Төлөвлөгөөний мэдээлэл

Зүрхний дайснуудЗагвар

Enemies Of The Heart

5-с 1 дахь өдөр

Анди Стэнли: Зүрхний дайснууд


Чимээгүй судлалын 1 дэх өдөр


"Буцлах галт уул"


Бичээс: Матай 15:1-20


Бид зүрхээ тоохгүй байх явцдаа зан араншингаа хянах гээд байх нь элбэг байдаг. Ер нь, зүрхээ та хэрхэн хянах боломжтой гэж? Зан араншингийнхаа хувьд хэнд ч анзаарагдалгүйгээр хянамгай бус байх ямар ч боломжгүй. Гэвч зүрхний хувьд энэ нь боломжтой юу? Энэ нь арай л түвэгтэй зүйл мэт санагддаг.


Өнөөдөр ч хүртэл агуу ач холбогдлыг агуулсаар байгаа зүйлийг Есүс хэлжээ: "Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч," гээд цааш нь "Зүрхнээс ёрын бодол гардаг."


Зүрх бол үнэхээр тайлагдашгүй оньсого юм. Үнэндээ, нэгэн эш үзүүлэгч зүрхний талаар ийнхүү асуужээ, "Хэн үүнийг ойлгож чадах билээ?" (Иеремиа 17:9) Сайхан асуулт. Хэн ч чадахгүй гэдэгт хамаг утга учир оршдог. Би үүнтэй аль хэдийнээ санал нийлсэн. Бид үүнийг ойлгож эхлэх үедээ ч хүртэл үүнийг бид хянаж чадахгүй нь мэдээж-ийм ч учраас бид үүнийг хянадаг байх ёстой. Унтарсан галт уул чичирхийлэх үйл ажиллагаатай адилхан таны таньж мэдэхгүй зүйл чинь танд хор хөнөөл учруулахболомжтой.


Гэнэтхэн нэгэн гэрлэлтээ цуцлуулах бичиг баримтаа өгсөн.


Гэнэтхүүхдийн сурлага нь муудаж, түүний зан араншин өөрчлөгдөж эхэлсэн.


Гэнэтгэм зэмгүй өнгөрсөн чинь сатааруулагч зуршил болж хувирсан.


Хаанаас ч юм бүү мэдогт мэдээгүй байсан хайртай хэн нэгэн чинь итгэмээргүй үгсээрээ зүрх сэтгэлийг тань зүссэн.


Бид эдгээрийг нүдээр үзсэн, өөрийн биеэр мэдэрсэн, тэр ч бүү хэл эдгээрийг өөрсдөө хэн нэгэнд үйлдсэн. Яг л Христийн урьдаас хэлсэнчлэн, зүрх сэтгэлд маань нууцлаг байдлаар эхэлсэн зүйлс нууцлаг хэвээрээ үргэлж үлддэггүй аж. Яваандаа энэ нь гэрт минь, ажилд минь болон хөршүүдэд минь нөлөөлөх ямар нэгэн арга замыг олдог.


Зүрх маань харилцан яриа бүрт минь нэвчдэг. Энэ нь харилцаа бүрийг минь дарангуйлж байдаг. Амьдрал минь зүрхнээс маань урсан гарч байдаг. Зүрхнээсээ бид амьдарч, хүүхдээ хүмүүжүүлж, удирдаж, бусадтай харилцаж, хайрлаж, нүүр тулж, хариу үйлдэж, хариулж, зааварчилж, ажлаа амжуулж, асуудлыг шийдвэрлэж мөн хайрладаг. Харилцаа маань хэр зэрэг хүчтэй байхад зүрх маань нөлөөлдөг. Зүрх маань мэдрэмжтэй байдал ба үл мэдрэмжийг маань хэт өсгөх чадвартай. Амьдралын маань хэсэг бүр зүрхэнд маань юу болж байгаатай хөндлөн огтлолцдог. Хаашаа ч явж байсан энэ нь тэр замаараа зүрхээр маань дамждаг. Бүхий л зүйлс.


Зүрхийг маань харж хандах, ойлгох, цэвэршүүлэхийг тэнгэрлэг Эцэгээсээ гуйх зүрх зориг бидэнд хэрэгтэй. Тэрээр хариулахад бас цаг нь болоход Өөрийнхөө Хүүтэй улам илүү адилхан болгохуйц арай дээр зүрхтэй болгох мөн зүрхнийхээ хуучин зуршлуудыг шинэ зуршлуудаар хэрхэн солихыг бидэнд харуулахад үргэлж бэлэн байдаг.


Энэхүү чимээгүй цагийн судлалын дараагийн дөрвөн өдөрт хүн бүртэй нүүр тулдаг зүрхний дөрвөн дайснуудын талаар бид авч үзэх болно.


Зүрхэнд тань юу болж буй талаар хамгийн сүүлийн үеийн бодлууд, үгс, үйлдлүүд тань юуг илчлэн харуулж байна вэ? Энэ талаар өөртэйгөө ойр дотно хэн нэгний үзэл бодлыг нь тэднээс асуу.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Enemies Of The Heart

Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайсну...

More

Анди Стэнли болон Мултномад энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: bit.ly/2gNB92i -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна