Төлөвлөгөөний мэдээлэл

Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

7 Things The Bible Says About Anxiety

7-с 3 дахь өдөр


Санаа зоволт нь тааж мэдэх аргагүй мэт санагдаж болох юм. Нэг хоромд бүх зүйл сайхан байна. Харин дараагийн хоромд, таныг сульдуулахуйц сэтгэл санааны болон оюун санааны эмх замбараагүй байдлын эргүүлэг нөмөрдөг. Гүн амьсгаа ав. Нүдээ ань. Санаа зоволт тань руу довтлох үед танд заагдсан бие махбодын тайвшруулахуйц хариу үйлдлүүдийг хий. Гэвч санаа зоволт нь бидэнд бие махбодын хувьд нөлөө үзүүлээд зогсдоггүй. Энэ нь бүх зүйлийг маань хянадаг.


Тийм учраас анхаарлаа өөр зүйлд хандуулахад маань туслахуйц сүнслэг үнэнүүдтэй бие махбодын хариу үйлдлүүдээ хавсрах ёстой. Бодол санаа маань тайвшралыг олж авах ёстой. Зүрх сэтгэлээ дахин тохируулах, тайвшруулахад Библи бидэнд тусалдаг.


Нэн тэргүүнд, бодол санаа маань тайван байх үедээ бид өөрсдийгөө Бичээсээр зэвсэглэх ёстой, тэгснээрээ дайралт ирэх үед бид тулалдахад бэлэн байх болно. Санаа зоволтын давалгаа таныг нөмрөх үед зэвсэг болгон ашиглахын тулд Бичээсийг цээжил. Тэдгээр эшлэлүүд нь Бурханы талаарх үнэнийг болон биднийг харанхуй газар руу хөтлөх тэдгээр зүйлсээс хараагаа салгахыг бидэнд сануулдаг.


Исаиа 12:2-т, Бурхан бол миний аврал бид итгэж болно мөн бид айх хэрэггүй гэж хэлсэн байдаг. Ямар гайхалтай зүйл вэ? Бид айх хэрэггүй. Бид Бурханд итгэж болно. Тэр биднийг аврах болно. Тэр бол Эзэн. Тэр бүхнээс дээгүүр бөгөөд хичнээн хол байгаа мэт бидэнд санагдавч Тэр биднийг аврах чадвартай. Тэр яг таны хажууд байдаг.


Үүнтэй адил тунхаглалуудаар бид бодол санаагаа дүүргэх үед, хүнд ачаагаар дүүрэн зүрх сэтгэл дэх ачааг маань авч, бидэнд үүний оронд тайвшралыг өгөх зөвшөөрлийг бид Бурханд олгодог. Эдгээр тунхаглалууд нь бидний эсрэг тулаантай тулалдах, тэрхүү тулаанд ялах хүчийг мөн бидэнд өгдөг.


Санаа зоволтын давалгаа таныг тойрон гарсан мэт танд санагдах хүртэл эдгээр тунхаглалуудыг давтан хэл, учир нь эдгээр үнэнүүдийг давтан хэлэх нь санаа зоволтын худлуудаас биднийг чөлөөлдөг.


Ийм төрлийн тусгаар байдлыг олж аваасай гэж Бурхан биднээс хүсч байдаг. Түүний Үгийг тунгаан бодохын тулд сэтгэл эмзэглүүлэм сэтгэл санааны тулаан ирэхийг бид хүлээх шаардлагагүй. Бодол санаа маань Бичээсийн үнэн дээр төвлөрсөн байх үед нэгэнтээ намайг сульдуулж байсан махбодын бодол санааны маань өдөөлтийн хүч сулардаг гэдэгт би итгэдэг (Ром 8:6-г үзнэ үү).


Түүний Үгээр дамжуулан Бурхан руу дөхөн оч. Үүгээр гадаргуун дор нуугдсан байгаа бодол санаагаа эзэмдүүл мөн сүнсэнд тань буй санаа зоволтыг эдгээх боломжийг олго. Түүнд өөрийнхөө айдсыг өргөх сонголтыг хий. Таныг аврах болно гэдэгт Түүнд итгэ.


Жэссика Пэник
YouVersion-ны агуулгын менежер


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Anxiety

Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж бу...

More

Энэхүү төлөвлөгөөг YouVersion-ийн багийнхан бичсэн ба тэднээс олгогдсон болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл youversion.com-д зочилно уу.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна