Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдаагүй нөхрийнхөө төлөө залбирах үр нөлөө бүхий долоон залбиралЗагвар

Seven Effective Prayers for Unsaved Husbands

7-с 3 дахь өдөр

“Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй.” 1 Коринт 10:23 (АБ2013)



Гэрлэлтэндээ урам хугарах үе танд зөндөө гардаг байх. Ихэнхдээ, та өөрөө өөртөө би чинь ийм зүйлтэй зөвшилцөөгүй шүү дээ гэж хэлсэн байх. Энэ нь гэрлэлтэд тан нөхөр та хоёрын хооронд ан цавыг бий болгох ямар ч зүйл байж болно. Энэ бол эрүүл бус, сунжирсан зөрчилдөөнд хувь нэмрээ оруулах үйлдэл, хандлага, зан араншин (-гууд) юм. Энэ нь нөхөр та хоёрыг холбогдох, нийцтэй байх таны болоод ханийн тан чадвар чадамжид нөлөөлдөг. Эдгээр нь түүний танд үзүүлсэн хүсээгүй зан араншингийн улмаас нөхрийнхөө эсрэг бодох сөрөг бодлууд ба мэдрэмжүүд тан юм.



Тэдгээр нь өөртөө, хүүхдүүддээ, нөхөртөө, гэрлэлтэндээ эсвэл бусад харилцаандаа тавихаас үл хамааран энэ дэлхий дээрх хүн бүрт л шаардлага гэж байдаг; танд ч бас шаардлага гэж бий. Ихэнхдээ, тэдгээр шаардлагууд нь огт хэлэгдээгүй, үндэслэлгүй эсвэл бодит байдалд огтхон ч нийцээгүй байдаг. Шаардлага тавих нь буруу зүйл биш харин хэн нэгний танд үзүүлэх зан араншин эсвэл тэдний санаа зорилгыг удирдахад таны шаардлага л хангалттай гэж итгэх нь буруу зүйл.



Эхнэр бүр л нөхрөөрөө хайрлагдан бас үнэлэгдэхийг хүсдэг гэж би итгэдэг. Хүн бүрийн хувьд энэ нь өөр өөр харагдах ч үүнээс шалтгаалан бодит бус болдог зүйл огтхон ч биш. Нөхрийн тан танд хандах зан араншин нь тааламжгүй бас эелдэг бус байх юм бол яагаад гэдэг үндсэн асуудлыг нь олохыг хичээ. Хэрэв тэр таны талаар эсвэл гэрлэлтийнхээ талаар сөрөг ба сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц бодол санаагаар нөлөөлөгдсөн бол зан араншин нь үүнийг л дагах болно. Хэрэв түүний танд хандах зан араншин ба танд хариу үзүүлэх байдалд нөлөө үзүүлэхүйц тогтворгүй байдал ба гадаад хүчин зүйлс байгаа бол тэдгээрийг нь та мэдэх хэрэгтэй тэгснээрээ залбирлаар дамжуулан мөн шинж тэмдэгт нь анхаарлаа төвлөрүүлэх замаар асуудлыг зогсоох боломжтой.



Нөхрийнхөө сэтгэл хөдлөлийн төлөөх залбирал:



Эзэн, гэрлэлтийнхээ хувьд би үнэхээр эцэж цуцсан ба ямар ч найдвар үгүй мэт мэдрэмжийг мэдэрч байгаа учраас Тан дээр ирж байна. Би нөхөртөө хайртай бөгөөд гэрлэлт минь аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа ч хэрхэн хийх ёстой гэж мэдэх бүхнээ аль хэдийнээ л хийсэн шүү дээ. Би даруугаар өөрийнхөө хүслийг Таны хүсэлд бууж өгөн улмаар хяналтыг гартаа аваач хэмээн Таниас гуйж байна. Нөхөр маань надад хайртай хэвээрээ гэдэгт би итгэж байна. Тэр минь ч бас гэрлэлтээ аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа гэж би итгэж байгаа ч тэр минь надад ямар мэдрэмжийг заримдаа төрүүлдэг нь Таны хүсэл биш гэдгийг би мөн мэднэ. Эзэн, гэрлэлтийн маань эмх замбараагүй байдал, сэтгэл ханамжгүй байдалд хувь нэмэр оруулж буй ямар нэгэн зүйл надад байгаа бол үүнийг минь илчлэн, өрнө нь дорноос хол байдаг адил – надаас холын хол авч хаяач хэмээн би Таниас гуйж байна. Нөхрийнхөө сэтгэл хөдлөлийн төлөө мөн над руу хандах үйлдэл нь сэтгэл хөдлөлөөр удирдагдсан биш харин сүнслэг байдлаар удирдагдсан байгаасай гэж би гуйн залбирч байна. Энэ дэлхийн арга замаас хань минь бүрэн эргэн, өөрийгөө үгүйсгэх тал дээрээ Тан руу хандахын төлөө би залбиран гуйж байна тэгснээрээ амьдралдаа болоод гэрлэлтэндээ тэр минь Таны хүслийг бүрэн хүлээн авах боломжтой болох болно. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.






Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Effective Prayers for Unsaved Husbands

Гэр орон/гэрлэлтийнхээ гол удирдагч үйлчлэгч нь байлгахаар Бурхан нөхрүүдийг бүтээсэн. Христ чуулганыг удирдсанчлан тэр эхнэр, хүүхдүүдээ удирдах ёстой. Нөхрүүд Бурханыг өөрсдийнхөө Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдээгүй б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд Компанид талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://wiveswhowin.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна