Төлөвлөгөөний мэдээлэл

Төгс биш байдлаар хүүхдээ хүмүүжүүлэхүйЗагвар

Imperfect Parenting

6-с 6 дахь өдөр

Өнгөрүүлдэг бай



Биднээс өмнө эцэг эх болсон хүмүүсээс бид итгэл найдвар, урам зоригийг олж чадна. Эцэг эх байх нь хэцүү юм шиг санагдах үед бид тэднээс итгэл найдвар, урам зоригийг авдаг. Бид цаашаа явж чадахгүй юм шиг болох үед Тэнгэрлэг Эцэг маань “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно” гэж хэлдэг (2 Коринт 12:9). Тиймээс бид сул дорой болох үед Түүний хүч хамгийн сайнаар үйлчилдэг юм.



Хүүхэд хүмүүжүүлэх явц дахь хамгийн хэцүү үеүдийн нэг бол хүүхдүүд маань өсвөр насны хүүхэд болох явдал юм. Яг энэ үед тэдний хандлага өөрчлөгдөхийг харж, биднээс холдож буйг мэдэрдэг. Гэхдээ тэд эрүүл, хариуцлагатай, бие даасан том хүн болохын тулд юу хийх ёстой яг түүнийгээ л хийж байгаа нь энэ. Тэгэхээр, бидний хийж чадах нэг зүйл юу вэ? гэхлээр Тэднийг өөрсдөөр нь байлгах явдал юм.



Тэдэнд хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг нь мэдэрч, сонголт хийх чадварыг нь бий болгохын тулд

өөрсдөөр нь сонголт хийлгэ. Хэрэв таны 10 настай хүүхэд байгаа бүх мөнгөөрөө чихэр худалдан авахыг хүсэж, тухайн долоон хоногтоо хэрэглэх өөр мөнгөгүй болох сонголтыг хийхийг хүсэх үед тэр сонголтыг нь зүгээр л хүлээн зөвшөөр. Томоор харвал энэ нь тэдэнд нөлөөлөхгүй мэт боловч энэ явдал хүүхдүүдэд сургамж болно.



Өөрсдөөр нь итгэл үнэмшлийн талаар асуулт асуулгаарай. Бүх хүүхдүүд асуулт асуухыг хүсдэг. Тэд хариулт авахыг хүсэж байгаа учраас л асуудаг. “Би мэдэхгүй байна” гэж хэлэхээс бүү ай. Мөн олж мэдэхээс ч бүү ай. Гэхдээ ихэнхдээ зүгээр л сонс. Бид ч бас хүүхдүүдийнхээ сурагч болохыг хичээж, тэднийг юу догдлуулдаг болох талаар суралцахыг хичээж буйгаа санаарай.



Тэдэнд бүтэлгүйтэх болон сургамж авах боломжийг олгоорой. Энэ нь тэдний эцэг эх гэдэг хувиар танд хамгийн хэцүү зүйлүүдийн нэг байх болно. Та амьдралын туршлагатай бөгөөд тэдний сонголтоос хамааран ямар үр дагавар гарч болохыг урьдчилан харж чадаж байгаа. Гэхдээ та тэдний үйлдлийн үр дүнг байнга хянаж цагдаад байвал тэд юунаас сургамж авах билээ? Магадгүй зуны ажил нь тэднийг өглөөний 6:00 цагт ажил дээрээ байхыг шаардах байх. Хэд хоног ажил эхлэх цагаасаа хэтрүүлэн унтаж, үр дагаврыг нь өөрсдөө мэдэрч авах нь тэдэнд үнэ цэнтэй сургамж авахад нь тусална.



Өөрсдөөр нь байлгана гэдэг нь бууж өгнө гэсэн үг биш, бас хөндлөнгөөс оролцохгүй байна ч гэсэн үг биш. Насанд хүрсэн хүүхдүүдийн маань амьдралд ч гэсэн ийм үе байдаг. Тэднийг өөрсдөөр нь байлгахаас өмнө энэ асуултыг өөрөөсөө асуугаарай “Үүнээс гарах үр дагавар нь буцаад хэвийн болохдоо хэцүү байх уу?” Хэрэв хариулт нь үгүй бол бодлоо өөртөө үлдээгээрэй. Хэрэв хариулт нь тийм бол хүүхдийнхээ хүсэлтээс татгалзаж эсвэл насанд хүрсэн хүүхдэдээ хүндэтгэлтэйгээр ямар нэг зүйл хэлээрэй.



Энэ бүхний эцсийн үр дүн нь бид эцэг эх болсон цагаасаа эхлэн хүүхдүүдээ өөрсдөөр нь байлгах энэхүү үйлдлийг эхлүүлэх ёстой. Энэ нь бага багаар хэрэгжих үйл явц юм. Хүүхдүүдээ өөрсдөөр нь байлгах гэдэг нь бидэн доторх хүслийн эсрэг зүйл байж юм, учир нь бид хүүхдүүдээ хүнд хэцүү байдлаас хамгаалж, хаацайлахыг л хүсдэг шүү дээ. Гэвч эцэг эхчүүд бидний уриа “Надад хүчийг өгдөг Христээр дамжуулан би бүхнийг хийж чадна” гэсэн эшлэл байх ёстой (Филиппой 4:13). Ихэнхдээ хүнд хэцүүг туулах нь гайхалтай үр дүнг бий болгодог. Бидэнд ч тэр, хүүхдүүдэд маань ч тэр.


Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Imperfect Parenting

Төгс эцэг эх байх гэсэн дарамтаас болж бид олон шөнө нойргүй хонодог. Бид өөрсдийгөө хамгийн сайн эцэг эх байх ёстой гэж бодон хүүхдийнхээ ирээдүйг сүйрүүлчих вий гэж сандардаг. Талархууштай нь, Бурхан бол бидний Тэнгэрл...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна