Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амжилтын жил: Шинэ жилээ эрч хүчтэйгээр эхлүүлэх 5 өдрийн урам зоригЗагвар

Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year

5-с 2 дахь өдөр

2 ДАХЬ ӨДӨР – ХОВОР ТОХИОЛДОЛ


Англид нэгэн эмэгтэй жирэмсэн байх үедээ ахин жирэмсэлж, гурван долоо хоногийн зайтай олдсон ховор тохиолдох ихрүүдийг төрүүлжээ! Ихэнхдээ, эмэгтэй хүн жирэмслэх үед, үр тогтолтыг зогсоох эд эс ялгаруулахыг хамааруулаад давхацсан жирэмслэлтээс хамгаалах хэд хэдэн үйл явцыг бие махбод нь эхлүүлдэг.


Гэвч асар ховор тохиолдолд, жирэмсэн эмэгтэй үр тогтоохоо үргэлжлүүлсээр байдаг бөгөөд өндгөн эс нь эр бэлгийн эсээр үржигдэн саванд суулгагдаж болно. Энэ гайхалтай ховор үзэгдэл болох хоёр үржигдсэн өндгөн эсүүд саванд өөр өөр цаг үед суулгагдахыг хэт их илүүдэл үржилт гэж нэрлэдэг.


12 долоо хоногийн эмчийн үзлэгээр эхний хүүхдээс гурван долоо хоногийн жижиг хэмжээтэй хоёрдох хүүхдийг хэт авианы оношоор эмч олж мэдсэн. Хэт их илүүдэл үржилт ховор байдаг учраас хоёр хүүхдүүд яагаад хэмжээгээрээ өөр өөр байгааг эмч нар эхэндээ тайлбарлаж чадахгүй байв. Яваандаа эмч нар хэт их илүүдэл үржилт гэж оношлогджээ.


Ноа, Розали хоёр хоёулаа дутуу төрсөн. Ноа гурван долоо хоног, Розали 13 долоо хоног эмнэлэгт хэвтжээ. Гэвч хоёр хүүхэд хоёулаа одоо гэртээ гарсан бөгөөд эрүүл саруул өсөж бойжиж байгаа.


Хэт их илүүдэл үржилт бол үнэхээр ховор үзэгдэл бөгөөд энэ нь тохиолдохын тулд гурван огт боломжгүй үйл явдлууд болох ёстой болдог. Сав ихэнхдээ жирэмслэлтийн эсүүдээр хаагддаг, үржилт ихэнхдээ умайн хүзүүгээр эр бэлгийн эс дамжин суулгагдахыг зогсоодог учир нь саван дахь өөр нэг үр хөврөлд хангалттай зай шаардагддаг мөн эмэгтэй хүн жирэмслэнгүүт даавар ялгарахаа больдог.


Гэвч энэ бүх үйл явдлууд болсон бөгөөд 39 настай Ребека Робертс жирэмслэн, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн.


Ямар нэгэн гайхамшигтай зүйлийг хийхээр Бурхан үйл явдлууд, нөхцөл байдлуудыг нарийн зохион байгуулах тохиолдол гардаг. Нөхцөл байдал хэрхэн болохыг бид харж чадахгүй, нөхцөл байдал дээрдэх ямар ч аргагүй, ямар ч гарц үгүй нь тодорхой гэж бид бодож болох юм.


Тэр үед Бурхан асар ховор, түгээмэл бус, хэвийн бус зүйлийг хийдэг. Тэр үйл явдлуудыг төгс арга замаар хамтад нь уялдуулан хийдэг, тэгснээрээ боломжгүй байсан зүйл нь боломжтой болдог. Бурхан Ариун Сүнсний хүч чадлаар дамжуулан ажлаа хийдэг.


Бид өөрсдийгөө Бурханд нээх үед Ариун Сүнс Өөрийнхөө хүч чадлаар бидний дотор ажлаа хийх үед бид Түүний бүтээлч ажлыг харах болно. Тэр амьдралыг маань удирдах болно; Түүний зүг чигт бид найдаж болно. Тэр үед Түүний хийх гайхамшигт зүйлсийг бид нүдээр үзэх болно.


Иохан 14:26-д "Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно." гэж Есүс хэлсэн. Ариун Сүнсний хийх ажлаар дамжуулан бидэнд туслахуйц хэрэг явдлыг бид үзэж мэдрэх бөгөөд энэ нь Бурханаас ирж буйг бид ухаарах боломжтой.


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year

Шинэ жил таны  амжилтын жил байх боломжтой. Тантай өнгөрсөн жил нүүр тулсан саад тотгорын ар талд амжилт тан таныг хүлээн байна. Амьдралд тан хэрэгтэй байсаар ирсэн тэр л амжилтаа энэ жил олж болох юм. Энэ жилийг хамгийн...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Fedd Agency-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.rickmcdaniel.com/thisisliving.html

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна