Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

20-с 1 дахь өдөр




Лук Есүсийн амьдралыг нүдээрээ харсан хүмүүстэй уулзаж, тэднээс сонссоноо нэгтгэн энэхүү Сайнмэдээний номыг бичжээ. Израилын эртний эш үзүүлэгчид “Хэзээ нэгэн цагт Мөнхийн Эзэн энэ дэлхийд ирж Хаанчлалаа тогтооно” хэмээн тунхаглаж байсан Иерусалимын толгодоос номын түүх эхэлнэ.

Нэгэн өдөр Захариа нэртэй тахилч Иерусалимын сүмд үүргээ гүйцэтгэж байтал үзэгдэл үзэж ихэд айв. Тэнгэрэлч гэнэт гарч ирээд Захариа болон түүний эхнэрийг хүүтэй болно гэв. Лукийн хэлснээр Захариа эхнэрийн хамт өтөлсний дээр огт хүүхэд олж байгаагүй юм. Лук тэднийг Израилын өвөг дээдэс Абрахам, Сара хоёртой зүйрлэн харуулсан. Учир нь тэд мөн адил үр хүүхэдтэй болж чадалгүй өтөл буурал болсон ч Бурханы гайхамшгаар Исаак хэмээх хүүтэй болж, тэр хүү нь Израилын түүхийн эхлэл болсон. Бурхан дахин нэг агуу үйлс хийх гэж буйг Лук энд цухас харуулжээ. Тэнгэрэлч Захариад хүүдээ Иохан гэж нэр өгөөрэй гээд энэ хөвгүүн “Израил ард түмнийг Эзэн Бурханаа Иерусалимд хаанчлахаар ирэх үед бэлэн байхыг сануулах нэгэн болно” гэв. Захариа үүнд итгээгүй агаад Иоханыг төрөх хүртэл хэлгүй болж ярьж чаддаггүй.

Тэнгэрэлч дараа нь Мариа гэдэг онгон бүсгүй дээр очиж ижил төстэй цочирдом мэдээг дуулгав. Тэр бүсгүй Изралын эш үзүүлэгчдийн зөгнөсөн Хүүг төрүүлэх болно. Тэнгэрэлч түүнд Хүүгээ Есүс гэж нэрлээрэй гээд Хүү нь Давидын адил агуу хаан болж Бурханы ард түмнийг үүрд хаанчилна гэв. Түүний хэвлийд Бурхан хүн болон бүрэлдэж, тэр Мессиаг төрүүлэх болно гэдгээ мэдэв. Ингээд буйдхан тосгоны энгийн нэгэн охин ирээдүйн хааны эх болдог. Байр суурь нь ийнхүү эргэсэн нь ямар нэгэн агуу зүйлийг зөгнөж байгаа тухай Мариа баярлан дуулав.
Түүнээс төрөх Хүүгээр дамжуулан Бурхан хаад ноёдыг буулгаж, ядуу, даруу хүмүүсийг өргөмжилж, бүхнийг орвонгоор нь эргүүлэх болно.


Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:

•Захариа болон Елизабетын түүхийг Абрахам, Сара хоёрын түүхтэй харьцуул. Тэд Бурханы амлалтад итгэхийн төлөө хэрхэн тэмцэж, даван туулсан бэ? Лук 1:5-25 ба Эхлэл 15:1-6, 16:1-4, 17:15-22, 18:9-15, 21:1-7-г унш.

•Мариа, Захариа хоёр тэнгэрэлчийн хэлсэн цочирдом мэдээнд хэрхэн хандсан бэ? Тэдний тэнгэрэлчээс асуусан асуултын ялгааг ажиглаарай. Захариа ийм зүйл болохыг юугаар баттай мэдэх вэ гэхэд Мариа энэ нь ямар байдлаар тохиолдохыг мэдэхийг хүссэн. Нэг нь эргэлзэж, нөгөө нь сониучирхсан. Бурханы Хаанчлалын тухай мэдээнд та хэрхэн хандсан бэ?

•Мариагийн дууг (Лук 1:46-55) Ханнагийн дуутай (1 Самуел 2:1-10) харьцуул. Танд юу ажиглагдаж байна вэ? Мариа, Ханна хоёрын дуунууд Бурханы Хаанчлалын урвуу шинж чанарыг хэрхэн илэрхийлж байна вэ?

•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Юу таныг гайхшруулж, юутай санал нийлж байгаагаа Бурхантай яриарай. Мөн юунд эргэлзэж байгаагаа илэн далангүй хэлж, түүнээс хэрэгтэй зүйлээ гуйгаарай.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн ун...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна