, Бурхан үргэлж танд туслахад бэлэн байдаг. Тэр хайр дотроо чимээгүй байна.


Килен Херсак
YouVersion Андройд Инженер


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Anxiety

Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж бу...

More

Энэхүү төлөвлөгөөг YouVersion-ийн багийнхан бичсэн ба тэднээс олгогдсон болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл youversion.com-д зочилно уу.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна