Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан бол _______Загвар

God Is _______

6-с 5 дахь өдөр

Бурхан бол итгэмжтэй


ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа, "ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ. Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж, хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн хилэнцийг гурав, дөрөв дэх үеийг хүртэл хүүхэд, ач нарынх нь дээр буулгадаг" гэв. Гэтлэл 34:6-7 АБ2013

Бид Бурханы хэд хэдэн төлөв чанарын талаар судалсан ба Бичээсээс тоолж баршгүй олныг олж болно. Гэвч Гэтлэл 34-р бүлэгт Тэр Өөрийнхөө талаарх таван тодорхой зүйлийг Мосед илчилдэг: өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, хайрлагч бас итгэмжтэй.


Энэ эшлэлд мөн Бурхан Мосед хандан Тэр гэм бууруутныг шийтгэлгүй орхидоггүй болохоо хэлдэг. Энэ нь үзэл бодлын өөрчлөлт мэт санагдаж байна тийм үү? Тэр бол хайрлагч, итгэмжтэй, уурлахдаа удаан… боловч шийтгэл хүлээвэл зохих хүмүүсийг Тэр мөн шийтгэх болно гэдгийг Бурхан Өөрийнхөө хүмүүст мэдүүлэхийг хүсдэг. Хэрхэн бид Бурханы шүүлт ба хайрын хурцадмал байдлыг эвлэрүүлэх вэ?


Эхлэбэл зохих зүйл бол бид аливаа зүйлийг хар цагаанаар л харах гээд байдаг. Гэвч Түүнийг дотор нь хийх гээд байдаг хайрцагнаас маань Бурхан хамаагүй даван гардаг. Тэр зүгээр л хайрлагч биш—Тэр мөн шударга Нэгэн учраас гэм буруутай нэгнийг Тэр шийтгэлгүй орхидоггүй. Гэсэн хэдий ч Тэр мөн өршөөнгүй гэдэг нь хэдэн үеийг Тэр шийтгэх боловч хэдэн зуун үеийнхэнд Өөрийнхөө хайрыг харуулдаг гэсэн утгатай аж.


Бичээс дээр маш олон удаа Бурханы хайр ба шүүлтийн талаар тусгагдсан байдаг. Эдгээр нь Түүний итгэмжит байдлын томоохон хэсэг нь мөн.


Түүнтэй харилцах харилцааг маань сэргээх Бурханы агуу төлөвлөгөө Эхлэл номонд Абрахам, Сара хоёртой хийсэн Түүний амлалтаар эхэлдэг. Есүсээр биелэгдсэн амлалт болох—тэдний үр удмаар дамжуулан дэлхий ертөнцийг ерөөх болно гэж Тэр хэлдэг.


Гэвч хүн төрөлхтөн бид тохиролцооныхоо хэсгийг тоохгүй өнгөрүүлсээр байдаг нь урьдаас таамаглахуйц аж. Мосег Бурхантай ярьж байх үед бусад хүмүүс тэвчээр алдан, Бурханы оронд алтан тугалын хөшөөнд мөргөхөөр шийдсэн. Гэсэн хэдий ч Өөрийнхөө амлалтад Тэр итгэмжтэй Нэгэн учраас Бурхан тэднийг устгадаггүй.


Үүнийхээ оронд Түүнд дуулгаваргүй байсаар буй бас Түүнээс холдон одох хүмүүс шийтгэлийг үүрдэг боловч гэмшсэн нэгэн нь хоёр дахь боломжийг хүлээн авчээ.


Хүн төрөлхтний олон арван алдаануудын туршид Бурхан итгэмжтэй байсаар ирсэн нь Бурханы амлалтыг Есүс биелүүлснээр илт харагддаг.


Тэгэхээр бид дахин алдаа гаргах эсвэл бүтэлгүйтэх үедээ Бурхан руу эргэн гүйж ирж болох бөгөөд уучлах ба амлалтдаа хүрэх Бурханы итгэмжит байдалд алдаанууд маань өөрчлөлт оруулдаггүй гэдэгт талархаж болно.


Залбир: Бурхан, Есүсээр болон амьдралын минь туршид итгэмжтэй байсны тань төлөө Танд талархъя. Намайг итгэл алдан эсвэл бүтэлгүйтэх үед ч хүртэл Та хэзээ ч миний итгэлийг алддаггүй бөгөөд үүний тань төлөө би Таныг магтъя. Итгэмжит байдал тань амьдралд минь хэрхэн ажиллаж буйг харах нүдийг надад өгөөч, үүний явцад итгэлийг минь өсгөж өгөөч. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.


Уриалга:Бурханы итгэмжит байдлыг амьдралдаа олж харсан тодорхой цаг мөчийн талаар тунгаан бод. Ихэнхдээ санаанд тань орж ирдэг цаг мөчийг жагсаан бичиж үзээрэй.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

God Is _______

Бурхан гэж хэн бэ? Хүн бүрд л өөр өөр хариулт байдаг боловч аль нь үнэн болохыг бид хэрхэн мэдэж болох вэ? Бурхантай, христитгэлтнүүдтэй эсвэл чуулгантай харилцах харилцаа тань ямар байснаас үл хамааран бодитоор оршигч б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна