Төлөвлөгөөний мэдээлэл

Шударга ёсны дагуух амьдралЗагвар

A Life Of Integrity

4-с 2 дахь өдөр

"Шударга ёсонд хөтлөх зам"



Зөвхөн Бурханы Ариун Сүнс л бидний дотор шударга ёсыг үүсгэх чадвартай хэдий ч энэ дэлхий дээрх өөр бусад бүх зүйлс шударга ёсыг биднээс хулгайлах чадвартай. Хүмүүс болон нөхцөл байдлууд нь санаатайгаар болон санамсаргүйгээр биднээс шударга ёсыг маань дээрэмдэн бас буулт хийхэд хүргэдэг. Бид шударга ёсыг агуулсан зүрх сэтгэлтэйгээр төрдөггүй тиймээс бид үүнийг үнэхээр хүсэх юм бол үүний төлөө бид тэмцэх шаардлагатай болдог.



Хэрэв бид гүн үндэслэсэн шударга ёсыг хүлээн авахыг хүсвэл, энэ нь бид Бурханы үнэнийг маш сайн мэдэх, ойлгох бас хайрлах ёстой гэсэн үг. Энэ л үнэнээр дамжуулан мэргэн оюун ухаан бидний амьдралд үүсч бий болох бөгөөд шударга зүрхийг хэлбэржүүлэх хэмжүүр болон хязгаарыг таньж мэдэх ба хэрэгжүүлэхэд бидэнд туслах болно.



Тэмцэх гэдэг нь мөн биднийг үргэлж харж байх бас хариуцлагатай байхад туслах тийм хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлэхийг хэлдэг. Чимээгүй байх үед гэм өсч үрждэг бөгөөд хариуцлага тооцохгүй үед гэм нүгэл юу ч биш мэт санагддаг. Буулт хийж байгаа эсэхийг маань тоох хэн ч байхгүй эсвэл хэн ч мэдэхгүй үед бид буулт хийхээ үргэлжлүүлсээр байх талтай байдаг. Хариуцлага тооцдог байх нь тийм ч амар зүйл биш боловч энэ нь өөрсдийнхөө үйлдлүүд болон үгсийнхээ төлөөх хариуцлагыг үүрэх хамгийн гол жор мөн.



Шударга ёсны төлөө тэмцэх нь Бурханы үнэнд буулт хийхээр биднийг тасралтгүйгээр хүчилж байдаг тэдгээр саад тотгоруудтай нүүр тулах бас өөрчлөх чадварыг маань өсгөдөг. Энэ нь аливаа зүйлд үргэлж амлалт өгөхгүй байх, ажилаа солих эсвэл өөр найз нөхдийг сонгохыг бага зэрэг хялбар болгодог.



Тэмцэснээрээ бид төгс төгөлдөр нэгэн болчихно гэсэн үг биш. Бид бүгд л унадаг. Бид бүгд л алддаг. Хичнээн шударга ёстой байсан ч хамаагүй, бид төгс төгөлдөр нэгэн болж хэзээ ч чадахгүй. Буруу сонголтыг хийхийн төлөө сорилт нь агуу их байх айдас, гамшиг болон замбараагүй байдлын үед энэ нь үнэхээр бодит байдлаа олдог. Үйлдлийнхээ хариуцлагыг хүлээн зөвшөөрч улмаар алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал түлхүүр мөн. Шударга зүрх сэтгэлтэй байх нь алдаагаа ухаарах улмаар Бурханы уучлал болон өршөөлийг хүсэхэд бидэнд тусладаг.



Шударга ёс нь таньд байдаг эсвэл огт байдаггүй тэр нэгэн зүйл биш; энэ нь бидний санаатайгаар хүсэн тэмүүлвэл зохих амьдралын хэв маяг мөн. Бурханы үнэн ба мэргэн оюун ухааныг санаатайгаар хүсэн тэмүүл. Шударга ёсыг маань дээрэмдэх эсвэл шударга ёсноос биднийг сатааруулахыг оролдох бүхий л зүйлсийн эсрэг тэмц. Юу чухал болох тэдгээр зүйлсийн араас хөөцөлдөх шийдвэрийг гарга.
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

A Life Of Integrity

Та хийнэ гэж хэлсэн зүйлээ хийдэг бас хэлсэн зүйлдээ үнэхээр тууштай байдаг уу? Таны юу хэлж ярьж бас итгэдэг тань үйлдлүүд болон үгстэй тань нийцдэг үү? Өнөөгийн нийгэмд шударгаар амьдрахад үнэхээр хэцүү. Шударга ёсонд ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Markey Motsinger-т талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: markeymotsinger.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна