Төлөвлөгөөний мэдээлэл

Шударга ёсны дагуух амьдралЗагвар

A Life Of Integrity

4-с 3 дахь өдөр

"Шударга ёсондоо буулт хийх"



Бурханы үнэнээс өөр бусад зүйлсийг сонгох нь шударга ёсноосоо буулт хийхэд биднийг хүргэдэг. Ямар жижиг зүйлд буулт хийсэн байх нь хамаагүй, энэ нь шударга зүрх сэтгэлд маань шарх үлдээдэг. Үүнд л асуудал байгаа юм-буулт хийх нь өөрийгөө зөвтгөхөд хүргэдэг бөгөөд өөрийгөө зөвтгөх нь төөрөгдөлд хүргэдэг. Хар цагаан байсан зүйлс саарал өнгөтэй болж эхлэдэг бөгөөд яагаад Бурханы үнэн нь бүхий л нөхцөл байдлуудад биднийг чиглүүлэх шаардлагагүй болох талаар бид өөрсдийгөө зөвтгөж эхлэдэг.



Бидний үгс буулт хийх хамгийн амархан зүйлсийн нэг нь байдаг. Үгсээрээ л бид үнэнийг хэтрүүлэн, хов живийг ярин, жижиг сажиг худлыг хэлж бас хэт их амлалтыг бусдад өгдөг. Улмаар өөрсдийгөө зөвтгөж эхлэдэг. Жижигхэн худал нь яг худал хэлэх биш тийм үү? Үүнээс гадна энэ нь хэн нэгний зүрхийг шархлуулахаас хамаагүй дээр биз дээ. Хэн нэгэн үүнээс болж шархлахгүй байх үед энэ нь яагаад тийм сүртэй зүйл гэж? Хар цагаан байсан зүйлс саарал өнгөтэй болж эхлэх болно.



Бид мөн өөрсдийнхөө үйлдлүүдийг зөвтгөж эхлэдэг. Бид ямар нэг жижиг сажиг зүйлсийг зөвшөөрөлгүйгээр авч, өдрийн цайнд гарахдаа ажилласан цагаа зогсоодоггүй эсвэл өөрсдийнхөө хийгээгүй зүйлсийн төлөөх магтаалыг авдаг. Тэгээд бид өөрсдийгөө зөвтгөж эхлэдэг. Авах ёстой байсан магтаалыг би өмнө нь аваагүй…тэгэхээр энэ нь байдаг л зүйл. Тэд худалдаж авах мөнгөтэй учраас ганц нэг зүйл алга болохыг тэд анзаарах ч үгүй. Хар цагаан байсан зүйлс саарал өнгөтэй болж эхлэх болно.



Тоочих шалтаг, буул хийлт болон өөрийгөө зөвтгөх бүрт маань Бурханы үнэн гаждаг бас үүний бидний амьдралд эзлэх байр суурь өөрчлөгддөг. Хэр зэрэг буулт хийсэн бэ гэдгийг маань биш харин зүрх сэтгэлийг маань Бурхан ажиглан хардаг. Хар, цагаан болох Түүний үнэнд саарал хэсэг гэж огтхон ч байдаггүй.



Тухайн үедээ буулт хийх нь амархан мэт санагдах боловч, гагцхүү Бурханы үнэн л амьдралыг өгөгч хүчтэй. Хэлж буй үгс болон үйлдлүүд маань итгэдэг эсвэл итгэдэг гэж бусдад хэлдэг зүйлстэй маань нийцэж байх үед л бид өөрсөддөө эргэлзэхэд болон бусад хүмүүс олоод мэдчих болов уу хэмээн санаа зовоход цаг болон хүчээ бага зарцуулдаг. Буулт хийх болон өөрийгөө зөвтгөх нь таны амьдралд Бурхан юуг хүсдэг болох тэр үнэнийг харанхуйлдаг. Төвөг удсан бас хүнд хэцүү байх үед ч хүртэл үнэнийг л сонго.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

A Life Of Integrity

Та хийнэ гэж хэлсэн зүйлээ хийдэг бас хэлсэн зүйлдээ үнэхээр тууштай байдаг уу? Таны юу хэлж ярьж бас итгэдэг тань үйлдлүүд болон үгстэй тань нийцдэг үү? Өнөөгийн нийгэмд шударгаар амьдрахад үнэхээр хэцүү. Шударга ёсонд ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Markey Motsinger-т талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: markeymotsinger.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна