Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

20-с 3 дахь өдөр




Энэ хэсэгт цаг хугацааг алгасан үйл явдал өрнөдөг. Иохан эш үзүүлэгч болоод Иордан голын эрэгт шинэчлэлийн үйлчлэл удирдаж байх үед баян, ядуу, татвар хураагчид, цэргүүд гээд янз бүрийн хүмүүс усан баталгаа хүртэхээр ирэв. Энэ бүх хүмүүс шинэ амьдралаар замнах шийдвэр гаргажээ. Эрт дээр үед Израилчууд Иордан голыг гатлан ирж энэ газрыг өвлөн авсан. Бурхан тэднийг зөвхөн Түүнд үйлчилж, хөршөө хайрлан, шударга үнэнийг тогтоо гэж дуудсан юм. Гэтэл тэд энэ бүгдийг байнга зөрчиж байсныг Хуучин Гэрээнээс харж болно.Харин Иохан Израилчуудыг Иордан голын хөвөөнд цуглуулж Эзэн Бурхандаа өөрсдийгөө дахин зориул гэв. Энэхүү шинэчлэлийн хөдөлгөөн тэднийг Бурханы хийх гэж буй дараагийн зүйлд бэлдэх ажээ.

Есүс Хаанчлалын ажлаа Иорданд эхлүүлдэг. Иохан Есүст баптисм хүртээсний дараа Түүнийг уснаас гарч ирэхэд тэнгэр нээгдэж, нэгэн дуу “Хайрт Хүү минь чи билээ. Таалал минь Чамд оршдог" гэв. Эзэн Бурханы хэлсэн энэ үгс Ервей сударт бий. Эхний мөр нь Мөнхийн Эзэний илгээсэн Хаан Иерусалимд заларч улс үндэстнүүдэд түгсэн бузар мууг ялах тухай бичсэн Дуулал номын 2-р бүлэгт, харин дараагийн мөр нь эш үзүүлэгч Исаиагийн номд Мессиа зарц болон ирж Израилын төлөө зовлон эдэлж, амиа өгөх тухай хэсэгт гардаг.

Үүний дараа Есүсийн угийн бичгийг Давид (Израилын хаан), Абрахам (Израилын эцэг), Адам (хүн төрөлхтний эцэг) Бурхан (бүгдийг бүтээгч) хүртэл Лук тэмдэглэн бичжээ. Энэ нь бидэнд Есүс бол Израилыг төдийгүй бүх хүн төрөлхтнийг шинэчлэхээр Бурханаас илгээгдсэн Мессиа Хаан болохыг олж харахад тусалдаг.

Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:

•Лук 3:21-22-гИсаиа 42:1-4, Дуулал 2:7-9 дээрх Бурханы үгтэй харьцуул. Танд юу ажиглагдаж байна вэ?

•Баптисч Иохан гэж хэн болох, түүний зорилгыг зөгнөсөн эш үзүүллэгийг уншаарай (Исаиа 40:3-5, Малахи 4:5). Эдгээр эшлэлүүдийг Лук 3:7-14 дээр Иоханы хэлсэн үгтэй харьцуул. Танд юу ажиглагдаж байна вэ?

•Хаан Есүс олны өмнө ил болоход Баптисч Иохан, хурсан ардууд ямар хандлагатай байсан бэ? Та үүнд өнөөдөр хэрхэн хандаж байна вэ?

•Есүс бол бидэнд шинэ эхлэлийг өгдөг Мессиа Хаан билээ. Түүгээр дамжуулан бид Бурханы хайр, зөвтгөлийг хүртэх боломжтой. Түүнд хандан залбирах цаг гаргаарай. Талархлаа илэрхийлж, асуудлаа ярьж, өөрт хэрэгтэй байгаа зүйлээ түүнээс гуйгаарай.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн ун...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна