Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

20-с 4 дахь өдөр

Баптисм хүртсэнийхээ дараа Есүс цөлд дөч хоног мацаг барив. Энэ нь Израилчууд цөлд Мөнхийн Эзэндээ үл итгэн, тэрсэлсэн дөчин жилийг төлөөлж байгаа юм. Израилчуудын чадаагүйг Есүс чадсан. Сорилтод орохдоо Есүс тэнгэрлэг мөн чанараа өөрийнхөө төлөө ашиглахаас татгалзаж, харин хүн төрөлхтний зовлон шаналлыг сонгосон. Тэрээр бүхнийг Бурханд итгэх итгэлээр даван туулснаар Израилын болон бүх хүн төрөлхтний уналтыг засаж чадах нэгэн гэдгээ батлав.

Дараа нь Есүс Өөрийн өссөн хотНазарт очжээ. Тэр Синагогт орж Еврей Бичвэрээс уншлаа. Исаиа номоос уншиж дуусаад суусныхаа дараа тэр “Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ” гэж айлдахад бүгд түүнийг ширтэн алмайрав.Исаиагийн ярьж байсан ядууст сайнмэдээ хүргэж, өвчтэйг эдгээн, олзлогдогсдыг ичгүүрээс нь чөлөөлөх тослогдсон нэгэн бол Есүс юм. Энэ дэлхий дээр урвуу Хаанчлалаа байгуулж, буруу бүхнийг эргүүлж, бүгдийг зөв замд нь оруулах нэгэн бол Тэр.

Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:

•Та өөрт буй Бурханаас өгсөн мөн чанар, чадварыг өөрийнхөө төлөө эсвэл өөрийгөө батлахын тулд ашиглах сорилтод орж байсан уу? Есүс Бурханы үгэнд найдаж, түүнээс иш татан Сатаныг хэрхэн эсэргүүцсэнийг тунгаагаарай. Сорилтод орох үед Библийн аль эшлэл танд Бурханы үнэнийг сануулдаг вэ? Тэдгээрийг бичнэ үү.

•Есүс Исаиа ном дээрх зөгнөлийг биелүүлсэн. Үүнийг санангаа Исаиа 61-г уншаарай. Танд юу ажиглагдаж байна вэ?

•22-р эшлэл дээрх Есүсийн сайнмэдээнд цугласан олон хэрхэн хандсаныг 29-р эшлэл дээрх үйлдэлтэй харьцуулаарай. Есүсийн үгэнд өнөөдөр та хэрхэн хандаж байна вэ?

•Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Таны зовлон шаналлыг ойлгож, ичгүүрийг тань авсан Есүст талархаарай. Энэ долоо хоногт сорилтыг даван гарах хүчийг гуйн залбираарай.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн ун...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна