Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 4 дахь өдөр

Бүү Бууж Өг!

Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. - Галат 6:9

“Би итгээд хорин гурван жил болж байна” гэж Шерил хэлж билээ. “Би ерөөсөө өсөөгүй байна. Би анх Христийг өөрийн Аврагч болгон хүлээн авсан тэр үе шигээ л сул дорой, одоо хүртэл алдаа гаргасаар л байна. Ингэж явах нь ер нь зөв ч юм уу гэдгээ ч би ерөөсөө мэдэхээ байлаа”. Тэр өөрийнхөө алдаа дутагдлуудын талаар үргэлжлүүлэн ярих зуур нулимс нь хацрыг нь даган урсав. “Зөвт зүйлүүдийг хийх ёстойгоо мэддэг хэдий ч, би тэдгээрийг хийдэггүй. Заримдаа би зориуд хорон санааг агуулсан, эелдэг бус ямар нэгэн зүйлийг үйлддэг. Намайг ямар итгэгч гэх юм бэ?”

“Магадгүй өсөж буй итгэгч” гэж би хэлсэн юм. 

Цочирдон гайхсан царай Шерилын нүүрэнд илрэв. “Өсөж байгаа? Миний юу хэлснийг сонссонгүй юу?” 

“Тийм ээ, би сонссон. Гэхдээ хэрэв чи сүнсээр өсөөгүй бол, өөрийнхөө алдаа дутагдлуудын төлөө шаналахгүй байх байсан. Чи өөрийн сүнсний өсөлтийн түвшиндээ сэтгэл хангалуун байж, хичнээн мундаг хүн бэ гэж өөрөө өөртөө хэлэх байсан”. 

“Гэхдээ би Бурханы нэр хүндийг маш олон удаа унагаасандаа үнэхээр их урам хугарч байгаа.” 

Түүний зөв байсан, тэр алдаа дутагдлууд гаргасан нь үнэн гэдгийг нь би Шерилд хэлсэн. Бид бүгд л хааяа алдаа гаргадаг, бидний хэн нь ч төгс биш. Хэрэв бид болгоомжтой байхгүй бол юуг ч гүйцэтгэж амжаагүй байгааг болон бидний сул тал юу вэ гэдгийг маань чичлэхийг муу сүнсэнд зөвшөөрөх болно. Иймэрхүү байдал тохиолдох үед бид сэтгэлээр амархан унаж, бууж өгөхийг хүсдэг. 

Энэ бол Сүнсний арга зам биш юм. Бид өөрсдийн амьдралаа хичнээн ч сүйрүүлсэн бай хамаагүй, Бурхан бидэнд итгэсээр л байдаг. Сүнс байнга биднийг ятгасаар л байдаг. 

Бид юуг хийж амжаагүй, яагаад илүү их сүнслэг байх ёстой эсвэл энэ олон жилийн турш итгэлийн амьдралаар явсныхаа дараа бид хэр зэрэг сүнслэг байх ёстой гэдэг дээрээ өөрсдийн бодлуудыг төвлөрүүлж болно. Энэ бол муу сүнсний заль мэх, энэ нь биднийг өөрсдийн дутагдалтай тал, алдаа дутагдлуудын минь талаар бодуулдаг. Хэрэв бид хэн болж чадаагүй байгаа эсвэл юуг гүйцэтгэж чадаагүй гэдэгт анхаарлаа хандуулбал өөрсдийн бодол санаа, тулалдааны талбартаа муу сүнсийг давамгайлахыг зөвшөөрч байна гэсэн үг юм. 

Хэдийгээр тэр эмэгтэй өөрийгөө тийнхүү хардаггүй байсан хэдий ч яг үнэндээ найзын маань сэтгэл нь үймэрч байна гэдэг нь эрүүл байгаагийн шинж тэмдэг юм. Ариун Сүнсний тусламжтайгаар тэр эмэгтэй муу сүнсийг түлхэн хөөж, түүнээс хулгайлсан Сатаны эзэмшлийг буцаан авч чадна. 

Ариун, ялалттай амьдралаар амьдарна гэдэг нь нэг ялалтын дараа дараагийн ялалт тасралтгүй үргэлжилж байхыг хэлдэг гэж Шерил боддог байсан бололтой. Тийм ээ, заримдаа бидэнд гэнэтийн агуу ялалтууд байдаг ч бидний ихэнх ялалтууд маань аажмаар ирдэг. Тэдгээр нь бага багаар ирдэг. Энэ нь бид нэг алхам л урагшлах байдлаар ирдэг. Бидний сүнсний өсөлт аажмаар явагддаг тул бид хэр их урагшилснаа байнга анзаардаггүй. Хэрэв нэгэн гайхамшигт сүнсний ялалтын дараа дараагийн ялалт нь тэр даруйдаа үргэлжлэн ирэхгүй л юм бол бид ялагдсан хүмүүс гэх бодлыг муу сүнс бидэнд бодогдуулж чадвал тэр өөрийн бат бөх ханыг бидний оюун санаанд босгочихсон гэсэн үг. 

Иймэрхүү хэцүү цаг мөчүүдтэй тулгарч байгаа Шерил болон бүх итгэгч нарт хандаж хэлэх миний зөвлөгөө бол элч Паулын хэлсэн үгсийг сонс. Тэр бидэнд хандаж бүү цуц гэж уриалсан бөгөөд өөр нэгэн хувилбар дээр “сэтгэл бүү алдар” хэмээн хэлсэн байдаг. Тэрээр “Бүү бууж өг. Үргэлжлүүлэн тэмцсээр бай” гэж хэлж байгаа билээ. 

Амьдрал бол тэмцэл бөгөөд муу сүнс биднийг ялж, устгахад бүх хүчээ зориулдаг. Бид хэзээ ч тэмцэх шаардлага байхгүй зүйл гэж бидэнд байдаггүй. Гэхдээ энэ нь зөвхөн бидний тэмцэл биш билээ. Есүс зөвхөн бидэнтэй хамт байгаад зогсохгүй, бидний төлөө байдаг. Тэр биднийг хүчирхэгжүүлж, үргэлжлүүлэн урагшилсаар байхыг бидэнд сануулахын тулд бидний талд байдаг. 

Найз маань өөрийнхөө алдаж, унасан цаг мөчүүдийг үргэлжлүүлэн сануулсаар байв. Харин би түүний амжилттай байсан цаг мөчүүдийг түүнд сануулсан юм. “Муу сүнс бүхнийг хянаж байдаг гэж чи боддог байх, гэхдээ тэр бол худал. Чи бүдэрч унасан гэвч чи бас амжилт гаргасан. Чи суурин дээрээ бас зогссон бөгөөд тодорхой хэмжээний дэвшилт гаргасан”. 

“Битгий зогс, бүү бууж өг”. Энэхүү үгсийг бид сонсох хэрэгтэй. Исаиагийн хэлсэн үгсийг би боддог: “Би чамайг аварсан учир бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй” (Исаиа 43:1б-2)

Энэ бол Бурханы амлалт юм. Тэр бидний асуудал, бэрхшээлүүдийг биднээс бүр мөсөн авч хаяна гэж огт амлаагүй, харин бид тэдгээрийг туулан гарах үед Тэр бидэнтэй хамт байна гэж амалсан билээ. “Бүү ай” гэж Тэр хэлдэг. Энэхүү үгсийг бид тунгаан бодох хэрэгтэй. Бурхан бидэнтэй хамт учраас айх хэрэггүй. Хэрэв Бурхан бидэнтэй хамт байгаа юм бол бид юунд санаа зовох билээ? 

Бурхан минь, миний алдаа дутагдлуудыг үл харгалзан, Та надтай хамт байдаг бөгөөд бүү бууж өг хэмээн надад урам зоригийг өгдөг билээ. Таны тусламжтайгаар би ялж чадна гэдгийг санаж байхад надад туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амээн.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, х...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна