Төлөвлөгөөний мэдээлэл

Шударга ёсны дагуух амьдралЗагвар

A Life Of Integrity

4-с 4 дахь өдөр

"Энэ бол сонголт"



Шударга байна гэдгээ олонд зарлахыг шударга зан чанар гэж тодорхойлдоггүй; харин хийх сонголтуудаар маань энэ нь тодорхойлогддог. Шударга зан чанарын талаар авч үзэх үед, үгс маань үйлдлүүдтэй маань нийцдэг байх ёстой. Шударга зан чанар бидэнд бий гэж зүгээр л хэлэх нь хангалтгүй. Харин бид үүнийг сонгох ёстой.



Миний хувьд, шударга байхад хамгийн хэцүү зүйл бол мөнгө. Ирээдүй маань ямар байх бол гэдгээс би айдаг бөгөөд энэ л айдас нь бүхий л амьдралын маань туршид шударга зан чанараасаа буулт хийхэд намайг хүргэсээр ирсэн. Их сургуульд байхад минь, хайрцаг нь байхгүй учраас цоо шинэ гутлыг маань буцааж авах боломжгүй хэмээн надад хэлсэн. Тиймээс…төлсөн мөнгөнөөсөө илүү мөнгийг буцааж авах болно гэдгийг мэдэж байсан хэдий ч би тавиур дээрээс хайрцагыг суллаж аваад, огт өөр хайрцагтайгаар гутлаа буцаасан. Би өөрийгөө зөвтгөх боломжтой юу? Мэдээж. Би өөрийгөө зөвтгөсөн үү? Тийм. Энэ нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү хэдий ч, би бусдыг хуурах болон хулгайлахыг сонгосонд л хамаг учир байгаа юм.



Шударга зан чанартай байх гэдэг бол хэцүү сонголт, учир нь энэ нь өөрсдийнхөө хувиа хичээсэн хүслийг үгүйсгэхийг биднээс шаарддаг. Хүссэн зүйлсээ хэзээ, хэрхэн авах боломжийг бид алддаг. Өөрийнхөө хүслийг үгүйсгэх нь амархан, тохь тухтай эсвэл таатай зүйл огт биш. Энэ бол шударга зан чанарыг сонгоход юу хэцүү болгодгын томоохон хэсэг нь мөн.



Шударга зан чанарыг сонгоход туслахуйц гурван зүйлс байдаг. Нэгдүгээрт, хоромын төдийд л олж авах тэр зүйлс маань хоромын төдийнх гэж бодох сонголтыг хий. Бурханы үнэн бүхий л амьдралын туршид бидэнтэй хамт байдаг. Хоёрдугаарт, үр дагаварын талаар бодох сонголтыг хий. Тэр гутлыг буцаасны үр дагавар нь $25 алдахаас хамаагүй их байсан. Гуравдугаарт, Бурханы Үгэнд шумбах сонголтыг хий. Түүний үнэний дагуу зүрх сэтгэлээ үрслүүлснээр, энэхүү үнэнд хэлдэг тэр л шударга зан чанарын дагуу бид амьдрах боломжтой болдог.



Хэн ч хараагүй байх үед бас сонголт үнэхээр хэцүү байх үед ч хүртэл Бурханы зөв зүйтэй гэж хэлж буйг сонгохыг шударга зан чанар гэдэг. Шударга амьдралаар амьдар гэж Бурхан биднийг хүчилдэггүй боловч бид үүнийг ойлгох үед, биднийг хүчлэх ямар ч шаардлагагүй болдог. Амьдралыг өгдөг тийм амьдралын хэв маягын дагуу амьдрахыг хэлдэг учраас л бид үүнийг сонгодог. Шударга амьдралыг сонгосондоо та хэзээ ч харамсахгүй байх болно!
Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

A Life Of Integrity

Та хийнэ гэж хэлсэн зүйлээ хийдэг бас хэлсэн зүйлдээ үнэхээр тууштай байдаг уу? Таны юу хэлж ярьж бас итгэдэг тань үйлдлүүд болон үгстэй тань нийцдэг үү? Өнөөгийн нийгэмд шударгаар амьдрахад үнэхээр хэцүү. Шударга ёсонд ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Markey Motsinger-т талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: markeymotsinger.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна