Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 9 дахь өдөр

Эерэг Итгэл

Найдварын дээд найдвараар тэр итгэсэн [Абрахамын хувьд хүний бодлоос гарах шалтгааныг тоочиж болох байсан боловч] бөгөөд “Үр удам чинь ийм олон [тоо томшгүй] болно” гэж урьд нь айлдсан ёсоор түүнийг олон үндэстний эцэг болгосон юм. Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг [хэлэх] болон Сарагийнх нь [үхмэл] умай ч үхдэнги болсныг мэдсэн [тэр тухай бодолцож үзэх] хэдий ч итгэлээр доройтсонгүй. Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх (эргэлзэн бодлогшрох) бус, харин ч итгэлээр хүчрэхжихдээ Бурханд алдарыг нь өргөж, амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. - Ром 4:18-21

Би энэ түүхийг хичнээн ч удаа уншсан бай хамаагүй Абрахамын түүх намайг үнэхээр гайхшруулдаг билээ. Энэ бол тэр зуун настай байхдаа нэгэн хүүтэй болсон тухай өгүүлдэг жирийн нэгэн түүх биш юм. Тэр бол гайхамшиг байсан юм. Гэхдээ тэр амлалтаа хүлээж авахын тулд хорин таван жилийн турш хүлээсэн нь үнэхээр гайхмаар байдаг. Түүнийг далан таван настай байхад Бурхан түүнд нэгэн хүү өгнө гэж амласан байдаг.

Биднээс хичнээн маань Бурханд итгэж, хорин таван жилийн турш хүлээн найдан амьдарсаар байх бол хэмээн би гайхширдаг. Бидний ихэнх маань магадгүй “Би Бурханаас үнэхээр сонсоогүй бололтой” гэж хэлэх байсан байх. "Өө, магадгүй Бурхан үнэхээр тэгж хэлээгүй байх гэж би бодож байна” эсвэл ““Би хаа нэг тийшээ явж, Эзэнээс шинэлэг үгийг сонсох хэрэгтэй байна”.

Сара, Абрахам хоёр тэрхүү амлалтыг сэтгэлдээ хадгалан байх зуураа зарим нэг өөр асуудлуудтай учирч байсан. Тэд хүсэж буй зүйлээ өөрсдийн арга замаар олж авах гэж оролдсоноор Сарагийн зарц бүсгүй болох Хагар Абрахамын хүүг хэвлийдээ тээсэн билээ, гэвч Бурхан тэдэнд тэр нь Түүний хүсэж байсан арга зам биш болохыг мэдүүлсэн юм. Тэдний үйлдэл нь Бурханы амлагдсан хүүхэд төрөхийг хойшлуулсан гэдэгт би итгэдэг. 

Бидний тэвчээргүй байдлааас болж, бид аливаа асуудлыг өөрсдийн гартаа авахыг хичээдэг. Бидэнд “мэргэн санаанууд” төрлөө гэдгийг би хэлж байгаа бөгөөд бидний төлөвлөгөөнүүдийг Бурхан ивээх байх гэж бид найддаг. Тэдгээр төлөвлөгөөнүүд нь самуурал болон эмх замбраагүй байдлын үүд хаалгыг нээдэг. Тэгээд тэдгээрийн үр дагаварыг нь бид туулж гарах хэрэгтэй болдог бөгөөд тэдгээр нь бидний гайхамшгийг байнга хойшлуулж байдаг. 

Мосе Арван Хуулийг Бурханаас хүлээн авсныхаа дараа Синаи уулнаас бууж ирэх үед, хүлээх тэвчээргүй байдлаас үүссэн Израйльчуудын дунд бий болсон хорон мууг тэр харсан юм. Тэрээр уурандаа Бурханы тушаалуудыг бичсэн хавтанг эвдэлж билээ. Хэдийгээр бид Мосегийн уур уцаарыг ойлгож чадах боловч түүний гаргасан үйлдэл нь Бурханаас ирээгүй гэдгийг бид санаж байх ёстой. Тиймээс Мосе Синаи уул руу дахин өгсөж, Арван Хуулийг хүлээн авах үйл явцыг дахин нэг удаа туулан гарсан юм. Магадгүй Мосегийн сэтгэл түрхэн зуур ч гэсэн хөнгөрч, баярласан боловч үйлдэл нь түүнд маш их зүйлийг нэмж хийх шаардлагатай болгосон юм. Энэ бол бидний хувьд сайн жишээ юм. Бид эхлээд залбирах хэрэгтэй бөгөөд бидний төлөвлөгөө амжилттай болохын тулд залбирах биш, Бурханы төлөвлөгөөтэй санал нэгдэх хэрэгтэй. 

Бурханд итгэж буй зүйлээ жил дараалан сэтгэлдээ нандигнан хадгалсаар байх нь ихэнхдээ амаргүй байдаг. 

Миний зарим уулзалтуудын дараа хүмүүс над дээр ирж, маш олон гунигтай түүхүүдээ надад ярьдаг. Би тэднийг эерэг бөгөөд сэтгэл өөдрөг байхыг урамшуулдаг. Зарим хүмүүс миний хэлж буй үг бүрийг шимтэн сонсож, толгой дохиж, тэр ч бүү хэл инээмсэглэдэг, тэгснийхээ дараа тэд хамгийн өөдрөг бус үгийг хэлдэг: “Гэхдээ...” Тэрхүү ганцхан үгээр л тэд миний хэлж буй бүх зүйлийг өөдрөг бус болгочихдог. Тэр бол Абрахамын сүнс биш юм. 

Библи бидэнд амлалтууд, найдвар болон урам зоригийг өгдөг. Бурхан Өөрт нь үйлчилж буй бидэн шиг хүмүүст сайныг өгнө гэж амласан байдаг. Бидний бэрхшээлтэй нөхцөл байдлуудыг үл харгалзан зарим хүмүүс туйлын хэцүү нөхцөл байдлуудтай учирдаг. Бурхан сайн сайхныг амласаар л байдаг. Бидний сайн гэж үздэг мэдрэхүй маань магадгүй Бурханы сайн гэдэгтэй адил биш байж болно. Бид хүсэж буй зүйлээ тэр даруйдаа хүлээн авах нь магадгүй бидний хувьд сайн биш байж болно. Заримдаа хүлээх гэдэг нь хамгийн сайн зүйл байдаг, учир нь энэ нь Бурханы зан чанар бидний дотор хөгжихөд тус болдог. 

Эзэн бидний төлөө сайн зүйлийг хийж өгч, биднийг аз жаргалтай байлгахыг, харин муу сүнс муу зүйлийг хийж, бидний сэтгэлийг хямраахыг сонгодог. Бид тэвчээртэй байж, Бурханы амлалтанд итгэсээр байж эсвэл бид муу нэгний шивнээ бидний чихийг дүүргэж, биднийг төөрүүгдүүлэхийг түүнд зөвшөөрч болно. 

Бидний ихэнх маань Бурхан бол гайхамшгийг эхлүүлэгч гэдэг бодит үнэнийг үл ойшоодог. Тэр бол боломжгүй зүйлийг хийхдээ гарамгай. Тэрээр умай нь үхдэнги болсон Сарад хүү өгсөн, Тэр Израильчуудыг хуурай газраар алхуулахын тулд Улаан Тэнгисийг нээсэн, Тэр Голиатыг дүүгүүр болон нэг чулуугаар устгасан юм. Тэдгээр нь гайхамшгууд билээ. Тэр нь Ариун Сүнс байгалийн хуулийг эвдлэн ажиллаж байсан хэрэг юм (Тэр байгалийн хуулуудийг бий болгосон, тиймээс Тэр л тэдгээрийг эвдэж чадна). 

Еврей 11 бол итгэл болон амлалтуудад итгэж чадсан Бурханы хүмүүсийн талаар өгүүлдэг бүлэг билээ. “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт [заавал] итгэх ёстой” (эш 6). 

Энэхүү эшлэлийг би тунгаан бодох зуураа, муу сүнс хэрхэн мөлхөн орж ирж болохыг харж чаддаг. Тэр бидэнд хандаж “Тийм ээ, тэр бол үнэн. Тэдгээр хүмүүс бол онцгой хүмүүс байсан юм. Чи бол хэн ч биш. Бурхан чиний төлөө ямар нэгэн онцгой зүйлийг хийхгүй. Тэр чиний төлөө яагаад хийх ёстой гэж?” гэж хэлдэг. 

Энэ бол сатаны худал хуурмаг бөгөөд маш олон хүмүүс түүнийг нь амархан хүлээн авдаг. Бурхан хүн бүрт хайртай, Библид Тэр бол бидний Аав гэж хэлсэн байдаг. Ямар ч сайн аав өөрийн хүүхдүүдийн төлөө сайн л зүйлүүдийг хийж өгөхийг хүсдэг. Бурхан таны болон миний төлөө сайн зүйлүүдийг хийж өгөхийг хүсэж байдаг. 

Та өөрийн амьдралдаа гайхамшгийг хүлээн найд. Маш олон гайхамшгуудыг найдан хүлээ. 

Бурханы амлалтуудад итгэдэг эерэг итгэл нь сайн үр дагаваруудыг авчирдаг учир нь Сайн Нэгэн тэдгээрийг бидэн рүү илгээдэг юм. Бууж өгөхөөс татгалз, та өөрийн эерэг итгэлийн үр дүнг заавал харах болно. 

Тэнгэрлэг Аав минь, миний дутуу дулимаг итгэлийг минь уучлаач. Сатанд намайг хуурахыг зөвшөөрдгийг минь болон би бол ямар ч үнэ цэнэгүй бөгөөд Таны гайхамшгийг хүртэх зохисгүй нэгэн гэж боддогийг минь уучлаач. Боломжгүй зүйл гэж Таны хувьд байдаггүй, Таныг хүлээхэд минь болон хэзээ ч бууж өгөхгүй байхад минь надад туслаач гэж би Танаас гуйж байна. Миний Эзэн болох Есүс Христийн нэрээр би залбирч байна. Амээн. 

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, х...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна