Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдаагүй нөхрийнхөө төлөө залбирах үр нөлөө бүхий долоон залбиралЗагвар

Seven Effective Prayers for Unsaved Husbands

7-с 4 дахь өдөр

“Есүс дөхөж ирээд, тэдэнд, 'Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно' гэж айлдав." (Матай 28:18-20)



Эхнэр, хүүхдүүдээ удирдах эрх мэдэлд Бурхан эрчүүдийг/нөхрүүдийг дуудсан. Гэсэн хэдий ч, хамгийн эхэнд хэрхэн сайн дагалдагч байхыг мэдсэнээрээ л тэр минь удирдах чадвартай болдог. Чадвар чадамжаараа нөхөр чинь яагаад Христийг дагахгүй байгаа хэд хэдэн шалтгаан байж болно. Авч үзэх ёстой нэг зүйл гэвэл төрсөн аавтайгаа ямар харилцаатай байсан/байгаа гэдэг юм. Хэрэв харилцаа нь эмтэрсэн эсвэл тасарсан бол Эцэг болох Бурхантай дотно болоод итгэхүйц харилцааг бий болгох чадварт нь нөлөөлөх боломжтой. Энэ нь яагаад боломжтой вэ? гэж та асууж болох юм. Түүний мэдэх цорын ганц эцэг нь (итгэл хүлээсэн бас ахлах үйлчлэгч) түүнийг орхисон эсвэл түүнээс татгалзсан бол өөр бусад ямар ч итгэл хүлээх эр хүн эсвэл үлгэр жишээ болох хүнд итгэж чадахгүй болсон байж болно. Үүнд Бурхан ч бас ордог. Төрсөн эцэгтэйгээ харилцах харилцаа ба сүнслэг байдлынхаа эцэгтэй харилцах харилцааны холбоог тэр огт анзаараагүй байж болно гэдэг бол үнэхээр сонирхол татахуйц зүйл мөн. Тэр чинь эцэгээсээ авсан шархаа тээсээр байна уу? Тийм бол, гэр бүлээ удирдах чадвар чадамжинд нь энэ саад болж болох юм.



Тэр л зүйлтэйгээ нүүр тулах үедээ, зарим тохиолдолд өнгөрсөн үеийнх нь боолчлолд түүнийг байлгасаар байх бас ирээдүй рүүгээ урагш алхахад нь саад болох тэр л хүмүүстэйгээ нүүр тулах үед нөхөр чинь агуу тушаалыг биелүүлэх боломжтой болох болно.



Нөхрийнхөө удирдах чадвар чадамжийн төлөөх залбирал



Ааваа, Есүсийн Нэрээр, энэ дэлхий дээр агуу зүйлийг хийхээр Та (нөхрийнхөө нэрийг хэл)-г дуудсан гэдгийг би мэднэ. Байхгүйг байгаагаар дуудагчийн Нэрийг дуудагтун гэж Таны Үгэнд хэлдэг (Ром 4:17). Энэ нь энэ дэлхий дээр биелэлээ олоогүй байгаа ч гэсэн гэр бүлийн минь тэргүүн хэмээн би түүнийгээ дуудаж байна. Ийм л цаг үеийн төлөө Та түүнийг дуудсан гэдгийг би ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Дайсан түүний минт урмыг нь хугалж, Таны хүслийг гүйцэлдүүлэхэд эргэлзүүлэхийг хүсэж буй. Эзэн, Таны хүсэх удирдагч үйлчлэгч байхад нь нөхөрт минь саад болох ямар ч мэдрэмжүүдийг илчилж өгөөч хэмээн би Таниас гуйж байна. Илчлэгдсэн зүйлийг л Тэр зөвхөн эдгээх чадвартай гэдгийг би мэднэ. Энэ нь түүнд тохь тухгүй байж болох ч эцэстээ тэр минь чөлөөлөгдөх болно. Уучлах, хайрлах бас дахин итгэж эхлэхэд түүнийг минь чөлөөлөөч. Түүний дотор цэвэр зүрхийг бий болгооч мөн түүний доторх Сүнсээ шинэчлээч. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.






Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Effective Prayers for Unsaved Husbands

Гэр орон/гэрлэлтийнхээ гол удирдагч үйлчлэгч нь байлгахаар Бурхан нөхрүүдийг бүтээсэн. Христ чуулганыг удирдсанчлан тэр эхнэр, хүүхдүүдээ удирдах ёстой. Нөхрүүд Бурханыг өөрсдийнхөө Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдээгүй б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд Компанид талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://wiveswhowin.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна