Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдаагүй нөхрийнхөө төлөө залбирах үр нөлөө бүхий долоон залбиралЗагвар

Seven Effective Prayers for Unsaved Husbands

7-с 5 дахь өдөр

"Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг." (1 Коринт 13:4-7)



Элч Паул, Ариун Сүнсний зааварчилгааны дагуу, эхнэртэйгээ хэрхэн харьцах талаар зааварчилгааг нөхрүүдэд өгчээ.  Нөхрүүд, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрлах ёстой. Нөхрүүд өөрсдийнхөө биеийг хайрладагчлан эхнэрүүдээ хайрлах ёстой. Хүн төрөлхтний төлөө Христ амьдралаа золиосолжээ.  Бидний өмнөөс хэний ч мэдрээгүй хамгийн олхиогүй тамлалын хэлбэрийг Тэр биеэрээ үзсэн. Бидний гэмт сонголтууд, арга замуудаас үл хамааран Христ биднийг хайрласан. Биднийг гэсэн Христийн хайр бол хязгааргүй мөн нөхцөл үл шаарддаг.  Энэ нь бидний хэн болох, юу хийдэг эсвэл эзэмшдэг зүйлд маань үндэслэдэггүй.  Энэ нь бид Түүнийг ямар их хайрладагт ч үндэслэдэггүй.



Ийм л арга замаар таныг нөхөр чинь хайрлаасай гэж Бурхан хүсдэг. Гэсэн хэдий ч, ийм арга замаар таныг хайрлах түүний чадварт хашилт саад болж байгаа бол нөхөр чинь таныг ийнхүү хайрлах боломжгүй гэсэн үг.  Таныг оролцуулаад бусдыг хайрлах нөхрийн чинь чадвар Бурханыг хайрлах түүний чадвараас хамааралтай.  Хэрэв таныг гэсэн түүний чинь хайр нь гүехэн, хуурай эсвэл үүний илрэл нь хязгаарлагдмал байх юм бол Бурханыг гэсэн түүний хайр нь дутмаг байна гэсэн үг. Энэ үнэнийг мэдсэнээр Бурханыг болоод өөрийгөө хэрхэн хайрлахад суралцахад залбирал чинь шууд чиглэгдсэн байх бөгөөд тэгснээрээ тэр чинь таныг зохих ёсоор хайрлах боломжтой болох юм.  Нөхрийгөө Бурханы хайрыг мэдэрч, үүнийг хүлээн аваасай гэж та хүсэх бөгөөд тэгснээрээ тэр чинь тийм төрлийн хайрыг танд харуулах боломжтой болох юм.  



Нөхрийнхөө хайрын зан байдлын төлөөх залбирал:



Ааваа, гэрлэлтэд минь Таны хайр бялхам байх надад үнэхээр хэрэгтэй учраас би Тан дээр ирж байна.  Зарим хашилт гэрлэлтэд минь бий болсон бөгөөд тэвчээртэйгээр хүлээх хайрын тан урсгалд саад болж байна. Намайг хайрлах нөхрийн минь чадвар Таныг болоод өөрийгөө хайрлах түүний чадвараар тодорхойлогддог гэдгийг би мэднэ.  Өмнө нь хэзээ ч хайрлаж байгаагүй тийм арга замаар хайрлахад түүний зүрх чөлөөтэй байгаасай гэж би залбирч байна.  Намайг хайрлахад амархан болгохоор түүний чулуун зүрхийг махан зүрх болгож өөрчилж өгөөч хэмээн би Таниас гуйж байна.  1 Коринт 13-р бүлэг дэх хайрын зан байдал над дээр бас нөхөр дээр минь дүүрэн байх болтугай хэмээн би залбирч байна, тэгснээрээ гэрлэлт минь Таныг алдаршуулах болно.  Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.






Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Effective Prayers for Unsaved Husbands

Гэр орон/гэрлэлтийнхээ гол удирдагч үйлчлэгч нь байлгахаар Бурхан нөхрүүдийг бүтээсэн. Христ чуулганыг удирдсанчлан тэр эхнэр, хүүхдүүдээ удирдах ёстой. Нөхрүүд Бурханыг өөрсдийнхөө Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдээгүй б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд Компанид талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://wiveswhowin.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна