Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амжилтын жил: Шинэ жилээ эрч хүчтэйгээр эхлүүлэх 5 өдрийн урам зоригЗагвар

Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year

5-с 5 дахь өдөр

5 ДАХЬ ӨДӨР – МӨРӨӨДЛИЙН ҮХЭЛ


Мелек Серт таван сартай жирэмсэн байхдаа хурц өвдөлт, цус алдалттайгаар эмнэлэгт иржээ. Гэвч цус алдалт нь зогсон улмаар эмнэлгээс гарч гэртээ харив. Гэвч, маргааш нь түүний нөхөр Хасан тэр хоёр дахиад л ижил шалтгаанаар эмнэлэг рүү буцаж ирлээ.


Зулбалтын эрсдэлтэй учраас тэр байнгын хяналтад байв. Тэр хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлсэн ч эмч нар хүү нь амьгүй төрсөн гэж түүнд хэлжээ. Турк дахь Сейхан улсын эмнэлгээс түүнд нас барсан гэрчилгээ, хүүхдээ оршуулах жижигхэн уутны хамт өгчээ.


Хасан хүүхдийг оршуулахаар Херекли оршуулгын газар руу машинаар явж байх үедээ хүүхэд уйлахыг нь сонсож эхлэв. Тэр машинаа зогсоон, уутны цахилгааныг онгойлон куртикээ тайлан, хүүхдийг өлгийдөөд машиныхаа паарыг хамгийн халуун дээр нь тавив.


Түргэний машин ирээд Адана хотын эрдэм шинжилгээний төвд хүүхдийг хүргэн, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэв. Цусны даралт бага байгаагийн улмаас хүүхэд нь аюултай нөхцөлд байв. Гэвч Мелек хүүхдээ амьд байгааг нь харжээ! Гар, хөл нь тарвалзан, зүрх нь цохилж байсан.


Хосууд шоконд орсон байдалтай байв. Нялх хүүхэд нь дутуу төрсөн хэдий ч үхээгүй харин амьд байгаа. Тэд цөхрөлөөс гайхалтай баяр хѳѳрийг мэдрэв. Хүүхэд нь амьд байгаа болохоор өсөж торнисоор байх бас бүр мөсөн эдгэрэхийн төлөө: хурдан дээрдэхийн төлөө тэд одоо залбирах л үлдсэн.


Лук 15:24-т, "Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв." гэж хэлдэг. Төөрсөн хүүгийн энэ түүхэнд тэр үнэндээ үхсэн байгаагүй, тэр үхсэн мэт байсан учир нь гэрээ орхин явжээ. Түүнийг буцаж ирэхэд "үхсэн" хүү нь гэртээ эргэж ирсэн болохоор аав нь баярлан хөөрчээ.


Хасан, Мелек хоёр нялх хүүгээ үхсэн гэж бодсон, алдагдсан хүү нь үхсэн, хэзээ ч эргэн ирэхгүй гэж бодсон. Мөрөөдөл маань үхэхийг бид мэдэрч болох бөгөөд энэ нь ямар ч үхэлтэй адилхан бодит санагдаж болно.


Бид мөрөөдлийнхөө төлөө найдан, залбирч, мөрөөдлөө бодит болгохын төлөө зүтгэхэд энэ нь бүтэлгүйтэх үед үхэлтэй адилхан байдаг. Бид шоконд орж, зовлон эдэлж, гашууддаг. Бүх зүйл алдагдсан мэт санагддаг. Амьдрал маань ямар ч зорилго эсвэл утга учиргүй мэт санагддаг.


Гэвч алдагдсан зүйлийг эргүүлэн авч ирэх, үхсэнийг ахин амьдруулах арга зам Бурханд байдаг. Маргахын аргагүй арга замаар Бурхан хөдлөх үед мөрөөдлөө хаяхад бид бэлэн байж болох талтай. Мөрөөдөл чинь үхээгүй – амьд хэвээрээ байгаа шүү.


Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year

Шинэ жил таны  амжилтын жил байх боломжтой. Тантай өнгөрсөн жил нүүр тулсан саад тотгорын ар талд амжилт тан таныг хүлээн байна. Амьдралд тан хэрэгтэй байсаар ирсэн тэр л амжилтаа энэ жил олж болох юм. Энэ жилийг хамгийн...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Fedd Agency-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.rickmcdaniel.com/thisisliving.html

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна