Төлөвлөгөөний мэдээлэл

Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 1 дахь өдөр

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА: Ургац Арвин байхаар Цэцэрлэгээ Тарих

Бидний аялал ямархуу байх бол:





1-2 дахь ӨДРҮҮД: Товч танилцуулга



3-6 дахь ӨДРҮҮД: Хөрсийг Бэлтгэх

Лукын Сайн мэдээг ашиглан, үнэнийг хүлээн авахад зүрх сэтгэлийнхээ хөрсийг бэлтгэхэд бид дөрвөн өдрийг зарцуулах болно.



7-40 ӨДРҮҮД: Үрээ суулган мөн Цэцэрлэгээ Арчилах

1. Өдөр бүрийг Эфэс номноос авсан ҮНЭНИЙ ҮРийг уншсанаар эхлэх болно.

2. ҮР ТАРИХдаа таньд тэр бичээсээс нэг "үр", нэг ишлэлийг, зүрх сэтгэлдээ тэр өдөр тарихаар өгөх болно. Санаатайгаар тэр ишлэл рүү бодол санаагаа чиглүүл мөн тэр ишлэлийн дагуу амьдралынхаа өдрүүд мөн амьдралдаа буй хүмүүсийг харахад бодол санаа болон зүрх сэтгэлээ тааруул.

3. Өөрийгөө тэрхүү үнэнд тушаа бас тэр үрийг зүрх сэтгэлийнхээ гүнд тарь.

4. ҮРИЙГ УСЛАХдаа, "үрийг тарихад" бас тэр үнэнийг илүү үр нөлөөтэйгээр амьдралдаа оруулахад таньд туслахын тулд санал болгосон дасгал эсвэл үйл ажиллагааг хийж гүйцээ. "Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун" (Иаков 1:22).


5. ҮР ЖИМС УРГУУЛАХдаа, өдрийн үнэн болсон шижир алтыг тодруулна. Энэ нь үнэнийг зүрх сэтгэлдээ тарьж мөн усласнаас гарах үр жимс юм.

6. Төгсгөлд нь, Эфэс номон дахь үнэнүүдийг залбирлынхаа зүг чиг болгон ашигла. "Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм" (1 Иохан 5:14).





Эфэс 3:14-19-ийг Унш.



Эхлэхдээ...библи судлалаа эхлэхээсээ өмнө хавар цэцэрлэтээ үр тарихаасаа өмнө бэлддэгтэй адил зүрх сэтгэлээ бэлдэхэд хэсэг хугацааг зарцуул. Дараагийн 40 хоногийн турш Түүний таны зүрх сэтгэлд тарихыг хүсч буй тэр үнэний үрнүүдийг хүлээн авахад зүрх сэтгэлийг минь нээлттэй байлгаач гэж Бурханаас гуй. Тэдгээр үрнүүдийг Тэрээр эрүүл соёолуулж, гүйцэт боловсорсон ургамалууд, улмаар арвин ургац болгох болтугай. Түүний дуу хоолойг сонсоход Түүнээс тусламж гуйх мөн Түүний таниар хийлгэхийг хүсч буй алхамуудыг хийхэд ивээлээ буулгаачээ гэж гуйхаасаа бүү ай. Эзэн таны зүрх сэтгэлд Өөрийнхөө зан чанарын үзэсгэлэн төгс цэцэрлэгийг цэцэглүүлэх болно! Бэлд-хавар ирлээ! Эзний оршихуйгаар таны зүрх сэтгэл бялхах болтугай!



Таны төлөө залбирч байгаа шүү,

Laurie



Өөрөөр онцгойлон дурьдаагүй л бол,бичээсийг Ариун Библи, English Standard Version® (ESV®)-с иш татсан болно, copyright © 2001 by Crossway.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйр...

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна