Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан бол _______Загвар

God Is _______

6-с 3 дахь өдөр

Бурхан Найдвартай


Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. Еврей 13:8 АБ2013

Хэн нэгэн танд худал хэлж, танаас урваж, итгэлийг чинь алдаж байсан уу? Иймэрхүү зүйл таны амьдралд магадгүй тохиолдсон байх, цаашид ч тохиолдож болох юм. Яагаад? Учир нь хүмүүс төгс биш.


Бид хэлсэн үгэндээ хүрч, амлалтаа биелүүлж, найдвартай байхын тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг ч хэзээ нэгэн цагт бүгдээрээ алдаа гаргах нь гарцаагүй. Ажил дээрээ хугацааг тулгасан алдаа гаргах эсвэл найздаа амласан амлалтаа зөрчиж байгаа эсэхээс үл хамааран бид бүгдээрээ харилцаандаа итгэх итгэлийг эвдэх нь гарцаагүй.


Итгэл алдахыг мэдрэх нь богино хугацаанд маш их зовлонтой байгаад зогсохгүй урт хугацаанд хохирол учруулдаг. Итгэлцэл нь бидний тархи, бие махбод, харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар мэдрэл судлалын маш том судалгаа байдаг.


Бидний тархи бусдад итгэхэд зориулагдсан байдаг бөгөөд бид итгэх үедээ окситоцин ялгаруулдаг ба үүнийг эрдэмтэд "хайрын даавар" эсвэл "итгэлцлийн үрэл" гэж нэрлэдэг.” Энэхүү даавар бидний тархинд ялгарах үед бидний итгэлийг нэмэгдүүлдэг ба эерэг итгэлийн талаар илүү их туршлага хуримтлуулах тусам бид бусдад итгэх итгэл илүү өсөж байдаг.


Яг үүний эсрэг нь ч бас тархины хийдэг ажлуудын нэг. Хэн нэгэн бидний итгэлийг алдах үед, окситоцин нь айдас үүсгэдэг тархины хэсгүүдийг идэвхжүүлж, ирээдүйд итгэхэд улам хэцүү болгодог.


Харин бид Бурханд итгэж эхлэх үед, төгс бус хүмүүстэй харилцаж байсан өмнөх туршлагуудаа төгс Бурхантай харилцах харилцаатай холих гээд байдаг.


Эцэг эх эсвэл асран халамжлагч тань таныг гомдоосон учраас Бурханд итгэх нь таны хувьд үнэхээр хэцүү байж болно. Эсвэл магадгүй таны амьдралд аймшигтай зүйл тохиолдоод Бурхан таны залбиралд хариулж тэр зүйлийг зогсоогоогүй учраас, та Бурханд итгэхэд хэцүү байж болох юм.


Эдгээрийн аль нь байсан бидэнд үзүүлэх өвдөлт нь бодит боловч аль нь ч Бурхан гэж хэн бэ гэдэг үнэнийг өөрчлөхгүй. Тэр бол бүрэн найдвартай цор ганц Нэгэн.Бид яагаад Бурханд найдаж болох талаар Бичээст юу хэлдгийг харцгаая:


  • Тэр хэзээ ч өөрчлөгдөшгүй. Хүн хэзээ ч бодлоо өөрчилж болно, харин Бурхан танд зориулсан хайр болоод танд бэлдсэн гайхамшигт амьдралын төлөвлөгөөг хэзээ ч өөрчлөхгүй. Тэр тууштай бөгөөд Түүний хайр мөнхөд байдаг. (Малахи 3:6 болон Еврей 13:8.)
  • Тэр биднийг хэзээ ч орхихгүй бас орхидоггүй. Та юу ч хийсэн үр дагавар нь таныг Бурханаас холдуулж чадахгүй. Түүний оршихуй үргэлж бидэнтэй хамт байдаг бөгөөд бидэнд юу ч тохиолдсон Тэр бүх зүйлд бидэнтэй хамт байх болно. (Еврей 13:5 болон Ром 8:39.)
  • Тэр үргэлж бидний сайн сайхны төлөө байдаг. Бид энэ амьдралдаа хүнд өвдөлтийг мэдрэх үед ч Бурхан гайхамшгаа бүтээж чаддаг. Тэр биднийг сэргээж, шинэчлэхдээ мэргэшсэн бөгөөд Тэр бидний өвдөлтийг зорилго болгож чадна. (Ром 8:28, Исаиа 61:1-3.)

Бусад хүмүүс таныг хэчнээн олон удаа гомдоож доромжилсон бай, Бурхан таныг хэзээ ч тийм байдалд оруулахгүй. Тэр таныг хэзээ ч орхихгүй, Тэр таны итгэлийг хүлээх зохистой Нэгэн юм.


Залбирах: Бурхан, _________ учраас Танд итгэхэд заримдаа хэцүү байдаг. Та надад үүнийг даван туулж, Танд бүрэн итгэхэд туслаач. Бүх зүйлд найдвартай байдагт тань талархъя. Та Хэн гэдэгт болоод Танд үргэлжлүүлэн итгэх итгэлийг минь өсгөж өгөөч. Есүсийн нэрээр гуйлаа, амен.


Уриалга: Бурханд бүрэн итгэж чадахгүй байгаа амьдралынхаа аль нэг хэсгийн талаар залбирч, олж мэдэхэд цаг гарга. Дараа нь, тэр талбараа Эзэнд даатган залбираарай. Тэр зүйлсээ Бурханд өгч байгаагаа илэрхийлэн цаасан дээр бичээд хайрцганд хийж болох юм.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

God Is _______

Бурхан гэж хэн бэ? Хүн бүрд л өөр өөр хариулт байдаг боловч аль нь үнэн болохыг бид хэрхэн мэдэж болох вэ? Бурхантай, христитгэлтнүүдтэй эсвэл чуулгантай харилцах харилцаа тань ямар байснаас үл хамааран бодитоор оршигч б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна