Төлөвлөгөөний мэдээлэл

Зүрхний дайснуудЗагвар

Enemies Of The Heart

5-с 2 дахь өдөр

Анди Стэнли: Зүрхний дайснууд


Чимээгүй цагийн судлалын 2 дахь өдөр


"Гэмээ улайх"


Бичээс: 1 Иохан 1:5-10


Зүрхний хамгийн эхний дайсан бол гэм буруу. Буруу гэж үздэг ямар нэгэн зүйлээ үйлдсэний үр дүнг гэм буруу гэдэг. Гэм бурууд дарагдсан зүрхний илгээж байдаг мессэж бол, "Би өртэй!" гэдэг мессэж байдаг.


Өөр эмэгтэйн хамт гэр бүлээ орхин явсан хүний талаар авч үзье. Тухайн үедээ анзааралгүйгээр, гэр бүлийнхээ гишүүн бүрээс тэрээр ямар нэгэн зүйлийг хулгайлсан байдаг. Тэрээр эхнэрийнхээ ирээдүйг нь, санхүүгийн аюулгүй байдлыг нь, эхнэр болох нэр төрийг нь түүнээс хулгайлсан. Хүүхдүүдийнх нь зүгээс авч үзвэл, тэрээр хүүхдүүдээсээ Христийн мэндэлсэн баярыг, уламжлалуудыг, сэтгэл санааны болон санхүүгийнх нь аюулгүй байдлыг, гэр бүлээрээ хооллох оройн хоолнууд гэх мэт төгсгөлгүй олон зүйлсийг хулгайлсан.


Яг одоо, эдгээрийг үйлдсэн хүн юуг бусдаас хулгайлсан талаараа огт бодож үздэггүй. Анхнаасаа тэрээр өөрийнхөө олж авсан зүйлсийн талаар л авч үздэг. Гэвч түүний бяцхан охин нь анх удаагаа түүнээс тэрээр яагаад ээжийг нь хайрлахаа больсон болохыг нь асуух үед түүний зүрх үймүүлэгддэг. Одоо тэрээр гэм бурууг мэдэрдэг. Аав нь тэдэнд өртэй.


Тэрхүү өрийг төлөхөөс өөр зүрхэн дэх гэм буруугийн дарамтаас чөлөөлөх зүйл гэж байдаггүй. Хүмүүс үүнээс салахыг, үүнд үйлчлэхийг, өгөхийг тэр ч бүү хэл залбирснаар үүнээс салахыг хичээдэг. Гэвч сайн үйлс, үйлчлэлүүд, сайн үйлсэд зориулан өгөх эсвэл залбиралд зориулан өнгөрүүлэх Ням гараг бүр гэм буруугаас чөлөөлж чаддаггүй. Энэ бол өр. Бас гэм буруутай зүрхийг чөлөөлөгдсөн мэдрэмжийг мэдрүүлэхийн тулд энэ нь төлөгдөх эсвэл цуцлагдах ёстой.


Гэм буруугаа хэрхэн цуцлах боломжтой вэ? Хүүхэд байхдаа хамгийн түрүүнд цээжилсэн эшлэлүүдийн маань нэгнээс нь үүний хариулт ирдэг: 1 Иохан 1:9. "Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ".


Нүглээ улайх нь гэмийн давталтыг устгах хүч чадалтай. Мөн ихэнх эмчилгээний аргын нэгэн адил, энэ нь зөв зохистойгоор хэрэглэх үед үр дүнгээ үзүүлдэг. Бид зөвхөн Бурханы өмнө бус мөн гэм үйлдсэн хүмүүстээ гэмээ улайснаар зөв зохистой хэрэглээ тохиолддог.


Гэм буруутай хүмүүс ихэнхдээ давтан ялтнууд байдаг. Мөн нууцаа хадгалсаар, Бурханд ямар их гэмшиж буйгаа хэлэх замаар сэтгэлээ засахыг хичээсээр байх юм бол та өнгөрснөө давтах боломжийг өөртөө олгож байгаа аж. Гэсэн хэдий ч, хэрэв та гэм үйлдсэн хүмүүстээ хандан гэмээ улайж эхлэх юм бол эргээд л нөгөө байдалдаа эргэн очиж, тэдгээр гэмүүдийг дахин үйлдэх нь ховор тохиолддог.


Бусдад болоод Бурханд аль алинд нь хандан гэмээ хүлээн зөвшөөр, тэгвэл зүрхнийхээ энэхүү дайсныг та ялан дийлэх болно.


Юунд та гэм буруутай мэт санагдаж байна вэ? Бурханы өмнө бас гомдоосон хүнийхээ өмнө гэмээ улай. Өнөөдөр үүнийг үйлдээрэй.


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Enemies Of The Heart

Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайсну...

More

Анди Стэнли болон Мултномад энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: bit.ly/2gNB92i -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна