Төлөвлөгөөний мэдээлэл

Зорилго дүүрэн амьдар!Загвар

Зорилго дүүрэн амьдар!

7-с 4 дахь өдөр

“Бусдыг хайрлахуй” 




Бидний амьдралд ажилладаг Бурханыг хайрлах хайрандаа өсөж, хүчирхэгжихэд бусдыг хайрлах чадвар маань ч өсдөг. Хайрлах хүсэл эрмэлзлээс бусдыг хайрлах хайрын төлөвшил бий болж биднийг бүтээсэн Бурханы зорилго – бусдад сайныг үйлдэх зорилго биелдэг. 




Хайрыг үйлстэй хослуулах явдал бол Бурханы төлөвлөгөө. Сайн үйлсээр бусдын амьдралд хүрэх Бурханы мастер төлөвлөгөөнд хүн нэг бүрийн оролцоо бий. 




Хэн нэгний амьдралд урмын үг хэлэх, хэрэгцээнийх нь дагуу туслах, шархалсан сэтгэлийг анхааралтай сонсохдоо бид өөрсдийн хайрыг харуулаад зогсохгүй Бурханы хайрыг харуулж байдаг. Ингэж бид энэ ертөнцөд Бурханы алдрыг хурц гэрэлтүүлэх элч нар болдог. Үгүй бол ертөнц түнэр харанхуй, цөхрөл гутралд живэх байсан. 




Үнэн хэрэгтээ, Бурханы гэрэл биднээр дамжин гэрэлтдэг. Бусдад Бурханы хайрыг гэрэлтүүлэх гурван чухал арга зам бий: 




1. Үр нөлөөтэй гэрч байх. 


2. Бусдад үйлчлэх. 


3. Христитгэлт хүмүүстэй нөхөрлөх. 




Бид дээрх гурван аргаар итгэлээ үйлс болговол  Бурханы хайр, нигүүлсэл, энэрэл ба Түүний алдрыг амтлах боломж бусдад олгодог. 



Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Зорилго дүүрэн амьдар!

Баяр хөөртэй, зорилго дүүрэн амьдрал харилцаа, хайр, итгэл үнэмшилд суурилдаг. Амьдралд тань зориулсан Бурханы төлөвлөгөөг та тодорхой мэдэхийг хүсдэг бол энэ төлөвлөгөө таныг танин мэдэх, хичээл зүтгэлтэй байхад чиглүүл...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна