Төлөвлөгөөний мэдээлэл

Шударга ёсны дагуух амьдралЗагвар

A Life Of Integrity

4-с 1 дахь өдөр

"Шударга зан чанар гэж юуг хэлдэг вэ"



Шударга зан чанарыг тодорхойлоход хэцүү. "Ёс суртахууны болон ёс зүйн хэм хэмжээг хадгалах" гэж үүнийг толь бичигт тодорхойлсон байдаг. Өдөр тутмын амьдралд шударга бас итгэл хүлээхүйц байх гэж шударга зан чанарыг тодорхойлсон байдаг. Хэрэв бид эдгээр 2 тодорхойлолтод шударга зан чанарыг үндэслэх юм бол өөрсдийнхөө сонгосон ёс суртахууны үнэнд үндэслэн амьдардаг бас бусад хүмүүс биднийг итгэл даахуйц болон зөвт нэгэн хэмээн хараасай гэж найдагч нэгэн болж хувирдаг. Эдгээр тодорхойлолтууд нь зөв боловч бүрэн бус тодорхойлолтууд юм. Шударга зан чанарт үүнээс ч илүү зүйлс агуулагддаг.



Жинхэнэ шударга зан чанар гэдэг нь энгийнээр- Бурхан юуг зөв гэж хэлж байна түүний дагуу амьдрах бас ярихыг хэлдэг. Шударга зан чанар гэж Түүний зарчмууд болон үнэнд үндэслэн ярьдаг бас үйлддэг байхыг хэлнэ гэсэн үг. Яагаад энэ нь Бурханы тогтоосон зарчмууд дээр үндэслэдэг вэ? Тэр бол зөв бас үнэн бүхнийг Зохиогч нь мөн. Бурхан бол биднийг Бүтээгч Нэгэн хэмээн тунхагласан амьдралаар амьдрах үедээ, Түүний үнэний хэмжүүрт үндэслэсэн амьдралаар амьдруулахын тулд Тэр биднийг бүтээсэн болохыг бид ойлгох шаардлагатай болдог.



Ёс суртахууны болон ёс зүйн зарчмуудаа Түүнээс хүлээн авдаг байхаар Тэр биднийг бүтээсэн. Үүнээс өөр газраас бидний олох үнэ цэнэ эсвэл үнэнүүд бол хүний бүтээсэн санал баримтлал бөгөөд энэ нь жинхэнэ шударга зан чанар биш юм. Түүний үнэн л гагцхүү биднийг шударга амьдрал руу хөтлөх болно. Тиймээс, үр дагавар нь ямар байхаас үл хамааран, Бурханы зөв бас сайн гэж хэлдэг зүйлсийг хүлээн зөвшөөрдөг байхыг шударга амьдралаар амьдрах гэж хэлдэг.



Шударга зан чанар бол эд баялгаас ч үнэ цэнэтэй бас бидний тохь тухаас хамаагүй чухал зүйл мөн. Шударга зан чанарыг төлөвшүүлэх хамгийн эхний алхам бол гол үнэ цэнээ шинжих бас сайжруулахад ганцхан Бурханы Үг л цор ганц хэмжүүр гэдгийг таньж мэдэн бас үүнд итгэх юм. Шударга зан чанар гэж юу болох бас хаанаас ирдэг болохыг олж мэдэхүйц амьдралын хэв маягт зүрх сэтгэлээ нээж эхлэх шийдвэрийг өнөөдөр гаргаарай.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

A Life Of Integrity

Та хийнэ гэж хэлсэн зүйлээ хийдэг бас хэлсэн зүйлдээ үнэхээр тууштай байдаг уу? Таны юу хэлж ярьж бас итгэдэг тань үйлдлүүд болон үгстэй тань нийцдэг үү? Өнөөгийн нийгэмд шударгаар амьдрахад үнэхээр хэцүү. Шударга ёсонд ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Markey Motsinger-т талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: markeymotsinger.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна