Төлөвлөгөөний мэдээлэл

Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 8 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарьж харж хандах



ҮНЭНИЙ ҮР

Эфэс 1:11-14-ийг унш.

Христ дотор таньд юү өгөгдсөн бэ? Зорилгынхоо талаар та юу олж мэдэв? Хэний төлөвлөгөө эсвэл хэний хүсэл үргэлж биелдэг вэ?



ҮРИЙГ ТАРИХ

Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрх сэтгэлдээ түүнийг нууж, улмаар өдрийн турш үүний талаар тунгаан бод.



Эфэс 1:11

"Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм."



ҮРИЙГ УСЛАХ

Таньд өгөгдсөн зүйлийг хэн ч булаан авч чадахгүй. Бурхан бол сайн гэдгийг мэдэж, та хэзээд амар тайван айх зүйлгүй бай. Тэр бүх зүйлийг-бүхнийг- Түүний төлөвлөгөөний дагуу хийдэг. Та бол Түүнийх учраас гүнээр амьсгалж, санаа зоволгүй тайван бай. Та Христ дотор мөн Тэр таны дотор бий.



Өөрийнхөө амьдралд Бурханы хийсэн зүйлийг бодоход мөн таныг Тэрээр хэрхэн Өөр дээрээ авч ирсэн, Түүний үг дотор таньд заасан зүйлүүд, мөн энэхүү чимээгүй цагийн судлалд чиглүүлсэн талаар бодоход хэсэг хугацааг зарцуул. Хэрэв та Христ дотор байгаа л бол, Тэрээр Түүний үг болон Түүний зөвт байдлын ойлголт дотроо өсөхөд шаардлагатай бүхнийг таньд аль хэдийн өгсөн. Тэрээр таньд Өөрийгөө өгсөн!



Энэхүү чимээгүй цагийн үлдсэн судлалын туршид Түүний таньд өгсөн зүйлийг үр нөлөөтэй байлгахын тулд таны хийж чадах зүйл юү байна вэ? "Үнэний үр"-ийн талаар бүтэн өдрийн турш бодож чадах уу? Мессэж эсвэл и-мэйлээр өөрөө өөртөө илгээ Санаа зовох эсвэл дэлхийн зүйлсэд төвлөрөхийн оронд энэхүү үнэний үрд анхаарлаа хандуул. Ургахад нь туслан үүнийгээ усла.



ҮР ЖИМС ГАРГАХ

Тэр бүх зүйлсийг Өөрийн төлөвлөгөөний дагуу хийдэг.



ЗАЛБИРААД ДУУСГААРАЙ.

Өнөөдөр таны зүрхэнд суулгасан үр бүрийг ургуулаач хэмээн Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйр...

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна