Төлөвлөгөөний мэдээлэл

Зүрхний дайснуудЗагвар

Enemies Of The Heart

5-с 5 дахь өдөр

Анди Стэнли: Зүрхний дайснууд


Чимээгүй судлалын 5 дахь өдөр


"Хүслээ Бурханд авч ирэх"


Бичээс: Иаков 4:1-3


Зүрхний дайсан бүр нь хэн нэгэн ямар нэгэн зүйлийн өртэй гэсэн санаанаас эрч хүчийг авч байдаг. Гэм буруу, "Би танд өртэй" гэж хэлдэг. Уур хилэн нь чи надад өртэй гэсэн үзэл бодлоор цэнэглэгдэж байдаг. Шунал нь би өөрөө өөртөө өртэй гэсэн таамаглалаар торгоогдож байдаг. Энэхүү дөрөв дэх зүрхний асуудал эдгээрээс огт ялгаагүй. Атаархал.Атаархал, "Бурхан надад өртэй" гэж хэлж байдаг.


Атаархал эсвэл жөтөөрхөлийн талаар бид бодох үед, гадаад төрх, ур чадвар, боломжууд, эрүүл мэнд, өндөр, өв залгамжлал гэх мэт-бидэнд байхгүй бусдад байгаа зүйлс тэр даруй санаанд минь орж ирдэг. Бидэнд байхгүй зүйлсийг эзэмших тэр хүнд асуудал маань оршиж байна гэж бид таамагладаг. Гэвч үнэн хэрэгтээ; Бурхан эдгээр асуудлыг маань бүр мөсөн шийдвэрлэчихэж болох л байсан. Хөршид тань өгсөн тэр зүйлийг Тэр танд өгч болох л байсан. Тийм учраас Тэр танд өртэй мэт мэдрэмж таны дотор төрдөг байж болох юм.


Атаархал амьдралыг тань сүйрүүлэн мөн харилцааг тань сүйтгэх боломжтой. Сайн мэдээ гэвэл, бусад гурав шиг энэхүү мангаст ч бас сул тал гэж байдаг. Энэ нь таны огтхон ч төсөөлөөгүй зүйл байдаг: бусдад байгаа зүйлд атаархахаа больж, Түүний танд хамгийн зохистой гэж мэдэх зүйлсийг Бурханаас гуйж эхэл.


Иоковын хэлсэнчлэн, гадаад зөрчилдөөн маань гадаргуу дээр гарах хүртлээ өссөн дотоод асуудлын маань шууд үр дүн байдаг. Бид ямар нэгэн зүйлийг хүсдэг хэдий ч энэ нь бидэнд байхгүй учраас бусадтай бид маргалдаж эхэлдэг. Энэ бичээст Иаковын хэлж буй хүслүүд нь эд материал, мөнгө, магтаал, амжилт, үйл явц, дотно харилцаа, секс, хөгжил цэнгэл, харилцаа, түншлэл гэх мэт бидний цангаанууд болох-дуусашгүй цангаануудыг хэлж байгаа аж.


Тэгвэл хэзээ ч бүрэн бүтэн хангагдаж чадахгүй хүслүүд, дураа бид яавал зохих вэ? Эдгээрийг юуны түрүүнд бүтээсэн Нэгэн дээр эдгээрийгээ авч ир гэж Иаков хэлдэг. Өөрөөр хэлбэл, Бүтээгчдээ хандан ямар ч шүүлт үгүй харилцан яриагаар зүрхэндээ байгаа бүхнээ уудлан гаргах зөвшөөрлийг Иаков бидэнд өгч байгаа гэсэн үг юм.


Том, жижиг таны санааг зовоож буй бүхэн бүгдээрээ Эцэгт чухал, учир нь Эцэгт тачухал байдаг. Хайр сэтгэл, ажил мэргэжил, гэрлэлт, эцэг эх, хүүхдүүд, санхүү, боловсрол эсвэл гадаад байдал гэх мэт ямар ч зүйлийг хамарч байсан хамаагүй Түүн дээр эдгээрийгээ авч ир. Хөл дээрээ зогсон, өдөртэй нүүр тулахуйцаар амар тайвныг олтлоо, Тэр танд анхаарал халамж тавьдаг гэдгийг мэдэхээс ирэх итгэлтэй байдлыг олж автлаа Түүн дээр авч ирсээр л бай.


Таны зүрх Түүний зүрхэнд үргэлж ойр байх болно гэдгийг би танд баттай хэлэхийг хүсч байна.


Зүрх тань юунд шаналж байна вэ? Өөрт тань дутагдаж буй мэт санагдах зүйлсийнхээ талаар Бурхантай чөлөөтэй, дураараа харилцан яриаг өрнүүлэхэд зориулан цаг гарга. Түүний мэдэх хамгийн шилдэг арга замаар таныг ивээхийг-үүний хажуугаар Өөрийнхөө хайрыг илчлэн харуулахыг Түүнээс гуйн залбир.


Андигийн YouVersion дахь 5 өдрийн чимээгүй судлал болох "Зүрхний дайснууд" танд таалагдсан байх гэж бид найдаж байна. Өөртөө байх хамгийн ойр борлуулагчаас Зүрхний дайсанхэмээх Андигийн номыг худалдан авах замаар гүн шумбан, урт хугацааны эдгэрэл, сэргэлтийг олж авна уу.


 


Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Enemies Of The Heart

Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайсну...

More

Анди Стэнли болон Мултномад энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: bit.ly/2gNB92i -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна