Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан бол _______Загвар

God Is _______

6-с 1 дахь өдөр

Бурхан гэж Хэн бэ?


Бурхан бол _______.


Ямар үг хамгийн түрүүнд санаанд тань орж ирсэн бэ? Магадгүй та Бурханыг хайрлагч Эцэг гэдгээр нь мэддэг байж болох юм. Магадгүй та Бурханыг Эдгээгч эсвэл Хангагч болохоор нь мэддэг байж болох юм. Эсвэл магадгүй та Бурханыг хөндий, ууртай эсвэл шүүмжлэгч гэж боддог байж болох юм.


Хэрхэн хариулснаас тань үл хамааран таны Бурханыг хэрхэн үздэг үзэл амьдралд тань асар их нөлөө үзүүлдэг. Үнэндээ, олонд танигдсан Пастор, зохиогч Эй. Дабль Юү Төүзер, "Бурханы талаар бодох үед хамгийн түрүүнд санаанд орж ирдэг зүйл маань бидний талаарх хамгийн чухал зүйл маань мөн." гэж бичжээ.


Бурханыг үзэх үзэл маань өөрсдийгөө, бусдыг болон эргэн тойрноо хэрхэн харахад маань нөлөөлдөг. Тийм ч учраас мэдрэмжийнхээ түр зуурын байдалд биш—Түүний Үг болох үл өөрчлөгдөх үнэнд Бурханы Хэн болох суурийг үндэслүүлэх нь маш чухал.


Бурханд уурласан эсвэл гомдсон байдалд үлдээсэн гашуудал, хагацал эсвэл гомдолтой та нүүр тулсан байж болох юм. Магадгүй та шүүмжлэгдсэн, буруутгагдсан мэт мэдрэмжийг төрүүлсэн христитгэлтнүүдтэй таарсан бөгөөд Бурхан ч бас тэдэнтэй адилхан гэж бодсон байж болох юм. Магадгүй та залбирч эсвэл Бурхантай холбогдохыг хичээсэн хэдий ч ямар ч мэдрэмж танд төрөөгүй учраас Түүнийг хүйтэн, хөндий эсвэл санаа тавьдаггүй гэж боддог болсон байж болох юм.


Эдгээр туршлага, мэдрэмжүүд үнэн бодит боловч эдгээр нь Бурханы зан чанарын үнэн зөв дүрслэл биш.


Үнэндээ, Бурханыг үзэх үзлийг маань гажуудуулах нь эхэн үеэс л дайсны тактик байсаар ирсэн. Төгс төгөлдөр Еден цэцэрлэгт Бурхан Адам, Евагийн хамт алхан тэдэнд ганцхан хязгаарыг л өгчээ: сайн мууг мэдүүлэгч модноос бүү ид. Гэвч дайсан гэнэт дайран орж ирээд Евагаас, Бурхан түүнийг үнэхээр идэж болохгүй гэж хэлсэн үү гэж асуун, дараа нь өөрт нь хэрэгтэй ямар нэгэн зүйлийг Бурхан түүнд өгөхгүй байгаад итгүүлдэг.


Үр дүнд нь, тэр жимсийг идэн, энэ дэлхийд гэм нэвтрэн орж ирж, Бурхантай харилцах харилцааг маань ноцтой байдалд оруулсан.


Энэ бүхнийг тууллаа ч Бурханы зан чанар хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр хайрын дагуу Адам, Ева хоёрын биеийг хучих дээлээр хангасан нь Түүний золиос бүхий хайрын хамгийн агуу үйлдэл болох: Өөрийнхөө төгс Хүү Есүсийг илгээхийг, гэм зэмгүй амьдралаар амьдрахыг мөн Түүнтэй харилцах харилцааг маань сэргээхийн тулд бидний өмнөөс нас барахыг урьдчилсан шинж тэмдэг байлаа.


Заримдаа Хуучин Гэрээний Бурхан бол зүгээр л шүүгч Нэгэн бас зөвхөн Шинэ Гэрээнд л бид Есүсээр дамжин ирэх өршөөлийг хардаг гэж бодоход соригдох үе байдаг. Гэвч үнэндээ, биднийг Өөрийнх нь араас хөөцөлдөхөөс ч өмнө Өөрийнхөө энэрэнгүй байдлын хамт гэмт хүмүүсийн араас хөөцөлдөх нь үргэлж л Бурханы хийдэг зүйл байсаар ирсэн. Өөрийнхөө амлалтуудыг биелүүлэхдээ Тэр үргэлж итгэмжтэй байсаар ирсэн. Мөн Тэр үргэлж үнэнч шударга ба өршөөнгүй, ариун ба хайрлагч, сүр жавхлантай бөгөөд хэзээ ч өөрчлөгдөшгүй байсаар иржээ.


Бурханы зан чанарыг бүрэн тодорхойлоход хэт гүн, баялаг бас агуу хэдий ч Библи дээрээс энэ нь үнэхээр үнэн гэдгийг бид олон удаа харж болно.


Тэгэхээр Бурханы талаар та бодох үедээ, Түүний талаарх үзлийг хэрхэн бий болгож буйгаа авч үзээрэй. Түүний Үгийн үнэн дээр үү эсвэл өнгөрсөн туршлагын тань зовлон дээр үндэслэсэн байна уу?


Бид дараагийн хэд хоногт Бичээсээс Бурханы зарим нэг төлөв чанарын талаар судлах болно. Эдгээрийг олж мэдэх үедээ Өөрийгөө улам илүү илчилж өгөөч гэж Бурханаас гуйгаарай. Бурхантай, христитгэлтнүүдтэй эсвэл чуулгантай ямар туршлага танд байгаагаас үл хамааран үүнийг л мэдэгтүн: Ертөнцийг бүтээсэн Бурхан таныг бүтээсэн, хайрладаг, таны араас идэвхитэйгээр хөөцөлдөж байгаа.


Залбир: Бурхан, Таныг үзэх үзэл маань ихэнхдээ бүрэн бус мэдээлэлд үндэслэсэн байдгийг би ухаарлаа. Таны талаар итгэж буй худлууд байгаа бол харуулж өгөөч мөн эдгээрийг үнэнээр орлуулж өгөөч. Өөрийгөө болон Өөрийнхөө зан чанарыг өнөөдөр Та надад улам илүүгээр илчлэн харуулаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.


Уриалга: Тунхаглал дахь хоосон зайг бөглөнө үү: Бурхан бол _______. Санаанд орох бүхий л үгнүүдээ бич тэгээд тэдгээрийг дэмжихүйц дагалдах Библийн эшлэлийг ол.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

God Is _______

Бурхан гэж хэн бэ? Хүн бүрд л өөр өөр хариулт байдаг боловч аль нь үнэн болохыг бид хэрхэн мэдэж болох вэ? Бурхантай, христитгэлтнүүдтэй эсвэл чуулгантай харилцах харилцаа тань ямар байснаас үл хамааран бодитоор оршигч б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна