Төлөвлөгөөний мэдээлэл

Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 40 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох



ҮНЭНИЙ ҮР

Ефес 1:3-11-г унш.



Дараах шүлгийг уншаад чимээгүй цагаа дуусгаарай.



Зөвт байдлын Цэцэрлэг

Сюзан Сэмпсон,Тийсл бэнд Үйлчлэл



Одоо л тохирсон цаг нь, одоо л тохирсон улирал нь;

Бурханыг алдаршуулах, тэр л цаг мөч ирээд байна.

Одоо л тохирсон цаг нь, үндэслэх цаг болсон байна;

Зүрх сэтгэлд маань нүгэл буй хэдий ч, үр жимс гаргах цаг нь болсон байна.



Бидний зүрх сэтгэл бол хатсан бас хатуу ширүүн хөрс мэт;

Үзэсгэлэн төгс юуг ч үүнээс хайж олшгүй.

Хувиа хичээлт, залхуурал ба бардамналын хогийн ургамалаар дүүрэн,

Титэмийг хүртэх зохистой нэг ч зүйл алга.



Эзэн, энэ бол таны хүсэл байгаагүй нь мэдээж;

Энэхүү хуурай бас үзэшгүй муухай хогийн ургамалд баригдсан цэцэрлэг.

Сайтар услагаатай цэцэрлэг бол таны төгс төлөвлөгөө.

Хүн төрөлхтөнд өөрийн сүр жавхланг харуулах нь таны төгс төлөвлөгөө.

Ааваа, надад туслаач, би үүнийг өөрөө хийж чадашгүй;

Ургасан энэ бүх хогийн ургамлуудыг хараач.



Зүрх сэтгэлийнхээ хөрсийг сийчихэд надад туслаач гуйя.

Тиймээ- Бурханы үг бол үүний эхлэл нь.

Учир нь Бурханы үг бол миний одоо тарих ёстой үрнүүд;

Гэвч зөвхөн Бурхан л үүнийг ургуулах чадвартай Нэгэн.



Үгийг зүрх сэтгэл ба оюун бодолдоо би тарих ёстой;

Мөн Бурханы хуулийг өдөр шөнөгүй тунгаан бодох ёстой.

Зөвт байдлын үрийг би зүрхэндээ тарих ёстой;

Эзэн гайхамшигт ургацыг авч ирэх болно.



Хэрэв бид цуцахгүй эсвэл шантрахгүй байх юм бол

Хувирашгүй хайрын үр жимсийг бид хураан авах болно.

Чөлөөтэй урсах булаг мэт;

Сайтар услагаатай цэцэрлэг мэт зүрх минь байх болно.



Зөвт байдлын үр жимс бол амьдралын мод;

Зөвт байдлын царс мод бол Түүний сэтгэлийн цэнгэл.

Тиймээс хамгийн эхэнд Түүний зөвт байдлыг эрэн эдгээр үрнүүдийг тарь;

Үнэн даруу байдлаар Эцэгтээ хандан залбир.



Шагнал нь сайхан үнэрт бас маш чихэрлэг байх болно

Үзэсгэлэнт дэлбээнүүд-хайр, баяр хөөр бас амар тайван дэлбээлэх болно!

Зөвхөн ганцаараа ургуулах чадвартай Нэгэнд алдар нь оршиг!

Эзэнд алдар нь оршиг-

Ургуулсан ургацынх нь төлөө;


Тарьсаныг 100 дахин өсгөснийх нь төлөө Түүнийг алдаршуулъя!
Ѳдѳр 39

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйр...

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна