Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амжилтын жил: Шинэ жилээ эрч хүчтэйгээр эхлүүлэх 5 өдрийн урам зоригЗагвар

Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year

5-с 3 дахь өдөр

СУЛЛАГДСАН НЬ


Грек дэх эртний Филиппой хотод айлчлах завшаан надад гарсан. Энд элч Паул Европ дахь хамгийн анхны христитгэлт чуулганыг үүсгэн байгуулжээ. Энд л Европ дахь хамгийн эхний хүн Христийн дагалдагч болсон. Түүний нэр Лудиа байсан ба тэр аврагдан улмаар баптисм хүртжээ. Түүний баптисм хүртсэн гол дээр би мөн очсон.


Паул Филиппой хотод дор хаяж хоёр удаа айлчилжээ. Ром хотоос тэр чуулганд хандан Филиппой номыг бичсэн. Энэ номд Библийн ихэнх алдарт түүхүүд багтжээ (1:6, 2:5-11, 3:12-14, 4:13). Филиппой хотын чулганыг гэсэн Паулын баяр хөөр түүний захидалд илэрхий байдаг ба тэр тэднийг ялалт бүхий христитгэлт амьдралаар амьдрахад урамшуулдаг.


Филиппой хотод мөн Паул, Силас хоёр зодож занчигдан улмаар шоронд хоригдсон. Тэдний хоригдож байсан шоронг би үзсэн. Мэргэ төлөгчийн сүнс бүхий эмэгтэйгээс Паул тэр сүнсийг зайлуулжээ. Түүний эзэд орлого олох найдвар нь өнгөрснийг хараад эрх баригчдын өмнө тэднийг чирч авчран, тэднийг асуудал үүсгэгчид хэмээн буруушаав.


Шөнө дунд Паул, Силас хоёр залбиран, магтан дуулж байх үед Үйлс 16:26-д хэлсэнчлэн, "Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ." Тэр л газарт жижигхэн газар хөдлөлт болсон. Бурханы хүч тэднийг шоронгоос суллав!


Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдсан. Гэвч, Паул түүнийг зогсооход нь хуяг Паулаас, " Аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?" гэж асуухад Паул, "Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана." гэж хариулсан.


Хэрэгтэй бүх хүнд Бурханы яг энэ л хүч чадал боломжтой аж. Шоронд хоригдсон хүмүүс аврагдсаар байна. Үнэндээ, шоронд байх хугацаандаа эрэгтэйчүүдийг бэлтгэх агуу хөдөлгөөн өрнөж байгаа.


Ямар ч төрлийн хүлээсээс нь Бурхан хүмүүсийг чөлөөлсөөр байгаа. Өнөө үед асар олон хүн тэднийг хүлэх олон төрлийн донтолдонд байгаа. Энэ нь согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис байж болох юм. Магадгүй порнограф эсвэл хэтрүүлэн зарцуулах баж болно. Юу ч байсан гэсэн Бурхан таныг чөлөөлөх чадвартай Нэгэн. Хэн нэгэн аврагдах үед Бурхан тэднийг агшин зуурт хүлээсээс нь чөлөөлсөн олон түүхүүдийг би мэднэ.


Бурханы хүч бол бодит. Мөн энэ нь хүн бүрт өгөгдөх боломжтой. Гав гинжинд та олон жилийг хүлэгдэн өнгөрүүлсэн байсан ч гэсэн Бурхан таныг чөлөөлж чадна. Паул, Силаст хийсэн шиг зүйлийг Тэр танд ч бас хийх болно.


Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year

Шинэ жил таны  амжилтын жил байх боломжтой. Тантай өнгөрсөн жил нүүр тулсан саад тотгорын ар талд амжилт тан таныг хүлээн байна. Амьдралд тан хэрэгтэй байсаар ирсэн тэр л амжилтаа энэ жил олж болох юм. Энэ жилийг хамгийн...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Fedd Agency-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.rickmcdaniel.com/thisisliving.html

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна