Төлөвлөгөөний мэдээлэл

Зорилго дүүрэн амьдар!Загвар

Зорилго дүүрэн амьдар!

7-с 6 дахь өдөр

“Бусдад үйлчлэхүй” 




Үйлчлэх гэдгийг хэн нэгэнд хэрэгцээнийх нь дагуу туслах гэж тодорхойлдог. Энэ нь бидний цаг, авьяас, нөөц боломж, хүчин зүтгэл байж болно. Гэвч хайраар Бурханд болон бусдад үйлчлэх нь бидний амьдрал дахь хамгийн баяр хөөртэй, үр өгөөжтэй зүйл билээ. 




Бусдын хэрэгцээнд туслах нь олон хэлбэртэй мөн Христитгэлт эсвэл итгэгч биш хүнд үйлчлэхийг хэлдэг. Нутгийн чуулганд багаар болон ганцаарчлан үйлчлэх боломж үргэлж байдаг. Танд бусдад өгөх гайхалтай үнэ цэнтэй зүйл БИЙ!




Мөн хүмүүстэй ганцаарчлан харилцаж, хэрэгцээг нь ажиглан сайн дураараа тусалж болно. 




Та цаг, нөөц боломж, чадвар, эсвэл урмын үгээр хэн нэгэнд тусалсан ч энэ нь бусдад үйлчилж буй хэлбэр юм. Гэвч бид хязгаарлагдмал чадамжтайг Бурхан мэддэг. Тиймээс, Тэр биднийг зориулалт гаргахдаа хариуцлагатай байж, сайн нярав шиг хандахыг хүсдэг. 




Өөрийгөө баяр хөөртэй өгөөсэй гэж Бурхан хүсдэг. Зарим нэгэн хүнд үгүй гэж хэлэх хэцүү байдаг. Гэвч хэмжээнээсээ хэтрүүлэх нь баяр хөөр ба үйлчлэлээр авах Бурханы баяр хөөрийг биднээс хулгайлдаг. 



Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Зорилго дүүрэн амьдар!

Баяр хөөртэй, зорилго дүүрэн амьдрал харилцаа, хайр, итгэл үнэмшилд суурилдаг. Амьдралд тань зориулсан Бурханы төлөвлөгөөг та тодорхой мэдэхийг хүсдэг бол энэ төлөвлөгөө таныг танин мэдэх, хичээл зүтгэлтэй байхад чиглүүл...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна