Төлөвлөгөөний мэдээлэл

Зорилго дүүрэн амьдар!Загвар

Зорилго дүүрэн амьдар!

7-с 5 дахь өдөр

“Үр нөлөөтэй гэрч байхуй” 




Өдөр бүрийн амьдралдаа үр нөлөөтэй гэрчлэгч байх  эхний алхам бол Бурхан бидний амьдралаас юуг бусдад харуулахыг эрмэлздэгийг мэдэх явдал юм. Товчоор хариулбал Есүс. Гэвч энэ нь ямар утгатай вэ?




Бурханы хүсэх бидний амьдралын төгс жишээ бол Есүс. Хэдий бидний амьдарч буй өнөөгийн нийгмээс өөр нийгэмд Есүс амьдарч байсан ч, Есүс Бурханы зан чанарыг бүрэн дүүрэн харуулж, орчин цагийн нийгэмд ч ач холбогдол бүхий үлгэр дуурайллыг үзүүлсэн. 




Бурхан өөрийн зан чанарыг бидний амьдралд төлөвшүүлж, бусдад харуулахыг хүсдэг. Энэ нь зөвхөн Есүстэй харилцах хувийн харилцаагаар  биеллээ олдог. 




Усан үзмийн модонд холбогдсон мөчир амьдарч, үр жимс ургуулдаг шиг, бид Есүстэй харилцаатай байвал үр жимс ургуулж – амьдралаараа Бурханы зан чанарыг бусдад харуулна. 




Бурханы зан чанар бидний дотор ажиллаж байгаа цагт – Түүний хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэлтэй чанар, дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг үр жимснүүдийг өдөр бүрийн амьдралдаа харуулдаг үр нөлөөтэй гэрчлэгчид болдог. 




Яг л Есүсийн үе шиг бас Есүсийн дараах үе шиг, бидний амьдрал дахь Сүнсний үр жимс Бурханы зан чанарыг илэрхийлэх нь эргэлзээгүй. Энэ нь Христитгэгч ба үл итгэгчдийн анхаарлыг татах нь зайлшгүй бөгөөд асуулгүйгээр өнгөрөх хүн үгүй. 




Таныг бодоо ч үгүй үед хэн нэгэн таныг анзаарч, асуух болно. Та бэлтгэлтэй байгаарай. Таны авралын гэрчлэл, амьдралд тань Бурханы хийсээр байгаа гайхамшигт үйлсийн тухай ярих нь сайхан эхлэл байх болно. Тэднийг чуулган эсвэл нөхөрлөлдөө уриарай, Бурхантай харилцах харилцааг танин мэдэхэд урамшуулаарай! 



Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Зорилго дүүрэн амьдар!

Баяр хөөртэй, зорилго дүүрэн амьдрал харилцаа, хайр, итгэл үнэмшилд суурилдаг. Амьдралд тань зориулсан Бурханы төлөвлөгөөг та тодорхой мэдэхийг хүсдэг бол энэ төлөвлөгөө таныг танин мэдэх, хичээл зүтгэлтэй байхад чиглүүл...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна