Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

20-с 20 дахь өдөр

Есүс шавь нартайгаа зоог барьснаар Лукийн сайнмэдээний ном төгсдөг. Түүний амилсан биеийг хараад бүгд алмайран гайхацгаав. Тэр хэдийгээр хүн хэвээр боловч түүнээс ч агуу нэгэн гэдгийг шавь нар нь харав. Тэр үхлийг туулан шинэ бүтээл болон гарч иржээ. Түүнийг тэтгэж байсан тэр л тэнгэрлэг хүчийг тэдэнд өгөх тухай, Хаанчлалынх нь сайнмэдээг бусадтай хуваалцахад энэ хүч туслах тухай гайхамшигтай мэдээг Есүс дагалдагч нартаа хэлэв. Үүний дараа Тэр тэнгэрт өргөгдсөн гэж Лук бичсэн ба тэнгэр бол Бурханы сэнтий гэж Еврейчүүд үздэг. Есүсийн дагалдагчид Түүнийг магтан хүндэлж үлэмж баяр хөөртэйгээр Иерусалимд эргэн ирж Түүний амласан тэнгэрлэг хүчийг хүлээв. Энэ түүхийн үргэлжлэл Лукийн дараагийн захидал болох Үйлс номд гардаг ба дагалдагчид хэрхэн Бурханы хүчийг өмсөж сайнмэдээг дэлхий даяар тараасан тухай ер бусын түүхийгөгүүлнэ.

Хариулаарай:

•Есүс тэнгэр өөд өргөгдсөн тэр өдрийг төсөөлөөрэй. Танд ямар санагдах байсан бэ? Та юу хэлж, үйлдэх байсан бэ?

•Та Есүс жинхэнэ Хаан гэдэгт, Түүний Хаанчлал бол сайнмэдээ гэдэгт итгэдэг үү? Та үүнийг хэнтэй хуваалцах вэ? Библи унших энэхүү хуваарийг тантай хамт унших нэг юм уу хоёр хүнийг уриарай. Хоёр дахь удаагаа уншихад та бүр ихийг ойлгох ба найзуудтайгаа хуваалцах боломжтой болно.Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцана уу.

•Та энэхүү Библи унших хуваарийг бусдад санал болгох уу? Өнгөрсөн хорин өдөрт танд юу нь онцгой санагдсан бэ? Сошиал медиа дээр #BibleProjectUpsideDownKingdom хаштагийг ашиглан сэтгэгдлээ үлдээнэ үү.

Урвуу Хаанчлал хоёрдугаар хэсгийг эхлүүлэх.

•Үйлс номыг судлах BibleProject төслийн Урвуу Хаанчлал хоёрдугаар хэсэгт нэгдээрэй. Та ажлын газрын хүнээ, хөршөө, найзыгаа, гэр бүлийн гишүүнээ уриарай.

Бичээс

Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн ун...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна