Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан бол _______Загвар

God Is _______

6-с 6 дахь өдөр

Бурхан гэж таны хувьд хэн бэ?


Ах дүү хоёр аавынхаа талаар дүрслэн ярьж байна гээд төсөөлөөд үзье. Нэг хүүхэд нь аав үнэхээр хөгжилтэй, зөөлөн намайг дандаа хайрладаг гэж хэлж болох юм харин нөгөө хүүхэд нь аавыгаа маш ажил хэрэгч, тэвчээртэй найдвартай гэж болох юм. Хоёр хүүхэд хоёулаа нэг л хүнийг дүрсэлж байгаа ч, өөр өөрийн маш өвөрмөц өнцгөөс тодорхойлсон нь харагдаж байна.


Үүний адил, итгэгч бүр Бурхан Аавыгаа өөр өөрийн туршлагаар тодорхойлдог. Зарим нь Бурханыг Ариун, Хүч чадалт Нэгэн гэж байхад, зарим нь Түүний нигүүлсэл дээр анхаарлаа хандуулдаг. Аль ч тохиолдолд Бурхан бол төгс Эцэг бөгөөд Түүний зан чанар нь Үгтэй нь нийцдэг.


Гэхдээ Бурхан бидний хүн нэг бүрд Өөрийгөө биечлэн илчилдэг. Тийм ч учраас таны Бурханыг дүрслэх дүрслэл өөр нэгний дүрслэлээс ондоо байж болох юм. Хамгийн гол нь Бурханы талаарх бидний үзэл бодол Түүний үгтэй нийцэж байх нь чухал.


Яагаад гэвэл Бурхан ажиллаж байгааг бид өөрсдийн амьдралдаа өөр өөрөөр хардаг учраас, хамтдаа байх нь Түүнийг Хэн бэ гэдгийг мэдэхэд илүү дөхөм болдог. Магадгүй та хүндээр өвдсөн үедээ, Түүнийг эдгээгч гэдгээр нь мэдэрч байсан бол, найз тань Түүнийг Хангагч гэдгээр нь гэрчлэн ярьдаг байж болох юм. Аль нь ч байсан бидний итгэлийг батжуулж, Бурхан гэж хэн бэ гэдгийг мэдэхэд илүү тусалж өгдөг.


Дуулал ном бол үүний гайхалтай жишээ. Дуулал номоос бид гашуудлын болон баяр хөөрийн дууллыг олж хардаг ба аль аль нь Бурханы талаар өөр өөр зүйлд анхаарал хандуулсан байдаг. Бурхан бол бидний хоргодох газар, зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж, Тэр бидний баяр хөөрийн жинхэнэ эх ундарга гэдгийг мэдэж авдаг.


Нөхцөл байдал дундаасаа Бурханыг хайх биш харин өөрсдийн үзэл бодолд тулгуурлан Түүнийг хайж эхлэх үед асуудал үүсч эхэлдэг. Бид Бурханыг тухайн үеийн өөрсдөд маань төрөх мэдрэмжээр харах юм бол, бид өөрсөдтэйгөө тун төстэй бурхныг олж харах болно. Эсвэл бидний бэлдсэн төлөвлөгөөний дагуу ажиллах бурхныг дотроо бүтээх болно.


Харин бид өөрсдийн нөхцөл байдал дундаас Бурханы зан чанарыг хайхыг сонгох үед, тэндээс бид найдвар, амар амгалан, тайвшрал болон баяр хөөрийг олж чаддаг.


За тэгэхээр, Бурхан гэж таны хувьд хэн бэ?


Энэ асуултын хариулт нь бидний насан туршийн аялал байх ба, бидний тунгаан бодож байх хамгийн чухал асуулт юм.


Залбир: Бурхаан, надтай үргэлж дотно байдагт тань талархъя. Би Таныг ______ гэж мэддэг бөгөөд Таныг _____ гэдэгт итгэдэг. Таны талаар одоо хүртэл итгэдэг аливаа худал хуурмагийг засч залруулахад минь тусалж, Таны жинхэнэ зан чанарыг харуулах илүү олон туршлага боломжуудыг надад өгөөч. Амьдралынхаа нөхцөл байдал дундуур өөрийн өнцгөөс Таныг хайх биш харин нөхцөл байдал дундаасаа Таныг эрэн хайдаг болоход минь туслаач. Есүсийн нэрээр гуйлаа, амен.


Уриалга: Эхний өдрийн жагсаалт руугаа буцна уу. Та өөр юу нэмэх вэ? Бурханы зан чанаруудыг таньж мэдсэн хувийн туршлагуудаа тунгаан бодоорой. Өөртөө байнга сануулж байхын тулд тэмдэглэл хөтлөөрэй.


Энэхүү төлөвлөгөө нь Life.Church болон пастор Крейг Грошельтэй хамтарсан цувралын хэсэг болно. Илүү дэлгэрэнгүйг www.life.church/Godis


Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

God Is _______

Бурхан гэж хэн бэ? Хүн бүрд л өөр өөр хариулт байдаг боловч аль нь үнэн болохыг бид хэрхэн мэдэж болох вэ? Бурхантай, христитгэлтнүүдтэй эсвэл чуулгантай харилцах харилцаа тань ямар байснаас үл хамааран бодитоор оршигч б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна