Төлөвлөгөөний мэдээлэл

Зүрхний дайснуудЗагвар

Enemies Of The Heart

5-с 3 дахь өдөр

Анди Стэнли: Зүрхний дайснууд


Чимээгүй судлалын 3 дахь өдөр


"Өвдөлт ба уураа тавьж явуул"


Бичээс: Ефес 4:25-32


Зүрхний маань хоёр дахь дайсан бол уур. Хүссэнээ олж авч чадахгүй байх үедээ бид уурладаг.


Ууртай хүнийг надад харуул би танд өвдөлт бүхий хүнийг харуулах болно. Тэр хүн өвдөлттэй байгаа шалтгаан нь ямар нэгэн зүйл түүнээс булаагдсан учраас байдаг. Хэн нэгэн түүнд ямар нэгэн зүйлийн өртэй байдаг.


Дараах арга замуудын аль нэгнээр уурыг нь илэрхийлэх боломжтой хүмүүсийг бид бүгд л таньдаг: "Чи миний нэр төрийг булаасан." "Чи миний гэр бүлийг хулгайлсан." "Амьдралын минь хамгийн сайхан он жилүүдийг чи надаас авсан." "Хамгийн анхны гэрлэлтийг минь чи надаас хулгайлсан." "Өсвөр насыг минь чи насаас дээрэмдэн авсан." "Цэвэр ариун байдлыг минь чи надаас хулгайлсан." "Чи цалинг минь нэмэх ёстой." "Оролдох боломжийг чи надад олгох ёстой." "Хоёрдахь боломжийг ч надад олгох ёстой." "Чи намайг хайрлах ёстой."


Уурын үндэс бол ямар нэгэн зүйл өөрөөс нь хулгайлагдсан гэсэн ойлголт байдаг. Хэн нэгэн ямар нэгэн зүйлээр танд өртэй. Одоо өрөөс-өртөнтэй харилцах харилцаа үүсэн бий болжээ.


Таны хувьд ямар байдалтай байна вэ? Таны мэдрэх уурын гол шалтгаан болж буй ямар өр байна вэ?

Таныг өвтгөсөн хүмүүст амьдралаа удирдах боломжийг хэр удаан та олгосон хэвээр байх вэ? Дахиад нэг сар уу? Дахиад нэг жил үү? Амьдралын тань дахиад өөр нэгэн улирлыг уу? Хэр удаан?


Өнөөдөр өвдөлтөө тавьж явуулах өдөр тань гэдгийг би танд санал болгомоор байна!


Аль хэдийнээ хийгдсэн зүйлийг та хүчингүй болгож чадахгүй нь үнэн хэдий ч өнгөрсөндөө ирээдүйгээ удирдах боломжийг та олгох шаардлагагүй гэдэг ч мөн үнэн. Ефес 4-р бүлэгт, "Аливаа хорсол, уур, хилэнгээ зайлуул" гэж бидэнд тушаажээ. "Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлах" замаар бид үүнийг үйлддэг.


Уур хилэнг эмчлэх арга зам бол уучлал юм. Хэрэв бид өөрсөддөө үйлдэгдсэн буруу зүйлсийн хариу төлөгдөхийг хүлээх юм бол төлөөсийг төлөх хүмүүс нь бид өөрсдөө болж хувирдаг. Нөгөө талаас, хэрэв бид өөрсөддөө өртэй хүмүүсийн өрийг хүчингүй болгох юм бол бид өөрсдөө чөлөөлөгдөх болно.


Энэхүү чимээгүй цагийн судлалд бидний авч үзсэн дөрвөн мангас мэт хүчнүүдийн нэг болох-санаатай болоод санаатай бус өвдөлтөөс ирэх уур хилэн-бол хамгийн сүйрүүлэхүйц нь гэдэгт би итгэдэг. Гэсэн хэдий ч зарим талаараа энэ нь ялан дийлэхэд хамгийн амархан нь аж. Та зүгээр л өрийг хүчингүй болгох шийдвэрийг гаргахад л болно. "Чи надад ямар ч өргүй" хэмээн та шийд мөн тунхагла.


Энэхүү дөрвөн алхам бүхий үйл явцыг өнөөдөр та дагана уу: (1) Хэнд та уурласан байгаа болохоо олж тодруул. (2) Тэд танд ямар өртэй болохыг олж тогтоо. (3) Тэднийг уучлах замаар тэдний өрийг хүчингүй болго. (4) Ууранд дахин овоорох боломжийг бүү олго.


Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Enemies Of The Heart

Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайсну...

More

Анди Стэнли болон Мултномад энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: bit.ly/2gNB92i -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна