Төлөвлөгөөний мэдээлэл

Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 9 дахь өдөр

Цэцэрлэгтээ үр тарьж Арчилж тордох



ҮНЭНИЙ ҮР

Ефес 1:15-23-ийг унш.

Паул Ефес дэхь сүм болон бүх Христчин хүмүүсийн төлөө хэрхэн залбирсан бэ? Таныг Бурханы үрчилэгдсэн "хөвгүүдийн" нэг болохын чинь хувьд Есүс өдөр бүр таны төлөө зуучлан залбирдагийг санан Түүний залбирлыг дахин унш (Еврей 7:25). Энэхүү залбирлыг Есүс таны төлөө залбирч байна гэж бодоод үз. "Тэд" гэсэн үгний оронд өөрийнхөө нэрийг тавьж, энэ ишлэлийг чимээгүйхэн өөртөө давтан хэл. Үнэн гэж үүнд итгэ.⏎⏎ҮР ТАРИХ⏎Өнөөдрийн гол ишлэлийг өөрөө өөртөө чимээгүйхэн давтан хэл. Зүрхэндээ тэдгээр үгсийг нууж улмаар тэдгээрийг өдрийн турш тунгаан бод.⏎⏎Ефес 1:18-19⏎"[Та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг, мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай! Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ."⏎⏎ҮРИЙГ УСЛАХ⏎Паулын залбирлын дагуу гэр бүлийн гишүүд ба ойр дотны найзынхаа төлөө залбир. Бүх зүрх сэтгэл, сүнс, оюун бодол, мөн хүч чадлаараа Эзэнийг хайж буй тэр найзынхаа төлөө энэ залбирлыг залбир. Одоо өөрийнхөө төлөө энэ залбирлаар залбир. Паул Ефесчүүд болон сүмийн төлөө залбирсанчлан, Есүс таны төлөө өдөр бүр, цаг тутам, мөн хором бүр зуучлан залбирдагыг сана. Түүний нүдээр харахад надад туслаач хэмээн Түүнээс гуй. Өдрийн туршид "үрийг услахаа" бүү мартаарай. Итгэл ба зөвт байдлын арвин ургац авах хүртлээ үнэнийг зүрх сэтгэлдээ суулга!⏎⏎ҮР ЖИМС УРГУУЛАХ⏎Түүнийг бүрэн таньж мэдэхийн төлөө залбир.⏎⏎ЗАЛБИРЛААР ДУУСГАХ⏎Өнөөдөр таны зүрхэн таригдсан үрийг ургуулж өгөөч хэмээн Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйр...

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна