Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдаагүй нөхрийнхөө төлөө залбирах үр нөлөө бүхий долоон залбиралЗагвар

Seven Effective Prayers for Unsaved Husbands

7-с 1 дахь өдөр

Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай (Филиппой 2:5). Христийн адил бодол санаатай байхад Филиппой хотын чуулганыханыг Элч Паул ятгаж байна. Бурханд болоод бусдад үйлчилдэг хүмүүст Христийн бодол санаа харъяалагддаг. Ийм бодол санаатай хүн өөрсдийнхөөсөө илүүтэйгээр бусдын сайн сайхныг эрж хайдаг. Христийн бодол санаатай хүн мөн золиос гаргалтад бат итгэдэг. Бусдын ашиг тусын төлөө тэд өөрсдийнхөө төлөвлөгөө, хүсэл тэр ч бүү хэл зорилгоосоо бууж өгөх эсвэл хойш нь тавихад ч бэлэн байдаг. Эцэст нь, Христийн бодол санаатай хүн амь биеэ хайрладаггүй. Бусдын сайн сайхны төлөө тэд өөрсдийгөө үгүйсгэдэг. Эдгээр нь нөхөр хүнд байх ёстой чанарууд мөн.



Магадгүй та нөхрийнхөө авралын төлөө эсвэл тэр ч бүү хэл гэрлэлтээ илүү дээр болчихоосой гэж залбирсаар ирсэн байж болох юм. Гэсэн хэдий ч, нөхрийнхөө бодол санаа, хандлагын төлөө залбирах талаар та бодож үзэж байсан уу? Бодол санаанаас нь түүний үйлдэл бүр үүсэлтэй байдаг. Мэдээллийг ойлгон, суулгаж авах арга зам нь түүний бодож сэтгэх арга замаас үүддэг. Чуулган, тэр ч бүү хэл Бурханы талаарх гажуу бодол санаа түүнд байгаа байж болох юм. Тэр бодол санаа нь түүнийг Бурхан руу ойртуулахын оронд холдуулсан байж болно.



Магадгүй, тэр аврагдаагүй эцэг эх эсвэл асран халамжлагчийнхаа бодол санааг өөрийн болгосон байж болох ба түүний үйлдэл, хандлага нь тэр бодол санаагаар удирдагдаж байгаа байж болно.



Магадгүй үүнд хувь нэмрээ оруулах эсвэл түүний бодол санааг удирдах сэтгэцийн өвчинтэй нөхөр чинь тэмцэлдэн байгаа байж болох юм. Тэр гэрлэлтээ байтугай өөрийнхөө бодол санаагаа ч удирдах чадваргүй байж болох юм. Тэр магадгүй сөрөг ба бодлогогүй бодлын хэв маягт живж байгаа мэт мэдэрч байж болно. Өөрийнхөө талаар болоод таныг оролцуулан бусдын талаар бодох арга замыг нь тэдгээр хэв маягууд гажуудуулж байгаа ч байж болно.



Хамгийн чухал зүйл бол энэ! Түүний бодол санааны төлөө та залбирах ёстой! Залбирлаараа түүний бодол санааг шинэчилж өгөхийг та Бурханаас гуй. Түүний бодол санаа шинэчлэгдэх үед түүний амьдрал өөрчлөгдөх болно. Нөхрийн тан сэтгэлгээ, бодол санаа ба хэв маяг нь Христийн бодол санаагаар орлуулагдахын төлөөх итгэлийн залбирлыг залбир. Түүний бодол санааг эзэмдэхийг хичээх өвчин ба гажуудлуудаас түүний бодол санаа эдгээгдэхийн төлөө залбир.



Нөхрийнхөө бодол санааны төлөөх залбирал:



Ааваа, нөхрийнхөө бодол санааны төлөө би Есүсийн Нэрээр залбирч байна. Тантай адил бодол санаатай бай гэж Таны Үг бидэнд хэлдэг. Ямар нэгэн байдлаар өнгөрснөөрөө нөхрийн маань бодол санаа нөлөөлөгдсөн байгаа. Энэ нь Таныг хайрлах ба Танд үйлчлэх мөн Таны Үгэнд тушаасанчлан намайг хайрлах түүний чадварт саад болж байна. Бодлогогүй ба гажуу бодол санааны хэв маяг бүр түүний бодол санаанаас нуран унахын төлөө би залбирч байна. Бусдаар болон өөрөөр нь үйлдэгдсэн өвдөлт, зовлон бүрийнхээ төлөөх уучлалыг тэр минь үзүүлж, өөрөө өөрийгөө сэргээхийн төлөө би залбирч байна. Нөхрийн маань үзэж туулсан аз завшаангүй зүйл бүрийн үр нөлөө түүний бодол санаа, сэтгэл хөдлөл эсвэл хүслийг захирахаа больсон хэмээн би залбирч байна. Түүний бодол санаа бүр мөсөн эдгэрч, шинэчлэгдсэн хэмээн би тунхаглаж байна. Түүний бодол санаа Есүсийн цусаар шинэчлэгдэн улмаар тэр минь Танд болоод бусдад чөлөөтэй үйлчлэх боломжтой болох юм. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.






Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Effective Prayers for Unsaved Husbands

Гэр орон/гэрлэлтийнхээ гол удирдагч үйлчлэгч нь байлгахаар Бурхан нөхрүүдийг бүтээсэн. Христ чуулганыг удирдсанчлан тэр эхнэр, хүүхдүүдээ удирдах ёстой. Нөхрүүд Бурханыг өөрсдийнхөө Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдээгүй б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд Компанид талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://wiveswhowin.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна