Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амжилтын жил: Шинэ жилээ эрч хүчтэйгээр эхлүүлэх 5 өдрийн урам зоригЗагвар

Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year

5-с 1 дахь өдөр

1 ДЭХ ӨДӨР – АМЖИЛТ


Бид чуулганаа үүсгэн байгуулхад тийм ч амар байгаагүй. Бид цоо шинэ муж руу нүүсэн бөгөөд арван гэр бүл подвалд чуулганаа хийдэг байв. Хамгийн анхны цуглааны 4000 урилгын дугтуйг бид гараараа хаяглаж байлаа.


Олон жилийн дараа Чуулган үүсгэн байгуулах сургалтын нээлтийг хийх илтгэгчээр би уригдав. Урамшуулах мессеж маань, "Цөөн хэдэн, Бардам, Чуулган таригчид" байлаа. Тэд бол Бурханы армийн тусгаагийнхан. Дайснаас газар нутгийг булаан авна гэдэг тийм амар биш хэдий ч Хаанчлал өргөжихөд энэ бол зайлшгүй хийгдэх ёстой зүйл мөн.


Чуулган эхлүүлэх эхэн үед сорилтууд асар ихээрээ бидэн дээр ирж байсан хэдий ч өсөлтөөр Бурхан таныг ивээх үед тэнд цоо шинэ сорилт гарч ирдэг. Байр байшингийн асуудал бол үргэлж хамгийн том асуудал байсаар ирсэн. Бид дандаа байшин хөлсөлж чадахааргүй учраас хэсэг хугацааны дараа өөрийн гэсэн байртай болох гарцаагүй шаардлагатай үүсэв.


Газар худалдан авах мөнгөө бид босгосон бөгөөд хамгийн тохиромжтой байршлыг эрж хайж эхэллээ. Энэ нь үнэхээр урт бөгөөд эцэж цуцам үйл явц байв. Бид 25 байршлыг үзсэн ба аль нь ч чуулганд маань тохирсон байршил биш байв.


Бидэнд төгс газрыг худалдан авахын тулд ямар нэгэн гайхамшиг хэрэгтэй байв. Чуулганы ертөнцөд, байршил гэхээсээ илүү хүрч болохуйц дөхөм байдал маш чухал байдаг.


Нэг өдөр чуулганд маань хамрагддаг үл хөдлөх хөрөнгийн агент залуу, манай тэр хавийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч компанийн ерөнхийлөгчтэй уулзах цаг авч өгсөн юм. Уулзалтад дээр байхдаа би түүнээс тэдний эзэмших газрын талаар асуув. Энэ бол миний үргэлж авахыг хүсэн мөрөөддөг газар байлаа.


Тэр газар муж хоорондын авто замын гарц болох дөрвөн эгнээ бүхий зам дээр байршилтай байв. Урд хэсэг нь 1000 тохой газар байсан бөгөөд тэр хэсэг орон сууц барих төлөвлөгөөтэй газар байлаа. Гэтэл тэр газрын эзэн чуулганд газраа зарж болно гэж хэлсэн нь үнэхээр гайхалтай байсан. Тэгээд 1 сая долларын үнэтэй газрыг $348,000-р зарна гэв!


Бидэнд амжилт ирсэн бөгөөд энэ нь чуулганыг маань мөнхөд өөрчилсөн. Барилга маань баригдсаны дараах нэг жилд чуулган маань бараг хоёр дахин өсөв. 1 Шастир 14:11, "Давид, 'Миний гараар Бурхан, дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа." гэж бидэнд хэлдэг. Тиймээс тэр газрыг "Эзэн зад татав" гэж нэрлэжээ.


Бурхан танд ч бас амжилтыг авч ирэх чадалтай Нэгэн. Энэ нь тохиолдох үед гайхалтай ерөөлүүд нь үер мэт байх болно. Үүний төлөө та Бурханыг үнэн голоосоо хайх ёстой... хэдэн удаа шаардагдах байсан ч хамаагүй шүү, энэ нь таны хүссэнээс хамаагүй удах болно. Гэхдээ Бурхан үүнийг хийх болно, амжилт танд ирэх болно, энэ үед таны амьдрал хэзээ ч өмнөх шигээ байхгүй гэдгийг санаарай.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year

Шинэ жил таны  амжилтын жил байх боломжтой. Тантай өнгөрсөн жил нүүр тулсан саад тотгорын ар талд амжилт тан таныг хүлээн байна. Амьдралд тан хэрэгтэй байсаар ирсэн тэр л амжилтаа энэ жил олж болох юм. Энэ жилийг хамгийн...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Fedd Agency-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.rickmcdaniel.com/thisisliving.html

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна