Төлөвлөгөөний мэдээлэл

Зорилго дүүрэн амьдар!Загвар

Зорилго дүүрэн амьдар!

7-с 1 дахь өдөр

“Алтан Дүрэм”

Улс төрч, амжилттай бизнес эрхлэгч, уран илтгэгч эсвэл эгэл жирийн хүн гэх мэт талбар бүрийн хүмүүс бүгд л Алтан Дүрмийн тухай ярьдаг. Бүгд л энэ тухай сонссон бас мэддэг.

Нийгмийн бүхий л талбарт “бусад хүмүүс өөрт тань хэрхэн хандаасай гэж хүснэ түүнчлэн бусдад ханд,” гэж хэлдэг. Энэ нь олон талаараа соёл уламжлал, гэр бүл найз нөхдийн харилцааг барьж байдаг давуу мэт аж. Алтан Дүрэмд бусдад үйлчлэх, өгөөмөр байх, хэрэгцээтэй нэгэнд туслах тухай зүйрлэдэг.

Алтан Дүрмийн зохиогч бол Есүс бөгөөд Христитгэлт амьдралын амжилтын түлхүүр юм.

Христитгэлт хүний хувьд, Бурхан хүн бүрийг Бурханд итгэж, түүний дараагийн шатанд гаргахыг уриалдаг. Итгэлээ үйлс болгож бусдын амьдралд хүрч, Бурханы хайр ба нигүүлслийг бусдад харуулснаар Түүнийг алдаршуулахыг Тэр хүсдэг. Ингэж л Алтан Дүрмийн дагуу амьдардаг.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Зорилго дүүрэн амьдар!

Баяр хөөртэй, зорилго дүүрэн амьдрал харилцаа, хайр, итгэл үнэмшилд суурилдаг. Амьдралд тань зориулсан Бурханы төлөвлөгөөг та тодорхой мэдэхийг хүсдэг бол энэ төлөвлөгөө таныг танин мэдэх, хичээл зүтгэлтэй байхад чиглүүл...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна