Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 8 дахь өдөр

Бид Хүссэн Зүйлээ Хүлээн Авах

Бүх зүрхээрээ Эзэнд итгэ. Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. - Сургаалт Үгс 3:5-6

Би яг л бусад хүмүүсийн нэгэн адил ихэнхдээ юу хүсэж байгаагаа мэддэг бөгөөд хүссэн зүйлээ авах дуртай. Бид өөрсдийн хүсэж буй зүйлээ авч чадаагүй үед бидний сэтгэлийн сөрөг мэдрэмжүүд ихэсдэг. (Тэдгээр мэдрэмжүүд бидний бодлуудаар эхэлдэг гэдгийг санаарай.)

“Би тэр даашинзыг авах гэж бүр өөр хотоос ирж байхад надад таарах хэмжээтэй нь дуусчихсан гэж үү?” 

“HD зурагт байхгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ? Танай зарын сонин дээр байгаа гэж зарласан шүү дээ”. 

Бидний ихэнх маань нэг иймэрхүү өөрсдийн хүссэн зүйлээ авч чадахгүй болохоороо өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүсийг зовоодог. Үүнийг бид сургуулиас сураагүй, магадгүй энэ нь бидний хувьд төрөлхийн байдаг байх. 

Би дээрх зүйлийг иш татан бичиж байх зуур хүнсний дэлгүүрт тохиолдсон нэгэн явдлын талаар надад бодогдож билээ. Нэгэн залуухан ээж дэлгүүрийн тэргийг түрэх зуураа тавиур дээрх сереалыг хараад зогссон юм. Түүний хүүхэд нь хоёр нас ч хүрээгүй, нэгэн хайрцаг руу зааж байсан. “Авмаар байна! Авмаар байна!”

“Үгүй” гэж ээж нь хариулав. “Гэрт зөндөө олон байгаа”. Тэрээр өөр хайрцагтай сереалыг тэргэн дээрээ тавив. 

“Авмаар байна! Авмаар байна!” гэж дахин хэлэв. Ээжийнхээ ямар ч хариултыг хүлээн авалгүйгээр тэр охин өшиглөж, хашхирч эхлэв. Тэр ээжийн талаар нэг сайшаал хэлэхэд тэрээр охиндоо бууж өгөөгүй боловч тэргээ өөр эд бараатай хэсэг рүү түрж аваачиж, хүүхдээ саатуулсан юм. 

Би тэр хүүхдийн гаргаж буй зан авирыг харах зуур бидний ихэнх маань яг л ийм зан авир гаргадаг гэсэн бодол надад орж ирсэн юм. Бид юу хүсэж байгаагаа өөрсдөө шийдээд хэрэв бид хүссэн зүйлээ авч чадахгүй бол уурлан бухимддаг.

“Жек бид хоёр хоёулаа яг адилхан албан тушаалд дэвшихийг хүсэж байсан. Би түүнийг бодоход энэ компанид арай олон жил ажилласан бөгөөд миний зарсан эд барааны тоо баримт нь түүнийхээс илүү” гэж Донна хэлэв. “Уг нь би тэр албан тушаалд дэвших ёстой нэгэн байсан хэдий ч түүнийг дэвшүүлсэн”.

“Хамгийн сүүлийн шалгалтын өмнө миний оноо 98 байсан” гэж Энжи хэлэв. “Хэрэв би тэр шалгалтандаа 100 оноо авсан байсан бол миний оноо дунджаар 4.0 болж, би төгсөж буй ангийнхаа хамгийн шилдэг оюутан болох байлаа. Гэхдээ би шалгалтандаа 83 оноо авсан тул дээрээсээ тавд жагссан. Би уг нь 100 оноо авах зохистой нэгэн байсан гэвч манай багш надад дургүй” 

Эдгээр асуудлуудыг нарийн авч харъя. Юу хүссэнээ авч чадаагүй дээрх хүмүүсийн жишээнээс харвал: “Би түүнийг авах ёстой байсан юм, гэвч би авч чадаагүй” гэсэн нэгэн нийтлэг шинж харагдаж байна. 

Ихэнхдээ итгэгч бид нар амьдралыг төгс байж, бидний хувьд бүх зүйл ямар ч саадгүй явах ёстой хэмээн найддаг. Бид амжилт, аз жаргал, баяр хөөр, амар тайван болон бусад бүх зүйлийг хүлээн найдаж байдаг. Бидэнд саад бэрхшээл тохиолдох үед уурлан ундууцаж, гомдоллодог. 

Хэдийгээр Бурхан биднийг сайн сайхан амьдралтай байхыг хүсдэг боловч, зарим үед бид тэсвэр тэвчээртэй байж, хүссэнээ авч чадаагүйдээ хүлээцтэй хандах ёстой. Тэдгээр урам хугаралтууд бидний зан чанар, сүнсний төлөвшилтийн түвшинг маань шалгаж байдаг. Тэдгээр нь үнэндээ бид тэрхүү албан тушаалд дэвшихэд үнэхээр бэлэн байна уу, үгүй юу гэдгийг харуулж өгдөг. 

Бусад хүмүүс арай доогуур албан тушаалдаа хүлээцтэй хандаж, бид яагаад дандаа хамгийн эхэнд нь байх ёстой хэмээн боддог вэ? Бид төгс амьдралтай байх ёстой гэж яагаад боддог юм бол оо? Магадгүй заримдаа бид яг байх ёстойгоосоо арай өндөрт өөрсдийгөө тавьдаг байх. Даруу сэтгэл биднийг хойно байгаа суудал руу хөтөлж, биднийг урагш хөтлөн явуулахын тулд Бурханыг хүлээлгэдэг. Бурханы Үгэнд бид амлалтуудаа өөрсдийн итгэл, тэвчээрээр дамжуулан өвлөж авдаг гэж хэлсэн байдаг. Бурханд итгэнэ гэдэг нь сайн зүйл боловч бидэнд амьдрал шударга биш санагдах мөчид бид үргэлжлүүлэн Бурханд итгэж, Түүнд найдсаар байж чадах болов уу? 

Сатан бидний бодол санаагаар тоглодог. Ихэнх үед муу сүнс бидэнд хандан: “Чи үүнийг авах ёсгүй, чамд ямар ч үнэ цэнэ байхгүй, чи бол тэнэг” гэх мэтчилэн сөрөг зүйлүүдийг хэлдэг. Гэвч заримдаа арай өөр аргыг хэрэглэх гэж оролддог: Бид тэр зүйлийн төлөө хичнээн их хөдөлмөр гаргасан эсвэл тэр зүйлийг авах зохистой хүмүүс гэж тэр бидэнд хэлдэг. Хэрэв бид түүнийг нь сонсож итгэвэл магадгүй хуурагдсан мэт бидэнд санагдаж эхлэх бөгөөд хэн нэгэн биднийг ашигласан гэдэгт бид итгэж эхлэх болно. 

Бид хүссэн зүйлээ авч чадаагүй, бүдэрч унах зуураа “Би л түүнийг авах ёстой байсан юм!” гэж хэлдэг. Бид зөвхөн өөрсдийн дарга, багш эсвэл хэн нэгэнд уурлаад зогсохгүй, заримдаа бидний хүртэх ёстой тэр зүйлийг бидэнд өгөөгүйд нь Бурханд уурладаг. 

Бид түүнийг авах ёстой байсан юм гэж хэлэх нь том алдаа юм. Яагаад гэвэл бид хүссэнээ хүлээн аваагүй үед өөрөө өөрсдийгөө өрөвдөх явдал бидэн рүү мөлхөн ирдэг. Бид тэрхүү хандлагыг хүлээн авч болно эвсэл бидэнд сонголт байгаа гэдгээ ухаарч болно. Амьдрал төгс биш учраас гомдоллохыг эсвэл амьдралыг яг л энэ байгаа чигээр нь хүлээн авч, хамгийн сайнаар амьдрахыг сонгож болно.

Би Ионагийн түүхийг бодохдоо халимын тухай түүхийг биш, харин дараа нь юу тохиолдсон бэ гэдгийн талаар боддог. 40 хоногийн дотор Бурхан Ниневе хотыг устгах болно хэмээн тэр тунхаглан зарлаж байсан, гэвч тэндхийн хүмүүс гэмшсэн юм. Бурхан тэдгээр хүмүүсийн гуйлтыг сонссонд Иона уурласан юм. “Тиймд амийг минь одоо надаас аваач, Эзэн! Амьд явснаас үхсэн минь дээр гэв” (Иона 4:3).

Харамсалтай явдал, тийм биш гэж үү? 120,000 хүмүүс аврагдахыг харахаас илүү Иона өөрийнх нь хэлж байсан үгс зөв байсныг харуулахыг тэр илүүд үзсэн байна. Бидний нөхцөл байдлууд ихэнхдээ яг үүнтэй харьцуулашгүй боловч маш олон хүмүүс нөхцөл байдал дээр Бурханд зүгээр л итгэхээс илүү өөрөө өөрсдийгөө өрөвдөж, Сатаны шивнэлтийг сонсож, Бурханыг үл ойшоохыг илүүд үздэг байна. 

Итгэлийн амьдарлын нууц бол бид өөрсдийгөө Бурханд бүрэн дүүрэн даатгадагт оршдог. Хэрэв бид өөрсдийн хүслүүдээ Бурханд даатгавал бидэнд юу тохиолдох нь биднийг тэгтлээ их уурлуулахгүй байсан. Хэрэв Бурхан бидний хүсэж, гуйж байгааг өгөхгүй бол “Миний хүсэл биш, Таных биелэг” гэж хэлж чадах итгэл бидэнд байх байсан. 

Бурхан минь, надад туслаач. Ихэнхдээ надад өөрийн гэсэн хүчтэй хүслүүд байдаг бөгөөд би хүссэнээ авч чадаагүй үедээ уурлан ундууцдаг. Намайг уучлаач. Есүс загалмай дээр нас барахыг хүсээгүй байсан боловч Тэр Таны хүсэлд Өөрийнхөө бүх л зүйлээ даатгаж амьдарч байсан гэдгийг надад сануулаач. Танд бүрэн захирагдаж, Таны надад өгсөн зүйлд сэтгэл хангалуун амьдрахад минь туслахыг Есүс Христийн нэрээр дамжуулан би Танаас гуйж байна. Амээн.  

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, х...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна